| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00369/И |
| Дугаар | 146/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 146/ШШ2025/00325
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, *** онд төрсөн, эмэгтэй, *** настай, **** регистрийн дугаартай, ***** хүсэлттэй,
“талийгаач **** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***, гэрч ****, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**** хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа. *** бид 2 нь гэрлэлтээ батлуулна гэж байсан боловч амжихгүй явсаар ийм зүйл болсон. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн батлах байхгүй учраас заавал шүүхээр орж хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Тиймээс **** хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хүсэлт гаргагч **** нь иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн **** дугаартай тодорхойлолт, **** дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, охин ****, хүү **** нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл, ***** хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн халамжийн байгууллагад хүүхдүүдийн тэтгэмжийн бүртгэлд хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч **** нь талийгаач **** ***** өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэдийгээр ****, талийгаач **** нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч **** өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн **** дугаартай тодорхойлолт, **** дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, охин **** нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Түүнчлэн, шүүх иргэн *** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч *...” гэж, гэрч *** “...****...” гэж тус тус мэдүүлжээ.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****, талийгаач **** нарыг **** өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА