| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00403/И |
| Дугаар | 146/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2025/00318
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, *** байрлах, **** регистрийн дугаартай, **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** оршин суух, *** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох
“5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд 100%-ийн эргэн төлөлттэй, 36 сарын хугацаатай Малчдыг малжуулах арга хэмжээнд хамрагдаж 5.000.000 төгрөгийн мал авч гэрээ байгуулсан боловч, гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтөө бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэл гаргаж байна.
Иймд **** хөтөлбөрийн эргэн төлөлт болох 5.000.000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Өвөрхангай аймаг **** оршин суух **** регистрын дугаартай **** 2022 онд 100%-ийн эргэн төлөлттэй, 36 сарын хугацаатай Малчдыг малжуулах арга хэмжээнд хамрагдаж 5.000.000 төгрөгийн мал авч гэрээ байгуулсан боловч, гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтөө бүрэн барагдуулаагүй 5.000.000 сая төгрөгийн үлдэгдлийг гаргуулж өгөх нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. *** нь үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаах хүсэлт гаргаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “5,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА