| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/00322/И |
| Дугаар | 146/ШШ2025/00362 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 146/ШШ2025/00362
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, **** багт оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох
“Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*** миний бие охин *** хамт Архангай аймгийн **** түр оршин суудаг. Миний бие *** 2020 онд танилцаж дотносож бидний дундаас **** охин *** төрсөн. Тухайн үед гэрлэлтийн гэрчилгээгүй байсан тул би өөрөө овоглож хүүхдэдээ төрсний гэрчилгээ авсан. Мөн **** сараас *** нь надтай болон хүүхэдтэйгээ уулзахгүй, холбоо харилцаагүй болж эхэлсэн ба хааяа холбогдохоор хүүхдэдээ тусламж дэмжлэг үзүүлнэ, орон байраар хангана гэх зүйлийг ярьдаг байсан. Гэтэл сүүлийн үед холбоо харилцаагүй удаж байгаа ба хүүхдэдээ болон надад тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаа тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд охин **** эцэг нь **** мөн болохыг тогтоож, түүнээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч **** хууль ёсны итгэмжлэлийн дагуу оролцож байгаа. Өмнөх итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул **** өдөр дахин итгэмжлэл хийлгээд хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Ямар нэхэмжлэл гаргасан бэ гэхээр *** нь *** дотно харилцаатай байсан. Тэдний дундаас **** өдөр *** гэх хүүхэд төрсөн. Үүнээс хойш энэ хүмүүс тусдаа амьдарч байгаа учраас хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа…” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөх тал дээр маргах зүйл байхгүй. Эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн учраас тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **** хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.1. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын дундаас **** өдөр охин *** төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын **** дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.
4.2. Түүнчлэн охин **** төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь Архангай аймгийн **** өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Архангай аймгийн **** дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн **** дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
5. **** төрсөн эцэг нь мөн гэдэгтэй хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг сонирхлыг нь хохироохыг хориглосон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
7. Иймд **** өдөр төрсөн охин **** эцгээр нь **** тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул **** нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх **** хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** төрсөн охин **** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг **** тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
10. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтрэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА