Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2025/00334

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, *** овгийн **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн *** холбогдох

            “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай  иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2015 онд *** танилцаж хамтран амьдарч бидний дундаас анхны хүүхэд *** онд охин ***, хүү ***, хүү *** нар төрсөн. Хүүхдүүдийн эцэг нь хамт амьдрахгүй гээд шийдсэн учир хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *** нь хариуцагч **** холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

            Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *** /РД: ***/-д олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *** /РД: ***/-д олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

          ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА