| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0018/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 51
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 1731000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /ХД:*******/, 1985 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Монгол алтан тос” ХХК-нд хүний нөөцийн ажилтан ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага дарш” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн “дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлын үндэс 12 килограммыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ******* гөөс худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ******* гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 8 дугаар
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Mandah naran 24.8-1.docx
сарын эхээр хүнээс ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 12 килограмыг худалдаж авсан. Худалдаж аваад хэдэн төгрөг нэмээд цааш нь зарах зорилготой байсан.
…хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү, дахин ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******* ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дэрэвгэр жиргэрүү ургамал нь байгалийн ховор ургамлын бүлэгт хамаардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэрхүү зөвшөөрлийг гаргадаг бөгөөд уг зөвшөөрлөөр аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг юм. Өнөөдрийн байдлаар Хонгор суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй.
...шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлбөрт 3000000 төгрөг төлсөн учир нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/,
-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 8000000 төгрөгөөр тодорхойлов.” гэх
2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 19-20/,
-2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 91/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний санаж байгаагаар 2017 оны 7 дугаар сарын 15-ны үед ******* миний гар утас руу залгаад манай эгч ******* өөр рүү чинь яриад танилцаад ажил төрлөө ярилцаарай гэсэн гээд надтай танилцсан. Чи “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал ургадаг газрыг мэдэх үү?” гэж асуухаар нь “мэднэ” гэж хэлээд тэр өдрөө Дарханд уулзаж танилцаад уг ургамлыг хамт түүхээр ярилцаж тохироод 2 хоногийн дараа Дархан-Уул аймгийн Хүйтний голын эх буюу нэгдүгээр бригад руу хамт яваад ургамал түүж авчраад түүний эгч ******* д өгсөн. Хэдэн кг, хэдэн төгрөг болсон гэдгийг миний хувьд мэдэхгүй. Өөрийн түүсэн ургамлаа эхний 4 удаа ******* д өгсөн, би 50000 төгрөг авсан.
…тэд нарын өөрсдийн тээврийн хэрэгсэл болох “старекс” маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн үед би улсын дугаарыг одоо бол сайн санахгүй байна.
…2017 оны 7 дугаар сарын 17-18-ны өдөр хоёр удаа Р ******* тэй хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйтний эх” гэдэг нэртэй газрын “Яргайт”-ын ам гэх газраар явж түүсэн. Миний хувьд бол тэр үед хоёр нийлүүлээд 10 кг үндэс түүж авч ирсэн. ******* хэдэн кг үндэс түүснийг бол миний хувьд мэдэхгүй. ******* гийн эгч ******* д би түүсэн үндсээ тухайн үед зарж борлуулахад 10 кг болж 50000 төгрөг авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25-27/,
-Ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай дүгнэлт /хэргийн 30, 96/,
-Монгол Улсын Засгийн газрын “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоол /хэргийн 31/,
-Хохирол, нөхөн төлбөр төлсөн тухай баримт /хэргийн 111, 122/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
“Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын 350-т зааснаар ховор ургамлын ангилалд хамаарч байгаа бөгөөд тухайн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг, 2017 онд Хонгор суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй байсан болох нь хохирогч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /хэргийн 59/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул ******* г зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг худалдан авч, Эрүүгийн хуулийн тусгай 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас байгальд орчинд 3000000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр учирсан бөгөөд хохирогч ******* ээс шүүхийн хэлэлцүүлэгт: “…шүүгдэгч ******* нь өмнө хохирол төлбөрт 600000 төгрөг, нэмж 2400000 төгрөг нийт 3000000 төгрөгийн хохирол төлсөн учир нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаруулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага дарш” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн “дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлын үндэс 12 килограммыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ******* гөөс худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын эхээр хүнээс ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг 12 килограмыг худалдаж авсан. …хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 91/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10/, гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Дархан-Уул аймгийн Хүйтний голын эх буюу нэгдүгээр бригад руу хамт яваад ургамал түүсэн авчираад түүний эгч ******* д.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26, 27/, ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай дүгнэлт /хэргийн 30/, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” /хэргийн 31/, ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2017/05 дугаартай үнэлгээ /хэргийн 96/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* гаас гаргуулах төлбөргүй байх тул шүүгдэгч ******* гийн эзэмшлийн 5251 ДАР улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг /хэргийн 91/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* г зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн “дэвэргэр жиргэрүү” гэх ховор ургамлыг худалдан авч, Эрүүгийн хуулийн тусгай 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч ******* д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, ******* гийн эзэмшлийн 5251 ДАР улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ******* д анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар тэнсэгдсэн ******* г нэгдсэн бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ