| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01233/И |
| Дугаар | 103/ШШ2025/01094 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/01094
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/01094 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, ** давхар, ***** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,040,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Д.******* нь манай компанитай 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр L100065639 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 8,263,620 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 57501****** тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байгаа тул үндсэн зээлийн төлбөрт 7,587,316 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,398,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,618 төгрөг, шимтгэл 9,992 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 9,040,988 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,040,988 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,040,988 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Д.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,040,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 9,040,988 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,040,988 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сар бүрийн 06-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79,803 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 79,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ