| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10191/И |
| Дугаар | 192/ШШ2026/01842 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01842
2026 02 11 192/ШШ2026/01842
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,000,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “*******” ХК нь зээлдэгч *******тай 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №MN980030003095025365 тоот зээлийн гэрээг байгуулж 22,648,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095025365 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч *******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул гэрээг цуцалж дараах төлбөрийн шаардаж байна. ******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,791,362 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 199,549 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,857 төгрөг нийт 19,000,767 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,767төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,000,767 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,348,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,652,767 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,471,074 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн талууд эвлэрсэн тул шүүх хуралдааныг талуудын эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,000,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болон шүүх хуралдааныг талуудын эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,000,767 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,348,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,652,767 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,471,074 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 126,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,000,767 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,348,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,652,767 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,471,063 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,471,074 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 126,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***