| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00327/И |
| Дугаар | 146/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 146/ШШ2025/00328
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байрлах, **** регистрийн дугаартай, **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох
“661,284.33 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 498,000.0 төгрөг, үндсэн хүүнд 151,282.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,001.48 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 661,284.33 төгрөгийг хариуцагч **** гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 661,284.33 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** холбогдуулан “661,284.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 661,284.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 10,210.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 10,210.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,421 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА