| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00394/И |
| Дугаар | 146/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2025/00332
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, **** тоотод байрлах, *** регистрийн дугаартай, *** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 15,310,598.58 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч *** нь **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэй зээл авахдаа *** тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Мөн *** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,614,119.00 төгрөгийн нэмэлт зээл 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэй авч гэрээгээ шинэчлэхдээ *** тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, 458 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** өдрөөр тасалбар болгон: Үндсэн зээл: 11,461,833.87 төгрөг, зээлийн хүү: 3,630,786.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 217,977.73 төгрөг, нийт төлбөр 15,310,598.58 төгрөгийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 15,310,598.58 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч уг нэхэмжлэлд заасан үүргээ биелүүлэх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч **** холбогдуулан “15,310,598.58 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 15,310,598.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 117,251.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 117,251.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,503 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА