Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 42

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 1718003560194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* , /РД: *******/, 1994 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,******* тоотод оршин суух, ам бүл 3, нагац ах, бэр эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,

-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг ******* тоотын цонхоор нэвтэрч, хохирогч******* ийн 707200 төгрөгний үнэ бүхий 17 шуудай сонгиныг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Дархан-

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgih togtool-Batbold 17.1-2.4.docx

Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг ******* тоотын цонхоор нэвтрэн орж, хохирогч******* ийн 707200 төгрөгний үнэ бүхий 17 шуудай сонгиныг машин механизм ашиглан хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 11 сарын 2-3-нд шилжих шөнө баталион руу явж найз ******* гийнд хонох санаатай гэрийнх нь хаалгыг тогшсон.******* Харин аав нас бараад удаагүй байна, манайд хамаатны хүмүүс ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* гийн гэрийн цаана байдаг 3 дугаар брак байшингийн хамгийн наад талын цонхоор гэрэл тусгаж харахад шуудайтай сонгино хураачихсан байсан. Тэгээд хаалгыг нь эвдчихээд “Номин” худалдааны төвийн хажуу талаас соната 6 маркийн машин хөлсөлж аваад 3 дугаар брак байшин дээр ирээд сонгино аваад найз******* гийн гэрт нь ирж буулгасан. Ингэхдээ таксины жолоочид 2 шуудай сонгиныг нь өгсөн.  Маргааш өглөө нь бирж гарч сонгиноо зарсан.

…Эхлээд цонхыг нь түлхсэн чинь онгойчихсон. Тэгэхээр нь цонхоор нь ороод гэрэл тусгахад шуудайтай сонгино өрчихсөн байсан. Буцаж цонхоор нь гараад хаалгыг нь эвдсэн. …Нийт 175100 төгрөг болсон. 1 кг сонгиныг 700-800 төгрөгөөр бодож өгсөн.

…буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон.” гэх мэдүүлэг,

 

   -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10/,

   -Хохирогч******* ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “…ахынхаа брак байшингийн халааттай 1 өрөөнд хүнсний ногоогоо хадгалдаг юм. Тэгээд 17 шуудай буюу 554 кг сонгиноо алдсан юм. 1 кг сонгиноо 1300 төгрөгөөр бодоход 707200 төгрөгийн хохирол учраад байна.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

   -Гэрч Б.******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө 03-04 цагийн үед зоорин дээр ажиллаж байгаад ирлээ гээд орж ирээд шууд унтсан. Тэгээд өглөө эрт 07 цагт ******* босч явчихаад 09 цагийн үед орж ирээд намайг “хоёулаа ганц шил архи ууя” гэхээр нь хамт гараад “Буян” дэлгүүрээс 0.5 гр “Хараа” архи аваад жалганы тэнд очиж хувааж ууж дуусгасан. Дараа нь “надад 10 шуудай сонгино байна, түүнийг бирж оруулаад зарж архи ууя” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Хулгайн юм биш биз гэхэд “намайг өсгөсөн ааваас авсан” гэж хэлсэн.  Зам дээр зогсож байгаад бид 2 цагаан өнгийн портертой, сахалтай, нас тогтсон ахыг зогсоож энд айлаас сонгино бирж оруулаад өгчих гэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 3 портертой Дархан сумын 15 дугаар багт ******* гэх айлаас 10 гаруй уут монгол сонгино аваад цаашаа 15 дугаар багт байдаг Шарын гол явах замд байдаг дэлгүүрт очиж 1 шуудай сонгино өгөөд 1 том пиво аваад гарч ирсэн. Тэгээд шууд бирж орж ногоо зардаг павилонуудаар ******* үүрч гүйгээд зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-17/,    

 

   -Гэрч О.Завийбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…11 дүгээр сарын        2-3-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай брак байшингийн зүүн талын хаалга дуугараад байхаар нь би босоод өрөөний цонхоор харахад юм харагдаагүй. Тэгж байгаад том хаалгаар гар чийдэн барьчихсан дунд зэргийн нуруутай эрэгтэй гар чийдэн барьчихсан орж ирээд хаалга руу тусгаад юм харж байгаад гараад явчихсан. Ажлын бололтой алаг хувцастай хүн харагдсан.

...хаалгаар гараад доошоо эргээд явчих шиг болсон. Тэр үед машины дуу сонсогдоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,

 

   -Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сайн санахад 2017 оны 11 дүгээр сарын эхээр байхаа. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Лав цас ороогүй их дулаахан өдөр байсан юм. Өдөр дунд ачааны тэвштэй машинтай өндөр намхан 2 залуу ирээд “сонгино авах уу” гэхээр нь үзэж байгаад эхлээд 3 уут 76 кг Монгол сонгино худалдаж авсан. Ачааны машины дугаарыг санахгүй байна. Ачааны тэвштэй цагаан өнгийн машин байсан. Сонгино хийдэг шар сеткэн ууттай байсан. Би 1 килограммыг нь 800 төгрөгөөр тооцож авч байсан. Их муу хадгалсан сонгино байсан. Нийтдээ 76 кг болсныг санаж байна. Эхлээд 1 килограммыг нь 900 төгрөгөөр гэж орж ирсэн. Бид нар үзэж байгаад 800 төгрөг болгоод авсан. Харвал танина, урд нь харж байгаагүй залуучууд байсан. Нэрийг нь мэдэхгүй, танихгүй залуус байсан. Намхан залуу нь оруулж ирээд мөнгөө аваад гарсан. Манай хажуу талын 7 номерийн павилоны Чулуунаа сонгино авч байсан. Өөр хэн авсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,

 

   -Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын эхээр байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. Лав цас ороогүй их дулаахан өдөр байсан юм. Өдөр дунд ачааны тэвштэй машинтай өндөр, намхан 2 залуу ирээд сонгино авах уу гэхээр нь үзэж байгаад эхлээд 3 уут, дараа нь 1 уутыг нэмээд нийт 4 уут Монгол сонгино худалдаж авсан.  Би 1 килограммыг нь 800 төгрөгөөр тооцож авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

  

   -Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр орой шөнийн 00 цаг өнгөрч байтал хаалга нүдээд ******* ганцаараа орж ирээд “танай гэрт хэдэн уут сонгино тавьчихъя, өглөө авч яваад зарчихъя, зоорин дээр ажиллаад хөлсөндөө авлаа” гэж хэлээд 10 гаруй ууттай Монгол сонгино оруулж ирээд маргааш нь үдээс хойш аваад явсан. Ажлын хувцастай явж байсан болохоор үнэхээр л зоорин дээр ажиллаад авсан байх гэж бодсон. Энэ сонгиныг зараад замын зардал болгоод Тавантолгой явж танай хүүтэй цуг ажиллана гэж байсан. Сонгиноо авч явахдаа манай гэрт 1 уут хүрэхгүй сонгино үлдээснийг хэрэглээд дууссан.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/,

 

   -Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…11 дүгээр сарын эхээр байхаа өдөр 12 цагийн орчимд байхаа ажлын хөлсөнд авсан юм гээд 2 уут 20 гаруй, 30 орчим килаграмтай 2 уут сонгино оруулж ирээд 1 килограммыг нь 1100 төгрөгөөр тооцож надаас мөнгийг нь аваад явсан. Эвдэрч гэмтээгүй, сайн Монгол сонгино байсан. Би дэлгүүртээ зогсож байсан учраас гарч хараагүй, гарч гүйгээд үүрээд оруулж ирсэн. Манай дэлгүүрт орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Ямар машинтай ирснийг хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,

 

   -Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Цагаан өнгийн портер машин дээр ачаад ногооны лангууны гадаа зогсчихсон өндөр, нам 2 залуу байсан. Би өндөр залууд нь сонгино авсан мөнгөө тоолж өгсөн. Нөгөө жижиг залуу нь машин дээр гарчихсан шуудайтай сонгиныг нь авч өгч байсан. Машиных нь улсын дугаарыг нь сайн хараагүй санахгүй байна. Би тухайн үед хулгайн сонгино гэдгийг мэдээгүй. Жижиг намхан нь би ******* гийн хүүхэд байнаа тэгээд өөрсдийнхөө ногоог зарж байгаа юмаа гэж хэлсэн. ******* гэж ногоо зардаг ах байдаг юм. Сүүлд нь сонсоод байхад ******* гийн хүүхэд биш байсан юм байна лээ худлаа хэлсэн байсан. Тэр өдөр сонгино зараад явсны дараа Олон улсын худалдааны төв дээр ногоо зардаг бүлтгэр нүдтэй хүүхэн ирээд сонгиноо алдсан гээд бид нарын худалдаж авсан сонгиныг хараад манай сонгино мөн байна гээд явж байсан. Би хулгайн сонгино гэдгийг мэдээгүй, мэдсэн бол худалдаж авахгүй хуулийн байгууллагад нь хандах байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32/,

 

   -“…Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг ******* тоотоос иргэн******* ийн эзэмшлийн Монгол сонгино /17 шуудай/ 544 кг алдагдсан тул зах зээлийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны байдлаар 707200 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 35-36/,

-Оргодол эрэн сурвалжилсан бүртгэл /хэргийн 74-76/,

-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 86-87/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч******* т 707200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь энэ талаар холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан тул шүүгдэгч ******* оос 707200 төгрөгийг гаргуулж, хохирогч******* т олгохоор шийдвэрлэв.           

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 1 дүгээр хэсэг ******* тоотын цонхоор нэвтрэн орж, хохирогч******* ийн 707200 төгрөгний үнэ бүхий 17 шуудай сонгиныг машин механизм ашиглан хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …хаалгыг нь эвдчихээд “Номин” худалдааны төвийн хажуу талаас соната 6 маркийн машин хөлсөлж аваад 3 дугаар брак байшин дээр ирээд сонгино аваад найз******* гийн гэрт нь ирж буулгасан.” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-10/, гэрч Б.******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Дараа нь надад 10 шуудай сонгино байна, түүнийг бирж оруулаад зарж архи уу гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Хулгайн юм биш биз гэхэд “намайг өсгөсөн ааваас авсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 15-17/, гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сайн санахад 2017 оны 11 дүгээр сарын эхээр байхаа. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Лав цас ороогүй их дулаахан өдөр байсан юмаа. Өдөр дунд ачааны тэвштэй машинтай өндөр намхан 2 залуу ирээд сонгино авах уу гэхээр нь үзэж байгаад эхлээд 3 уут 76 кг монгол сонгино худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24/, гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2017 оны 11 дүгээр сарын эхээр байхаа. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Лав цас ороогүй их дулаахан өдөр байсан юмаа. Өдөр дунд ачааны тэвштэй машинтай өндөр намхан 2 залуу ирээд сонгино авах уу гэхээр нь үзэж байгаад эхлээд 3 уут, дараа нь 1 уутыг нэмээд нийт 4 уут Монгол сонгино худалдаж авсан.  Би 1 килограммыг нь 800 төгрөгөөр тооцож авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,  гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр орой шөнийн 00 цаг өнгөрч байтал хаалга нүдээд ******* ганцаараа орж ирээд танай гэрт хэдэн уут сонгино тавьчихъя, өглөө авч яваад зарчихъя. Зоорин дээр ажиллаад хөлсөндөө гэж хэлээд 10 гаруй ууттай Монгол сонгино оруулж ирээд маргааш нь үдээс хойш аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…11 дүгээр сарын эхээр байхаа өдөр 12 цагийн орчимд байхаа. Ажлын хөлсөнд авсан юмаа гээд 2 уут 20 гаруй, 30 орчим килограммтай 2 уут сонгино оруулж ирээд 1 килограммыг нь 1100 төгрөгөөр тооцож надаас мөнгийг нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/, гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Цагаан өнгийн портер машин дээр ачаад ногооны лангууны гадаа зогсчихсон өндөр, нам 2 залуу байсан. Би өндөр залууд нь сонгино авсан мөнгөө тоолж өгсөн нөгөө жижиг залуу нь машин дээр гарчихсан шуудайтай сонгиныг нь авч өгч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32/, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 35-36/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч ******* од эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2017 оны 12 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* оос 707200 /долоон зуун долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Хангамжийн 3-49 тоотод оршин суух Бадрахын Уранмядагт /РД:ЗМ92072806/ олгосугай. 

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын энэ хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Батхишигт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ