| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00393/И |
| Дугаар | 146/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 146/ШШ2025/00326
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, **** гэх газар оршин суух, *** онд төрсөн, эрэгтэй, *** настай, *** овгийн *****-ын хүсэлттэй,
“1998-2000 оны мал тооллогын А дансны бүртгэлд нэр зөрүүтэй бичигдсэнийг залруулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд нагац ах *** гэдэг хүн дээр мал маллаж байсан. Тэгээд 1986 онд цэргийн албанд яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд 2000 онд эхнэр авч тусдаа гарч байсан. Тэгээд түүнээс хойш өдийг хүртэл мал маллаж байгаа. Гэтэл малын А дансны нэр зөрүүтэй гээд шүүхэд хандаж малын А дансны жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Тиймээс 1998, 1999, 2000 оны **** гэсэн малын А дансны эзэмшигч нь **** миний бие мөн болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **** нь **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 7 дугаарт, **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 13 дугаарт, **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 5 дугаарт **** гэж бүртгэсэн нь ***** мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч **** *** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 7 дугаарт, *** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 13 дугаарт, **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 5 дугаарт *** гэж бүртгэсэн нь **** мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэх, ****** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
**** **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны бүртгэлд **** нэрээр тус тус бүртгэсэн байгаа хэдий ч гэрч нарын “...*** нь багаасаа ээжийнхээ ах болох *** гэдэг хүнтэй хөдөө мал маллан хамт амьдардаг байсан...” гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд “...Би **** онд 8 дугаар анги төгсөөд нагац ах **** гэдэг хүн дээр мал маллаж байсан...” гэсэн хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул ***** хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 7 дугаарт, **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 13 дугаарт, **** оны жилийн эцсийн мал тооллогын А дансны 5 дугаарт **** гэж бүртгэсэн нь ***** мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА