| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01339/И |
| Дугаар | 103/ШШ2025/01096 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/01096
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/01096 | Улаанбаатар хот |
2025 11 24 103/ШШ2025/01096
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,533,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Х.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,533,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* банк ХК нь харилцагч ******* *******той 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1290098104 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,815,236 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч зээлдэгч нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Х.*******оос үндсэн зээлийн төлбөр 19,747,336 төгрөг, зээлийн хүү 767,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,668, нотариатын төлбөр 5,500 төгрөг нийт 20,533,457 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 20,533,457 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Х.******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 20,533,457 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,533,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 130,308 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Х.*******оос улсын тэмдэгтийн хураамж 130,308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ