| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00478/И |
| Дугаар | 146/ШШ2025/00338 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2025/00338
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, ***** онд төрсөн, эрэгтэй, **** настай, **** регистрийн дугаартай, **** овгийн ***** хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** нь “Ажиллаж байсан байдлаа, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие **** Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестэд нормчноор **** өдрийг хүртэл, Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт мужаанаар ***** өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан. Энэ хугацааны баримтуудаас Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт **** өдрийн тушаалд овгийн эхний үсгийг **** гэж буруу бичсэний улмаас Нийгмийн даатгалын хэлтэс зөрчилтэй гэж үзэж дээрх хугацааны ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан тул Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестэд нормчноор ***** өдрийг хүртэл,Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт мужаанаар ****** өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү.
Мөн ***** миний ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ***** дугаарын цэргийн алба хаасан цэргийн батлах зэрэгт миний өвөө ***** овоглож бичсэний улмаас овгийн зөрчил үүссэн тул тус 2 дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ***** намайг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хүсэлт гаргагч ***** нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******** нарын тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл ***** ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч **** нь
- 1984 онд нээлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь **** мөн болохоо,
- 1984 онд нээлгэсэн **** дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохоо,
- ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестэд нормчноор, ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тус тус хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
**** 1984 онд Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан.
Тус хөдөлмөрийн дэвтрийг анх олгохдоо ***** гэж овгийн зөрүүтэй бичсэн нь зөрчил үүсэх нөхцөл болсон байна.
**** 1984 онд Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт ***** гэж овгийн зөрүүтэй бичсэн байх боловч уг баримтад бичигдсэн ажиллаж байсан байгууллага нь тохирч байгаагаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэх, ***** дугаартай төрөл садангийн лавлагаа, ***** дугаартай төрөл садангийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байх тул 1984 онд олгосон **** дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь ***** гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж тус тус зохицуулсан.
Иймд уг зөрчлийг арилган 1984 оны **** дугаартай Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
***** 1984 онд олгосон **** дугаартай цэргийн батлахад холбогдох бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан цэргийн батлах хэрэгт авагдсан.
Тус цэргийн батлахыг анх олгохдоо ***** гэж овгийн зөрүүтэй бичсэн нь зөрчил үүсэх нөхцөл болсон байна.
**** нь ***** өдрийг хүртэл Ардын армийн 016 /036/ дугаар ангид алба хааж байсан болох нь **** дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын ***** дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байх тул 1984 онд олгосон **** дугаартай цэргийн батлах нь ***** гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд уг зөрчлийг арилган 1984 оны ***** дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ****** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн тухайд:
- ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестэд нормчноор, ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, ***** нарын гэрчилсэн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан **** **** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестэд нормчноор, ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хужирт сумын Модны үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА