Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/845

 

 2025           07            22                                                                                    2025/ДШМ/845

  А.Т, Н.Н, О.З, Д.Т

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Цогням,

шүүгдэгч А.Т, Н.Н, О.З, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав, Б.Энхболд,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Т.Уянга,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, Н.Н, О.З, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхболд, шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Т.Уянга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Т, Н.Н, О.З, Д.Т нарт холбогдох эрүүгийн 2405052350305 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн А-ын Т, ............., /РД: ...................,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2, 100 дугаар зүйлийн 1, 204 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

2. Т овгийн Н-н Н.................., /РД: ..................,

3. Б овгийн О-гийн З, ..................., /РД: ...................,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

4. С овгийн Д-гийн Т................., /РД: ....................,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөж, улмаар шүүгдэгч Н.Н, Д.Т, О.З нартай хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” зочид буудлын В1 давхарт байрлах “****” нэртэй шөнийн цэнгээний газарт очиж, тухайн газрыг хариуцан ажиллуулдаг хохирогч Э.Х-ыг айлган сүрдүүлж, уг газартаа харуул хамгаалалтын ажилтан авч ажиллуулах эсвэл 500,000 төгрөг өгөхийг шаардан заналхийлж, айлган сүрдүүлж түүнээс 500,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Т, Н.Н, О.З, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...А.Т, Н.Н, О.З, Д.Т нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.З-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Т-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч А.Т-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.З, Д.Т нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч А.Т, Н.Н, О.З, Д.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрт холбогдох гэмт хэргийн мөрдөн шалгах явцад анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэгт ээдрээ төвөгтэй байдлыг огтхон ч үүсгэлгүйгээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулалгүйгээр хүндэтгэлтэй хандаж харьцаж ирсэн.

Өөрийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч Х-од учруулсан хохирол болох 500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна.

Миний бие урьд өмнө нь үйлдсэн гэмт хэргүүдэд хуульд заасны дагуу зохих хариуцлага хүлээж, өөрт ноогдох хорих ялыг биеэр эдэлж дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, урьд биеэр эдлэж дуусгавар болсон хорих ял нь тус холбогдоод буй хэргийг шийдвэрлэхэд эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэх хууль ёсны үндэслэл болохгүй байх гэж найдаж байна.

Би өндөр настай ээжийнхээ хамтаар хоёул амьдардаг тул хөгшин эхдээ туйлын ихээр санаа, сэтгэл минь зовж шаналж, хажууд нь хамт байж асарч халамжлахыг маш ихээр хүсэж байна.

Иймээс эдгээр бүхий л бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч надад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос бусад төрлийн ял болох торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед “*******” ХХК-д хамт ажилладаг А.Т ах хуурай дүү Бөхөөгийн ажиллуулдаг “****” нэртэй шөнийн цэнгээний газар 2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой буюу Улс тунхагласны баяр тэмдэглэх зорилгоор үйлчлүүлж байхдаа намайг тэр шөнийн 22-23 цагийн орчим дуудсан. Намайг очиход А.Т ах тухайн газар үйлчлүүлж байсан. Тухайн үед миний бие ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон эсэхийг мэдээгүй. Т ахын үйлдлийг дэмжээгүй ч, яахаа мэдэхгүй хамт байсан явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох үндэслэл болсон.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдлийг үнэн, зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан ойлгосон. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар санал хэлсэн боловч анхан шатны шүүхээс 3 жилийн ял оногдуулсаН-тай санал нийлэхгүй байна. Шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ урьд өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй гэж дүгнэсэн.

Тухайн үед бид нар ямар нэгэн гэмт хэргийн сэдэлтэй, санаа зорилго байгаагүй. Улс тунхагласны баяр тэмдэглэх гэж А.Т ахын хуурай дүү гэх Б гэдэг хүний шөнийн клубт үйлчлүүлэх зорилгоор орсон. Шүүх тухайн газар бүлэглэн дээрэм хийх зорилгоор орж 500,000 төгрөг  авсан гэж хорих ял оноосон. Би тухайн мөнгөний талаар юу ч мэдээгүй, баарны эзэн гэх Х-, Т ах хоёрын хооронд ярьсан яриаг огт сонсоогүй, юу авалцаж өгснийг мэдээгүй. Тухайн баарны ажилчидтай ямар нэгэн заналхийлсэн байдал үүсгэж, зодоон хийгээгүй. Тэр үед Т ах үйлчлүүлж байсан хүН-тэй маргалдсан, бид тэнд хүмүүстэй зодолдож цохилцсон зүйлгүй жижиг маргалдаад салцгаасан. Маргалдсаны дараа болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж тэр газраас гарч ирсэн. Тус клубээс гарсны дараа Х- гэх залуу, баарны үүдэн Т ахтай ярилцаж байсан. Тэр хоёр хүний юу ярилцаж, юу тохиролцсоН-ыг би сонсоогүй, юу өгөлцөж, авалцсаН-ыг хараагүй.

Иймд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг цуцалж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газар гэх **** зочид буудлын B1 давхарт байрлах **** нэртэй клубт очсон. Тухайн үед би шуурхай албаны машиН-тай хотын төв рүү орж ирээд Түвшөө ахыг дуудахаар нь уулзахаар очсон. Түвшөө ах намайг дуудахдаа ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй бөгөөд би дуудсан учраас уулзах зорилгоор очсон.

Миний бие аливаа асуудалд хянуур бус тооцоололгүй хандаж уг гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их харамсаж байна. Гэвч миний бие зэвсгийн шинж чанартай зүйлээр болон өөр бусад байдлаар хэн нэгнийг заналхийлэх байтугай тэнд байх хугацаандаа хэН-тэй ч муудаж, маргалдаагүй, бусадтай маргаж муудалцах нь бүү хэл хэН-тэй ч харилцаа үүсгээгүй байдаг. Харин тухайн явдлаас ангид байж, гарч явах болон бусад байдлаар зогсоогоогүй дээ харамсаж байна.

Тухайн өдрийн явдалд хэн нэгэн хохирч, тайван байдал нь алдагдсан явдал нь буруу, болохгүй гэж би бодож байна. Миний бие дахин аливаа асуудалд хөнгөн хандахгүй. Миний зүгээс бусадтай маргаж, муудалцах байтугай харьцаж, эв түнжингүй байдал үүсгэсэн зүйл байдаггүйг дахин хариуцлагатайгаар мэдүүлж байна.

Миний бие өөрийн тооцоололгүй байдлаас болж тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ оролцогч тус бүрийн үйлдлийг тус тусад нь тогтоолгүй, З нь Х-ыг айлган сүрдүүлж, 500,000 төгрөг өгөхийг шаардан заналхийлж авсан гэсэн боловч уг хэрэгт миний ийм төрлийн ямар ч оролцоо байгаагүй.

Би ээж, дүү нарынхаа хамт өрхийн тэргүүн болж амьдардаг бөгөөд хоёр дүүгийнхээ амьжиргааг залгуулж, гэр бүлээ авч явдаг. Том дүү маань МУБИС-ийн оюутан бөгөөд сургалтын төлбөрийг нь 3 жил төлж, одоо 4 дүгээр курст орно. Энэ гэр бүлийн өмнө ийм л чухал үүрэг хариуцлага хүлээсэн би гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.

Иймд надад нэг удаа боломж олгож, 2 дүүгээ сургуулийг нь төгсгөх, эхнэр хүүхэддээ хариуцлагатай эцэг нь байх боломж олгон уг хэрэгт оролцсон үйлдэл, нөхцөл байдлыг харж шалган хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Т, Н.Н, О.З нарын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. А.Т өмнө нь удаа дараагийн ял шийтгүүлж байсан боловч тухайн ялаа шударгаар биеэр эдэлж дуусгасан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй бөгөөд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн юм. Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө:

Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлс бүгд үнэн, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос авсан 500,000 төгрөгийг дараа нь буцааж өгсөн. Би өндөр настай эхийнхээ хамт амьдардаг тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасН-ыг удирдлага болгон А.Т-ын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөлийг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж болох байсан атал анхан шатны шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

2. Н.Н нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас 1хх 194 дэх талд авагдсанаар нотлогддог.

Н.Н нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй бөгөөд мэдүүлгээ үнэн зөв өгснөөр ирсэн юм. Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө:

Би мөн адил мэдүүлэг өгөхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн үнэн зөв. Хутга миний халаасанд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн.

Н.Н-ын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалТ-ын шатанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс саад учруулж байгаагүй, Цагдаагийн байгууллагаас түүнийг дуудсан үед тухай бүр нь очиж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсан болон бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

3. О.З нь өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан тухайн ялаа шударгаар эдэлж дуусгасан, энэ талаарх баримт болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан баримт хавтас хэргийн материалд авагдсан байдаг.

О.З нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй бөгөөд мэдүүлгээ үнэн зөв өгсөөр ирсэн юм. Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө:

Надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. тухайн үед би шуурхай албаны машиН-тай төв рүү орж ирээд Түвшээ ахыг дуудахаар нь уулзахаар очсон. Тэр шөнийн цэнгээний газрыг өмнө нь Б гэж хүн ажиллуулдаг байхад хамгаалалт авдаг байсан. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн О.З-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.

4. Эрүүгийн хуульд зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх үйлчлүүлэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн А.Т, Н.Н, З.З нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй зэргийг харгалзан үзэж тус бүрд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Т, Н.Н, О.З нарын өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нъ ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар cүpдүүлcэн,, үйлдлийг Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр хуульчилсан.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл аливаа этгээд бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хуч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байна.

Анхан шатны шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар ял оноосон ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн доорх заалтуудыг тус тус удирдлага болгожээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзсэн байх ба шүүгдэгч А.Т-ыг гэмт хэргийг зохион байгуулагч буюу /Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүн/ гэж тодорхойлжээ.

Бусад шүүгдэгч нарыг гэмт хэргийн “Гүйцэтгэгч” гэж томьёолон зүйлчилсэн байна.

Гэмт хэргийн гүйцэтгэгч байхын тулд гэмт хэргийг: Гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг тус тус ойлгохоор заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцогч байхын тулд гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байхыг шаарддаг ба нэгдэхдээ:

1. Гэмт үйлдэлдээ

a. санаа зорилгоороо нэгдсэн

b. үйлдэл, эс үйлдэхүйгээрээ нэгдсэн

2. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана” гэж заажээ.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн бодитой хэрэгжүүлээгүй байх ба шүүгдэгч нэг бүр гэмт санаа зорилгодоо хэрхэн нэгдэж оролцсон эсэхийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй” байна гэж үзэж байна. Тухайлбал, А.Т нь гэмт хэргийг зохион байгуулагчийн үүднээс оролцсон бөгөөд хэргийн бусад оролцогчид гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр оролцсон гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, бусад баримтуудаар хамтран оролцсон үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал,

Хохирогч Э.Х-ын /хх 11/, гэрч Н-ын /хх 16/, М.Б-ийн /хх 22/, С-ын /хх 26/, Д-ын /хх 29/, шүүгдэгч А.Т-ын /хх 101/, Н.Н-ын /хх 105/, О.З-ын /хх 109/ мэдүүлгүүдээр А.Т гэмт үйлдлийг зохион байгуулсан гэх боловч зохион байгуулалТ-ын ямар арга хэрэгслийг ашигласан эсэх нь тодорхойгүй.

Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан эдгээр шинжийн аль шинжийг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Шүүгдэгчдийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэсэн зүйл, ангийг удирдлага болгон зүйлчилсэн байх ба шүүгдэгч тус бүр үйлдлээрээ санаа зорилгоороо хэрхэн нэгдсэн байгааг бүрэн дүүрэн тодорхойлоогүй гэж үзэж байна.

Хохирогчдын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчдийн мэдүүлгээс тус бааранд орох санаачилгыг А.Т гаргаж, баарны эзэн болон ажилтнуудыг айлгасан сүрдүүлсэн байх ба энэхүү үйлдэлд бусад шүүгдэгчид хэрхэн оролцсон, тухайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг мэдэж байсан эсэхийг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, А.Т баар орж сууя гэж хэлээд миний үйлчлүүлэгч Т-ийг гэрээс нь гаргасан болох нь шүүгдэгч А.Т, О.З нарыг мэдүүлгээс тодорхой харагддаг. Т бааранд орохдоо анхнаасаа гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй байсан байх магадлалтай байх ба харин хамт бааранд орсон шүүгдэгчид тухайн санаа зорилгыг мэдээгүйгээр бааранд орж суух санаа зорилготой байсан эсэхийг тогтоох шаардлага зүй ёсоор үүснэ. А.Т нь гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ шүүгдэгч Д.Т, О.З нарын том бие хаа, өндөр нурууг ашиглаж бид олуулаа шүү гэдэг утгыг баарны эзэнд харуулахыг хүссэн тул албаар дагуулан орж ирж уух юмаар дайлж суулгасан эсэх, А.Т гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан, тэрийгээ хэрэгжүүлж байгааг мэдсэн эсэхийг хангалттай тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримТ-ыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалТ-ыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар Д.Т-ийг гэм буруутайд тооцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалТ-ыг чанд сахина” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана гэж тус тус заасан бөгөөд шүүхийн тогтоол дээрх хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байна” гэж тус тус заасан бөгөөд шүүхийн тогтоол дээрх хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байна.

Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд шүүгдэгч Н “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн, миний үйлчлүүлэгч Н-ын хажууд зогсож байгаа нь /хх 60 хуудас/-т харагдаж байна гэж дүгнэсэн ба Шүүгдэгч Н, Т нар VIP өрөөнд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зорилгоор ороогүй, харин шүүгдэгч Т-ыг өмөөрсөн, танхайрсан шинжтэй үйлдэл гаргаж байх ба Н ямар зорилгоор хутга гаргасан, хутга гаргасан нь хэн рүү чиглэсэн үйлдэл болохыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх анхаарч авч үзээгүй тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, баарны эзэн бусад ажилтан руу биш баараар үйлчлүүлж байсан этгээдтэй шүүгдэгч Т маргаж Т нь маргасан талаараа шүүгдэгчдэд хэлж шүүгдэгчид Т-ыг өмөөрөх зорилгоор маргаж улмаар маргаанд Н хутга гаргаснаар баарны ажилтнууд VIP өрөөнөөс гаргасан байна. Энэ үйлдэл нь бааранд чиглэсэн үйлдэл үү, хувийн харилцаанаас үүссэн маргаан байсан уу гэдгийг тогтоох нь чухал ач холбогдолтой байхад анхаарч үзээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:, 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”, мөн хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дах хэсэг “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч Н.Н, А.Т нар өмгөөлөгч Б.Энхболдтой 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, шүүгдэгч О.З, Д.Т нар өмгөөлөгч Т.Даваажавтай 2025 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” тус тус байгуулжээ /2 хх 136-139/.

Шүүгдэгчдийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 114-120/-д миний үйлчлүүлэгчээс бусад шүүгдэгчид мэдүүлэхдээ “2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бид хамт байсан. Бид хамТ-даа байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Бид бүгдээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон. Тухайн үед Т хамт байж гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх мэдүүлэг өгсөн байна.

Миний үйлчлүүлэгч Д.Т “Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл”-д мэдүүлэхдээ “Би зүйл, ангийг зөвшөөрөхгүй байна. Би энэ асуудалд ямар ч оролцоогүй. Би өөр зүйл яримааргүй байна” гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгчид яллагдагчаар дахин мэдүүлэг авах үед харилцан эсрэг сонирхол бүхий этгээд болсон нь тэдний өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан тэмдэглэлээр тус тус баталгаажсан байна. Гэтэл харилцан эсрэг сонирхол бүхий шүүгдэгчийг дундын нэг өмгөөлөгчтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, хүний эрхийн ноцтой зөрчил үр дагавар үүсэх эрсдэл бүхий нөхцөл байдал болохыг мэдсээр байж зөвтгүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэл гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар өгсөн дүгнэлтэд “...Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, шүүгдэгч Д.Т энэхүү гэмт хэрэгт ямар чиг үүрэгтэйгээр хэрхэн хамтарсан болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй, баарны үйлчлүүлэгчидтэй маргаан үүсэхэд хажууд нь зогсох, Т-тай хамт бааранд орж ирсэн гэх мэт зүгээр л хамт явж байсан үйлдэл нь өөрөө гэмт хэрэгт хамтран оролцон болсон байна. Тухайн гэмт хэрэг үйлдэх сэдэл байсан эсэх, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдсэн эсэх гэх мэт тогтоох ажиллагааг хийгээгүй. Баарны үйлчлүүлэгчтэй маргаж байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдэл байсан уу? танхайрах зөрчил байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй. Таньж олуулах ажиллагаа, камерын бичлэгт хийсэн үзлэг нь бааранд хэн хэн байсанг таних, хар ууТ-тай зүйлийг хэн авсан гэдгийг тогтоох, хэний данснаас мөнгө гарсан эсэхийг л тогтоосон үйл баримт байх ба Т хэрхэн оролцсон гэмт үйдлийг мэдэж байсан мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон өөрөөр хэлбэл тус хэргийг Т гардан гүйцэтгэхдээ шүүгдэгчдийг гэмт үйлдэлдээ хүч оруулах зорилгоор ашигласан уу? гэмт үйлдэлд нь ашиглагдаж байгаагаа шүүгдэгчид мэдээгүй байсан эсэхийг тогтоож хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Бааранд танхайрсан үйлдэл нь заналхийлэх гэмт хэрэг байсан уу, өөр гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байна уу гэдгийг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Улмаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлсөн байна.

Аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж бүрэн хангагдсанаар тухайн гэмт хэргийг төгс үйлдэгдсэн буюу төгссөн гэж үздэг.

Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан эсэх буюу субьектив санаа зорилго, бусдын эд хөрөнгийн эрхийг авахаар заналхийлсэн үйлдэл буюу обьектив шинж байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн бүр нь хууль ёсны /тэдгээрийг зөвхөн хуулиар тогтоосон байх/, зайлшгүй /тэдгээрийг өөр шинжээр төлөөлүүлж болохгүй байх/ гэсэн 2 зарчимд нийцсэн байх учиртай. Тийм ч утгаараа Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэрэг бүрийн бүрэлдэхүүнд байвал зохих тусгай шинжүүдийг зааснаар эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон хууль ёсны зарчмын агуулга бодит байдлаар илэрдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар гэмт санаа зорилго бүхий хүН-тэй хамт явж байснаараа гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээгээд байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн хэрэглээ, хэрэгт авагдсан нотлох баримТ-ын хэмжээ, хязгаарын хүрээнд дараах саналыг гаргаж байна.

Д.Т нь энэхүү хэрэгт ямар чиг үүрэгтэй оролцсон, хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт нь хуульд нийцсэн эсэх, харилцан эсрэг сонирхолтой яллагдагч шүүгдэгчид нэг өмгөөлөгч ажилласан, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаа хийгдээгүй, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангагдаагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлТ-дээ: “...Тухайн газарт үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхээр ороогүй гэсэн нөхцөл байдал тогтоогоогүй. Хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр “танайх харуул хамгаалалТ-ын албагүй юм байна, одоо ав” гэж хэлэх явцдаа хүмүүстэй маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон. Б1 давхарт хүмүүсийг хутгалж ална, зодолдоно гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдалд ард нь зогсож байсан гэх О.З, Д.Т нар идэвхтэй араас нь дагаж бүх нөхцөл байдалд хамт байсан. Тиймээс урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн, эцсийн дүнд харуул хамгаалалТ-ын алба авах санаа зорилгоо хэрэгжүүлсэн. Хохирогчийн зүгээс тухайн хүмүүсийг явуулах зорилгоор 500.000 төгрөгийг н.Б-оос авч өгсөн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн. Нэгдүгээрт, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. Хоёрдугаарт, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн. Учир нь, тухайн газарт орох явцдаа харуул хамгаалалТ-ын албагүй гэдгийг мэдээд “харуул хамгаалалт ав” гэдэг зүйлийг шаардсан. Хэргийн үйл баримтаас харахад гэмт хэрэг төгсөх хүртэл 4 хүн байсан учраас гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцсон гэж үзнэ. Биеийн хэлэмжийн хувьд танхайрч, ард зогсож байгаа, хутга гаргасан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн арга хэлбэр юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөж, улмаар шүүгдэгч Н.Н, Д.Т, О.З нартай хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” зочид буудлын В1 давхарт байрлах “****” нэртэй шөнийн цэнгээний газарт очиж, тухайн газрыг хариуцан ажиллуулдаг хохирогч Э.Х-ыг айлган сүрдүүлж, уг газартаа харуул хамгаалалТ-ын ажилтан авч ажиллуулах эсвэл 500,000 төгрөг өгөхийг шаардан заналхийлж, айлган сүрдүүлж түүнээс 500,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь:

Хохирогч Э.Х-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “****” зочид буудлын В1 давхарт “****” нэртэй стриптиз клуб ажиллуулж байгаа ба тухайн байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд клубынхээ үйл ажиллагааг явуулж байх үед 175 орчим см өндөртэй, 100 орчим кг жиН-тэй, баруун талын хууз орчмоос хүзүү хэсэг рүү чиглэсэн шивээстэй, шар царайтай, эрээн цоохор /армийн десаН-т/ өмд, куртик, малгай, хагас түрийтэй гутал өмссөн, өөрийгөө шивээсТүвшөө гэж танилцуулсан 50 орчим насны эрэгтэй, 185 орчим см өндөртэй, 100 гаруй кг жиН-тэй, харуул хамгаалалТ-ын гэмээр ногоон, ногоон эрээн /армийн десаН-т/ өнгийн хувцас өмссөн 30-40 орчим насны бор царайтай онигор нүдтэй хоёр залуу нийт 3 хүн орж ирээд манай үйлчлэгч Нямаагаас /********/ Б хаана байна гэж асуугаад тийм хүн байхгүй гэхэд эзнийгээ дууд гэсэн учир би гарч очиход намайг надтай танилц гэж шаардаад өөрийгөө “****” гэдэг гэж танилцуулан ийм газар ажиллуулж байж харуул хамгаалалтгүй үйл ажиллагаа явууллаа манайхаас хамгаалалт ав гээд байхаар нь би яг шийдтэй хариу хэлээгүй юм. Гэтэл намайг чи над руу яаж хараад байгаа юм, чи битгий хзл монголын цагдаа намайг хянадаггүй юм, пиздаа минь гэж айлган сүрдүүлж лалар, гичий, банди гэх мэтчилэн харааж айлган сүрдүүлж эхэлсэн. Энэ үед гаднаас дахин нэг 185 орчим см өндөртэй 120 орчим кгжиН-тэй, биеийн тамирын саарал өнгийн өмд, кет, хар өнгийн богино куртиктэй, 30-40 орчим насны эрэгтэй орж ирсэн. Ингээд **** манайд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчтэй бас маргалдаж тухайн хүнийг мөн дээрх байдлаар харааж, гараад ир лалар минь, хутгалж ална чамайг гэж заналхийлэх үед сүүлд нь орж ирсэн залуу халааснаасаа хутга гаргаж ирээд чамайг хутгалж ална гэж айлган сүрдүүлж эхэлсэн. Манай үйлчлүүлэгч “Vip” өрөөнд ороход сүүлд орж ирсэн хутгатай залуу нь би эд нарийг чинь орж хутгалах юм уу, чи өөрөө гаргаж ирэх юм уу гээд манай менежер Б-/********/-г заамдаж аваад хүзүүн дэх гинжийг нь тасалчихаар нь та яг яах гээд байгаа юм вэ? гэхэд **** гэх залуу нь надад 500.000 төгрөг /таван зуун мянга/ өгчих, тэгээд бид нар явлаа гэхээр нь за тэгвэл таны мөнгийг өгье гэхэд **** өөрийн хамт явж байсан 3 залууг эндээс зайл гээд хөөгөөд гаргачихсан. Тэгээд менежер Б-ийг 500.000 төгрөг өгөөд явуулчих гэхэд Б- үйлчлэгч Нямааг дуудан өөрийнхөө карТ-ыг өгч явуулан данснаасаа 500.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Тухайн залуучуудад мөнгө өгч байгаа нь хяналТ-ын камерын дүрс бичлэгт үлдсэн байсан. Манай менежер Б- нь надад өртэй байсан учир би дансанд чинь мөнгө байвал өрнөөсөө тооцоод өгчих гээд өгүүлсэн. Тухайн мөнгө нь миний Б-оос авах ёстой мөнгө байгаа юм. Би тухайн хүмүүстэй урд өмнө огт уулзаж байгаагүй, тэр өдөр л анх удаа уулзсан. Одоо тухайн хүмүүсийн царайг харвал шууд танина. Бид нарын хувьд тухайн хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл болон хутга гаргаж ирсэн асуудлаас үүдэн маш их айж сандарсан. ...” /1 хх 10-12/,

гэрч Г.Н-ын “...2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд ажлаа хийгээд зөөгч С- /********/, менежер Б- /********/, охидын менежер Покс /********/ нарын хамт байж байтал үл таних, өөрийгөө “****” гэж танилцуулсан баруун талын чихний доод хэсгээс эрүү рүүгээ чиглэсэн шивээстэй, ширүүн харцтай, хар царайтай, махлаг биетэй, 170-175 см орчим өндөртэй, 100 гаруй кг жиН-тэй, саравчтай /хүмүүс кэмпик гэж ярьдаг/ малгайтай, ногоон өнгийн куртик, ногоон эрээн өнгийн өмд, цамцтай, 40-50 орчим насны эрэгтэй, шар царайтай, онигор нүдтэй, халимаг үстэй, туранхай, өндөр биетэй, 185-190 орчим см өндөр, 90-100 орчим кг жиН-тэй, хар өнгийн куртиктэй, 25-35 орчим насны эрэгтэй, бор царайтай, 165-170 орчим см өндөр, дундаж махтай, ноосон малгай, саарал өнгийн куртик өмссөн, 25-35 орчим насны эрэгтэй нийт 3 хүн орж ирэхээр нь ямар үйлчилгээ авах талаар асуухад чамд хамаагүй, би монголын бүх стрип клубт хөндлөн байдаг хүн, хурдан хөдөл пизда нараа, энийг хариуцдаг Бг дууд гэхээр нь менежер Б-ийг дуудаж уулзуулахад “чи намайг мэдэх үү? намайг **** гэдэг, хороололд намайг танихгүй хүн байхгүй, шоронд би улс төрийн томчуудаас эхлээд бүх хүмүүстэй байж үзсэн хүн, чи муу пизда, чи яагаад энэ газрыг ажиллуулдаг юм” гээд гараараа чичилж, гараа далайж айлгаад байсан. Ингэж байгаад манай зөөгч С-ыг дуудаж архи авч ир пизда минь гээд 100 граммаар 5 удаа өөртөө Velye нэртэй архи хийлгэж, хамт явсан хүмүүстээ ундаа, пиво авч өгсөн. Энэ үед гаднаас манай захирал Х- орж ирэхэд **** гэх хүн манайд үйлчлүүлж байсан хүН-тэй маргалдаж би чамайг ална, хутгалж ална гэж орилж байгаад утсаар нэг хүн рүү залгаж “би энд хүмүүст зодуулчихлаа, хурдан ир пиздаа нараа” гээд байсан. Үүнээс хойш 20 орчим минуТ-ын дараа хар өнгийн куртиктэй, урт хар үстэй, үсээ боосон, бор царайтай, 190-195 орчим см өндөр, 120 орчим кг жиН-тэй, 30 орчим насны Н гэх /тухайн үед **** гэх хүн ингэж дуудаж байсан/ хүн гаднаас орж ирээд танайх хамгаалалТ-ын албатай юм уу? гээд асууж байтал **** нь тухайн залуу дээр очоод “пиздаа минь доошоо бууя, пиздаа нарыг алья” гэхэд хамт явсан 2 залуу, сүүлд орж ирсэн нэг залуугийн хамт В1 давхар руу буугаад **** нь надтай хамт 1 давхарт үлдэж надаас архи нэхээд байхаар нь архи хундагалж өгтөл “би шоронд олон залуу бандидсан, чи ямар дажгүй залуу вэ?” гэхэд Б- ах ирээд “тийм асуудал байхгүй, манай дүү ажпаа хийж байна ах аа” гэхэд **** гэх хүн тухайн 3 залуугийн ардаас В1 давхар руу бууж очоод “нөгөө пиздаа чинь тэр өрөөнд байгаа” гээд 15 дугаарын өрөөг зааж өгтөл тухайн өрөө рүү орох гэж дайран улмаар захирал Х- болон бид нар бүгд оруулахгүй, үйлчлүүлэгч байна гэхэд Н гэх сүүлд орж ирсэн хүн нь халааснаасаа хутга /нарийхан үзүүртэй, үзүүр хэсгээрээ тахир, гол хэсгээрээ нугалж эвхэгддэг/ гаргаж ирээд “ороод алчихъя” гээд хутгаа гартаа бариад сарвалзуулж хөдөлгөөд байсан. Энэ үед **** гэх хүн нь манай менежер Б-т хандан “чи бид нарт мөнгө өгөхгүй бол бид нар байнга ингээд байж чадна, чи яг одоо 500.000 /таван зуун мянга/ төгрөг өг” гэхэд манай менежер Б- “тэгье ах, асуудалгүй” гэж хэлэхэд тэнд байсан хутгатай Н гэх залуу нь хутгаа далд хийж хамт явсан хүмүүс нь бүгд 1 давхар руу гарсан. Ингээд Б- ах намайг ATM ороод мөнгө аваад ир гэж хэлээд ХААН банкны виза карт өгч явуулан би “Өргөө” кинотеатрын замын эсрэг талд байрлах АТМ-с 500.000 /таван зуун мянга/ төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Намайг ирэхэд тухайн хүмүүс манай ажпын гадаа үүдэнд Б- ахтай хамт зогсож байхаар нь би АТМ-с авсан мөнгөө **** гэх хүнд шууд гарт нь бариулж өгөөд ажил руугаа орсон. Намайг ажил руу орсны дараа **** гэх хүн Б- ахад хандаж “танайх манай шуурхай албанаас хүн ажилд ав, бид нар шиг хүн ирээд ийм асуудал гаргаад байвал та нарт хэцүү шүү” гэж хэлсэн байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Н гэх хүн дахин орж ирээд Б- ахад “юу болсон бэ, шуурхай албаны хүмүүс авахгүй юм уу?” гэхээр нь өнөөдөр амжсангүй, маргааш больё гээд явуулсан. Дахиж тухайн хүмүүс манайхаар ирээгүй. Бид нарыг айлгаж сүрдүүлж байгаад гараад явсан. Би тухайн хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйл, хутга гаргасан асуудал зэргээс нь маш их айж сандарсан учир тухайн үед уг хүмүүст юу ч хэлж чадаагүй. ...” /1 хх 15-17/,

гэрч М.Б-ийн “...Тухайн өдөр 22 цагийн орчимд манай ажпын байран дээр үл таних баруун талын чихнээс эрүү хэсэг рүү чиглэлтэй шивээстэй, цэрэг армийн гэмээр ногоон эрээн өнгийн хувцастай, 170 см орчим өндөртэй, махлаг биетэй, шар царайтай, 45-50 орчим насны, биерхүү, шар царайтай, 185-190 см орчим өндөр, хар өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 30-35 орчим насны, дундаж махтай, бор царайтай, 170-175 орчим см өндөр, бор шаргал өнгийн харуул хамгаалалТ-ын хувцастай, 30-35 орчим насны нийт 3 зрэгтэй хүн орж ирээд “хариуцаж байгаа хүн нь хэн байна” гэхээр нь би яваад очиход 1 шил пиво, 100 грамм архи, 2 ундаа гэх мэт /би яг сайн мэдэхгүй байна, намайг очиход тэгж харагдсан/ зүйл захиалчихсан сууж байсан. Тухайн гурван хүний нэг нь болох баруун талын чихнээс эрүү хэсэг рүү чиглэлтэй шивээстэй эрэгтэй нь өөрийгөө “********” гэж надад танилцуулаад, “харуул хамгаалалт байгаа юу? та нарын ард хэн байдаг юм” гэх мэт зүйлсийгярьж эхэлсэн. Би тухайн хүнд хариуцаж ажиллуулж байгаа нь би байна, харуул хамгаалалт байхгүй, бид нарын ард ямар нэгэн хүн байдаггүй гэхэд “та нар манай хамгаалалТ-ыг ав” гэж тулган шаардсан. Ингээд сууж байтал ******** гэх хүн манай байгууллагаар үйлчлүүлж байсан нэг хүН-тэй маргаж улмаар утсаар нэг хүн дуудсан. Удалгүй ********гийн дуудсан гэх 185 см орчим өндөр, махлаг, биерхүү, урт үстэй, үсээ толгой дээрээ боосон, 30-35 орчим насны, бор царайтай эрэгтэй ирсэн. Гэтэл сүүлд ирсэн залуу болон ********-тэй хамт ирсэн хоёр залуу нийт гурвуулаа В-1 давхар руу бууж Т ахтай хэн маргалдсан гэж бид нараас шаардаж эхэлсэн. Энэ үед нь Х-, охидын менежер Покс, зөөгч С- бид нар үйлчлүүлэгчээ хамгаалж уулзуулахгүй гэсэн. Гэтэл VIP өрөөнд байгааг мэдээд тийшээ орно гэж дайраад сүүлд ирсэн том биетэй, гэзэгтэй үстэй залуу нь саран хэлбэртэй нарийхан хурц үзүүртэй хутга гаргаж ирээд тухайн өрөө рүү орохоор дайрах үед нь бид нар ийшээ орж хэрэггүй, үйлчлүүлэгчтэй маргалдах шаардлага байхгүй гэж хэлээд байж байтал ******** гэх хүн араас нь бууж ирэхэд Х- “та яг яах гээд байгаа юм, учраа ольё” гэхэд ******** гэх хүн нь “500.000 төгрөг өгчих” гэсэн учир зөвшөөрөхөд хамт явсан хүмүүсээ дээш гаргасан. Энэ үед Х- намайг чи нөгөө өрнөөсөө өгчих гэсэн учир би ********гийн хамт тухайн гурван залуугийн араас гарч өөрийн ашигладаг ********** дугаарын данснаас бармен Н-ыг явуулан 500.000 төгрөг бэлнээр гаргуулан өгч явуулсан. Тухайн үед ******** гэх хүн нь мөнгө авсныхаа дараагаар “шаардлагатай бол манай шуурхай бүлгийг дуудаж болно шүү” гэж хэлчихээд явсан. Би Х-оос шаардлагатай үедээ мөнгө зээлдэг байсан бөгөөд хамгийн сүүлд Х-од нэг сая төгрөгийн өглөгтэй байсан учир тухайн мөнгөнийхөө талыг гаргаж өгсөн. Миний данснаасаа гаргаж өгсөн мөнгө бол Х-од өгөх ёстой өрнөөсөө өгсөн мөнгө байгаа юм. ...” /1 хх 21-22/,

гэрч М.С-ын “...“... намайг ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр, орой 23:00 цагийн орчимд /цаг болон он, cap өдрийг нь сайн санахгүй байна/ хүзүү хэсэгтээ билүү, шанаа хэсэгтээ билүү шивээстэй, бага зэрэг хууз сахалтай, 175 орчим см өндөр, махлаг биетэй, хар царайтай, эрээн өнгийн /десаН-т/ өмд, хар өнгийн гуталтай, 45-50 орчим насны эрэгтэй, түүний хамт өндөр нуруутай 1 залуу хамт явж байсан. Тухайн хүн манай байгууллага дээр орж ирээд өмнө нь манай байгууллагыг ажиллуулж байсан хүнийг асуугаад тухайн хүмүүсийг ажиллуулахаа больсон талаар хэлэхэд “архи өг” гээд архи авч уусан. Ингээд манай захирал Х- болон менежер Б- нарыг дуудан уулзаж юм ярьж байгаад “танайх яагаад хамгаалалтгүй байдаг юм, манайхаас хамгаалалт ав” гээд сүүлдээ уурлаад чанга дуугаар яриад хүмүүсийг хараалын үгээр хэлж, гар хуруугаараа чичлээд байсан. Ингэж байгаад манайхаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчтэй маргалдаж улмаар тухайн үйлчлүүлэгч В1 давхар руу буухад гаднаас өндөр нуруутай 2 залуу орж ирэн тухайн гаднаас орж ирсэн 4 хүн бүгд В1 давхар руу буусан үйлчлүүлэгчтэй уулзаж ална, гараад ир гээд доошоо буухаар нь манай захирал Х-, менежер Б-, охидын ахлах Покс бид дөрөв ардаас нь бууж тухайн хүнийг үйлчлүүлэгчийн өрөө рүү оруулахгүй гэж байтал Б- ах гараад учраа ольё ахаа гээд дагуулаад гарсан. Ингээд Б- ах гадаа юм ярьж байгаад тухайн хүмүүсийг явуулсан. Би гадаа яг юу ярьсан талаар бол сайн мэдэхгүй байна. ...” /1 хх 25-26/,

гэрч Ц.Д-ын “...би цаг хугацааг нь яг нарийн сайн санахгүй байна, 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр орой 21-22 цагийн орчим байх махлаг биетэй, дундаж нуруутай, 40-50 орчим насны эрэгтэй, биедээ таарсан махтай, 30 орчим насны /нарийн сайн хэлж мэдэхгүй байна/, өндөр нуруутай 2 залуу, сүүлийн залууг нь бол сайн санахгүй байна, ямар ч байсан тухайн 40-50 орчим насны хүн нь ард ардаасаа орж ирсэн нийт 3 залуугийн хамт байсан. Ингээд орж ирчхээд менежер Б-, ерөнхий захирал Х- нартай уулзаад байсан. Яг юу ярьсан талаар бол сайн мэдэхгүй байна. Ингээд 1 давхарт хэсэг сууж байгаад В1 давхар руу хамт явсан 3 залуугийн хамт нийт дөрвүүлээ бууж ирээд Б-, Х- нартай юм ярьж байгаад буцаад гараад явсан” /1 хх 29-30/,

гэрч О.Оюунбилэгийн “...би Хаан банкны ********** дугаарын дансыг эзэмшдэг боловч би өөрөө тухайн дансыг ашигладаггүй юм. Энэ дансыг миний төрсөн хүү М.Б- ашиглаж байгаа. Би тухайн 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээний талаар огт мэдэхгүй. Надад ямар нэгэн хохирсон асуудал огт байхгүй. ...” /1 хх 166-167/ гэсэн мэдүүлгүүд,

түүнчлэн Хаан банкны 29/**** дугаартай албан бичиг, дансны хуулга /1 хх 53-54/,

хяналТ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 55-57/,

хэрэг учрал болсон гэх газрын хяналТ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 58-64/,

гэрч Г.Н-ыг оролцуулан таньж олуулах ажиллага явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 31-36/,

гэрч Г.Н-ыг оролцуулан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 168-171/,

хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 111-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримТ-ыг үндэслэн шүүгдэгч А.Т, Н.Н, О.З, Д.Т нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Н, О.З, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” байхыг энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилжээ.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.

 

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалТ-тай үндэслэл болно.

 

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөж, улмаар шүүгдэгч Н.Н, Д.Т, О.З нартай хамтран, үйлдлээрээ нэг санаа зорилгод санаатай нэгдэж хохирогч Э.Х-ыг айлган сүрдүүлж, уг газартаа харуул хамгаалалТ-ын ажилтан авч ажиллуулах эсвэл 500,000 төгрөг өгөхийг шаардан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Шүүгдэгч А.Т, Н.Н, О.З, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нар “...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримТ-ыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Н, О.З, Д.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу Н.Н-т 3 жилийн хорих ял, О.З, Д.Т нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жил, О.З, Д.Т нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлТ-ийг оруулж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын ял шийтгэлийг өөрчлөн хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Н.Н, О.З, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.З, Д.Т нарт торгох ял оногдуулсаН-тай холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 930,000 төгрөгийг хасаж, тэдгээрийн торгох ялын хэмжээг 9.070.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч А.Т-ын тухайд, уг гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, урьдчилан төлөвлөсөн буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалТ-тай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул хорих ялыг өөрчлөх талаар гаргасан шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан гомдлын тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалТ-тай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримТ-ын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримТ-ыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримТ-тай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлТ-ийг оруулж, шүүгдэгч О.З, Н.Н нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, тэдгээрийн  өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын “...О.З, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Т.Уянга “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Т-ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоН-ыг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалТ-ыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалТ-ыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэж,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар. ...” гэж,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасН-ыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй. 

 - тогтоох хэсгийн 3 дахь заалТ-ын О.З, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасН-ыг баримтлан О.З, Д.Т нарын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 62х15000=930,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, тэдгээрийн торгох ялын хэмжээг 9.070.000 /есөн сая далан мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай. ...” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З, Д.Т нарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.З, Д.Т нарт мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалТ-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.З, Н.Н нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын “...О.З, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Т.Даваажав нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Т.Уянга “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч О.З, Д.Т нарыг нэн даруй суллаж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналТ-ын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР