Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2025/00335

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** цогцолбор, *** регистрийн дугаартай, **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** холбогдох

            “3,232,226.74 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*** нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хүсэлт гарган **** тоот гэрээ байгуулж **** дугаартай үүрэн холбооны үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж IPhone 14 128GВ гар утасны төлбөрийг хуваан төлөхөөр зээлээр авсан.

*** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн *** дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 3,232,226.74 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд **** дугаарын үйлчилгээний төлбөр 287,421.68 төгрөг, зээлээр авсан гар утасны үлдэгдэл төлбөр 2,734,092.55 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 210,712.5 төгрөг, нийт 3,232,226.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч **** нь **** ХХК-ийн нэхэмжилсэн 3,232,226.74 төгрөгийг дараах байдлаар буюу

  1. 2025 оны 11 сарын 30-нд 1,000,000 төгрөгийг,
  2. 2025 оны 12 сарын 20-нд 1,000,000 төгрөгийг,
  3. 2026 оны 01 сарын 20-нд 1,232,226.74 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч **** 3,232,226.74 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэлийн шаардлага болох 3,232,226.74 төгрөгийг хариуцагч **** нь 2025 оны 11 сарын 30-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 12 сарын 20-нд 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 сарын 20-нд 1,232,226.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч **** нарын тус шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Иймд зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 33,333 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 33,333 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК /РД: ***/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,666 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч ****  3,232,226.74 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага 3,232,226.74 төгрөгийг хариуцагч **** нь 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 1,232,226.74 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 33,333 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 33,333 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,666 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                             ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА