| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/10884/И |
| Дугаар | 191/ШШ2026/00919 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2026/00919
| 2026 01 14 | 191/ШШ2026/00919 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, гэрч Д.*******, гэрч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* дахь 1990 оны 01-р сарын 05-ны өдрөөс технологич инженерээр, 1991 оны 03-р сарын 25наас орлогч даргаар, 1992 оны 5-р сарын 18наас нөөцийн мэргэжилтэн эдийн засагч, 1997 оны 05-р сарын 27ноос Ерөнхий инженерээр, 1999 оны 11-р сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болно.
Ингээд 19999 оны 11-р сарын 15-нд ******* дахь нефть бааз татан буугдаж хувьчлагдсан. Тус байгууллагыг -ХХК хувьчилж авсан бөгөөд хуучин байгууллагын тушаал шийдвэрүүдийг архив болон тусад холбогдох байгууллагад хүлээлгэж өгөлгүй устгагдсан байна.
Миний хөдөлмөрийн дэвтэрт анх орсон, хасагдсан тушаал, албан тушаал өөрчлөгдөж байсан тухайн үеийн тушаал байгаа боловч архивын лавлагаагаар огт гарч ирэхгүй байна.
Одоо би тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямарч баримт байхгүй. Архивуудаар шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
1990 оны 01-р сарын 05наас нефть баазын даргын 1990 оны 01-р сарын 08ны өдрийн 03 тоот тушаалаар түхнологич инженер
1991 оны 03-р сарын 25наас НХБ-ын даргын 1991 оны 03-р сарын 25 өдрийн 22 тоот тушаалаар орлогч даргаар
1992 оны 05-р сарын 18наас НХБ-ын даргын 1992 оны 05-р сарын 18-ны өдрийн 19 тоот тушаалаар нөөцийн мэргэжилтэн эдийн засагчаар
1997 оны 05-р сарын 27ноос НХБ-ын даргын 1997 оны 05р сарын 27-ны өдрийн 47 тоот тушаалаар ерөнхий инженерээр
1999 оны 11-р сарын 15ны өдөр хүртэл ******* дахь нефть ажиллаж байсан. Иймд намайг дээрх албан тушаалуудад НХБ-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Нийгмийн даатгалд өндөр насны тэтгэвэрт гарахаар материалаа өгсөн. Нийгмийн даатгалаас ажиллаж байсан газруудын лавлагаа хэрэгтэй гэсэн. Тиймээс би шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Анх 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилд орсон тушаал нь байгаа, хөдөлмөрийн дэвтэр дээр энэ албан тушаалуудад ажиллаж байсан тамга, тэмдэг бүгд байгаа, 1999 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсан тушаал байгаа, гол нь энэ хооронд ажилласан албан тушаалуудын өөрчлөлт болгон дээр лавлагаа хэрэгтэй байгаа юм. 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр технологич инженерээр ажилд орсон. 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орлогч даргаар ажилласан. 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөөцийн мэргэжилтэн эдийн засагчаар ажиллаж байгаад 1997 оны 05 сарын 20-ны өдрөөс ерөнхий инженерээр ажилласан. 1997 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгууллага хувьчлагдаад татан буугдах хүртэл ерөнхий инженерээр ажиллаж байсан. Энэ хооронд ажиллаж байсан лавлагаа шаардлагатай байгаа учраас миний ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. гэв.
2. Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хүсэлт гаргагчийн баримтаар гаргасан Н.*******ийн № Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, цахим мэдээллийн тасгийн байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1078 дугаар тодорхойлолт, Архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №514 Лавлагаа, ******* ******* архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн № 08/248 Тодорхойлолт, дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 627 Тодорхойлолт, Зам, тээврийн яамны харьяа ******* дэхь нефть баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тушаалын хуулбар, НИК хувьцаат компаний ерөнхий захирлын 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар тушаалын хуулбар, Нефть импорт, нэгтгэлийн ерөнхий захирлын 1991 оны 3 дугаар сарын 12-ны № 51 тушаал болон түүний хавсралтын хуулбар, НИК-ТОС/ББХК/-ий захирлын 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 101 дугаар тушаалын болон түүний хавсралтын хуулбар, Д.*******ийн тодорхойлолт, Д.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******ийн № Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З.*******ын Тодорхойлолт, З.*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гарын үсэг гэрчилсэн үйлдэл, З.*******ын № Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Фото зураг/1-р хавтас, хх-33-34/, Д.*******ийн гэрчийн мэдүүлэг, З.*******ын гэрчийн мэдүүлгийгшинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******/РД: *******/ нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* ******* ******* дэх нефть технологич инженерээр, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 18-ны хүртэл ******* дахь нефть баазын орлогч даргаар, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ******* дахь нефть нөөцийн мэргэжилтэн, эдийн засагчаар, 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ******* дахь нефть ерөнхий инженерээр ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
4. Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******/РД: *******/ нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* ******* ******* дэх нефть технологич инженерээр, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 18-ны хүртэл ******* дахь нефть баазын орлогч даргаар, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ******* дахь нефть нөөцийн мэргэжилтэн, эдийн засагчаар, 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ******* дахь нефть ерөнхий инженерээр ажиллаж байсан болох нь Н.*******ийн № Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, цахим мэдээллийн тасгийн байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1078 дугаар тодорхойлолт, Архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №514 Лавлагаа, ******* ******* архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн № 08/248 Тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 627 Тодорхойлолт, Зам, тээврийн яамны харьяа ******* дэх нефть баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тушаалын хуулбар, НИК хувьцаат компанийн ерөнхий захирлын 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар тушаалын хуулбар, Нефть импорт, нэгтгэлийн ерөнхий захирлын 1991 оны 3 дугаар сарын 12-ны № 51 тушаал болон түүний хавсралтын хуулбар, НИК-ТОС/ББХК/-ий захирлын 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 101 дугаар тушаалын болон түүний хавсралтын хуулбар, Д.*******ийн тодорхойлолт, Д.*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.*******ийн № Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З.*******ын Тодорхойлолт, З.*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гарын үсэг гэрчилсэн үйлдэл, З.*******ын № Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Фото зураг/1-р хавтас, хх-33-34/, Д.*******ийн гэрчийн мэдүүлэг, З.*******ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
5. Шүүх хүсэлт гаргагч Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******/РД: *******/ нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* ******* ******* дэх нефть технологич инженерээр, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 18-ны хүртэл ******* дахь нефть баазын орлогч даргаар, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ******* дахь нефть нөөцийн мэргэжилтэн, эдийн засагчаар, 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ******* дахь нефть ерөнхий инженерээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******/РД: *******/ нь 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* ******* ******* дэх нефть технологич инженерээр, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 18-ны хүртэл ******* дахь нефть баазын орлогч даргаар, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ******* дахь нефть нөөцийн мэргэжилтэн, эдийн засагчаар, 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ******* дахь нефть ерөнхий инженерээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ