| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00391/И |
| Дугаар | 146/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2025/00333
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Дархан аймаг, **** давхарт байрлах, **** регистрийн дугаартай, **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** багт оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 3,826,913 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч *** нийт 3,826,913 төгрөгийг гаргуулж **** ББСБ ХХК-д олгож өгнө үү” гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч “**** ББСБ” ХКК, түүнийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч **** /цаашид “нэхэмжлэгч” гэх/,
Нөгөө талаас хариуцагч *** /РД:****/ /цаашид “хариуцагч” гэх, нэхэмжлэгч болон хариуцагчийг хамтад нь “талууд” гэх/ нар харилцан тохиролцож, өөрсдийн ашиг сонирхлыг бүрэн тусгасны үндсэн дээр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК нь хариуцагч **** зээлийн гэрээний үүрэгт 3,826,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Нэхэмжлэгч болон хариуцагч нар энэхүү эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрч байгаа болно.
Хоёр. Эвлэрэх нөхцөл
2.1 Нэхэмжлэгч нь 3,826,913 төгрөгийг хариуцагч *** гаргуулахаар тохиролцсон болно.
2.2 Хариуцагч **** нь нийт 3,826,913 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
1. 2025 оны 11 сарын 30-нд 1,250,000 төгрөгийг,
2. 2025 оны 12 сарын 30-нд 1,250,000 төгрөгийг,
3. 2026 оны 01 сарын 30-нд 1,326,913 төгрөгийг нийт: 3,826,913 төгрөг.
Гурав. Бусад
4.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.2 Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэнэ.
4.3 Гэрээнд заагаагүй асуудлыг Монгол улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** “3,826,913 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэлийн шаардлага болох 3,826,913 төгрөгийг хариуцагч **** нь 2025 оны 11 сарын 30-нд 1,250,000 төгрөгийг, 2025 оны 12 сарын 30-нд 1,250,000 төгрөгийг, 2026 оны 01 сарын 30-нд 1,326,913 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч **** нарын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тус шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 38,090.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 38,090.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,181 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** “3,826,913 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага 3,826,913 төгрөгийг хариуцагч *** нь 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,250,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 1,250,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 1,326,913 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 38,090.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 38,090.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,181 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА