Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/01100

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/01100

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Н.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 642,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь Н.*******эй ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Н.******* ******* эрчим хүчний төлбөр 442,839 төгрөг, алданги 199,992 төгрөг нийт 642,832 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...,Н.******* нь 642,832 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч Н.Мөнтүшиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 642,832 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Н.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 642,832 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,967 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамж 9,967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ