| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00408/И |
| Дугаар | 146/ШШ2025/00336 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2025/00336
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** цогцолбор, *** регистрийн дугаартай, **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** гэх газар оршин суух, **** регистрийн дугаартай, **** холбогдох
“213,537.56 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *** тоот “Үйлчилгээний гэрээ” байгуулан **** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ”-ний 7.3, 10.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 213,537.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *** нь **** ХХК-ийн нэхэмжилсэн 213,537.56 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “213,537.56 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,056 төгрөгийн 50 хувь буюу 3,528 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 3,528 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК /РД: ***/-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,056 төгрөгийн 50 хувь буюу 3,528 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 3,528 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч **** ХХК /РД: ****/-д олгосугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА