| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0019/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 52
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 1718003990207 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , /РД:*******/, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 960000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 39 дүгээр байрны гадна иргэн******* г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нагац ах ******* гийнх нь эзэмшлийн Dell I5 маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dashnyam 17.3-1.docx
аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 39 дүгээр байрны гадна иргэн******* г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нагац ах ******* гийнх нь эзэмшлийн Dell I5 маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* надад 120000 төгрөгийн өртэй байсан бөгөөд нутаг явж ирээд өгье, би станцад ажилладаг гэхээр нь би тэгвэл найздаа зөөврийн компьютерээ түр хэрэглүүлчих гэж гуйж авсан. Гэхдээ тухайн зөөврийн компьютер хохирогч ******* гийнх гэдгийг мэдээгүй, ******* гийн өөрийнх нь зөөврийн компьютер юм байх гэж бодсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа надад мөнгөний хэрэг гараад би зөөврийн компьютерыг нь ломбарданд тавиад хот явсан бөгөөд ******* г ирэхээр хүүг нь төлөөд ломбарднаас компьютерыг нь авч өгнө гэж бодож байтал 2 сар орчим утас нь холбогдохгүй таг алга болсон. ******* надад цэрэгт явах талаараа хэлээгүй учраас би хүлээж байгаад компьютерыг нь алдахдаа тулж хүнээс 50000 төгрөг авч ломбарднаас аваад 280000 төгрөгөөр зарсан.
...хохирогч ******* ах гарч ирээд зөөврийн компьютер ******* гийнх биш, миний компьютер байсан гэж хэлсэн. Архангайд амьдардаг эгч маань хохирлыг төлж барагдуулсан. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******* гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би ******* ыг миний хохирлыг барагдуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч хохирол төлж өгөхгүй байсан учир 2 сарын дараа цагдаад хандсан. ******* станцад ажилладаг гэдэг бол худлаа, надтай хамт станцад ажил хийж байсан нь үнэн. ******* нь 700000 төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тиймээ би цагдаа нар асуугаад явсны дараагаар ломбардныхаа бүртгэлийг шүүж үзсэн чинь 2017.08.25-ны өдөр ******* регистрийн дугаартай ******* гэдэг хүн Dell I5 маркийн зөөврийн компьютер 200000 төгрөгний барьцаанд тавиад 2017.09.16-ны өдөр ирж буцаан авсан баримт байгаа. Би энэ баримтыг хуулбарлан гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 11/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 700000 төгрөг байна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 15-16/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* д 700000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “…шүүгдэгч ******* нь 700000 төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаруулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 39 дүгээр байрны гадна иргэн******* г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нагац ах ******* гийнх нь эзэмшлийн Dell I5 маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* надад 120000 төгрөгийн өртэй байсан бөгөөд нутаг явж ирээд өгье, би станцад ажилладаг гэхээр нь би тэгвэл найздаа зөөврийн компьютерээ түр хэрэглүүлчих гэж гуйж авсан. Гэхдээ тухайн зөөврийн компьютер хохирогч ******* гийнх гэдгийг мэдээгүй, ******* гийн өөрийнх нь зөөврийн компьютер юм байх гэж бодсон.” гэх мэдүүлэг, хохирогч ******* гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…шүүгдэгч ******* нь 700000 төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, гэрч ******* гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…цагдаа нар асуугаад явсны дараагаар ломбардныхаа бүртгэлийг шүүж үзсэн чинь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* регистрийн дугаартай Баяраагийн ******* гэдэг хүн Dell I5 маркийн зөөврийн компьютер 200000 төгрөгний барьцаанд тавиад 2017 оны 9 дүгээр сарын16-ны өдөр ирж буцаан авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 11/, “…үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 700000 төгрөг байна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 15-16/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ******* ыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн ******* ыг бусдыг хуурч, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сар хорих ялаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдслн, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ