| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00036/И |
| Дугаар | 316/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 316/ШШ2025/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 152 тоотод оршин суух З******* Э*******ын РД:/*************/ нэхэмжлэлтэй, Утас:*******
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 4 дүгээр баг 8 дугаар хэсэг 107 тоотод оршин суух Т******* Г******* РД:/УД82101471/ Утас:92029980 / -д холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах-тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: З.Э*******,
Хариуцагч: Т.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* миний бие Т.Г*******ад 2 өрөө байрны урьдчилгаа гэж 28 000 000 төгрөг өгсөн, маргааны улмаас буцаасан тул одоогоох 20 сая төгрөг өгсөн, үлдэгдэл 8 сая төгрөг гаргуулж өгнө үү. Намайг 2023 онд Солонгост байхад мөнгөний хэрэг гарсан гээд надаас 28,000,000 төгрөг авсан. Би буцаад мөнгөний хэрэг гарсан тул мөнгөө авъя гэхэд 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг авъя гэхэд эгчид чинь зарцуулсан гэх утгагүй тайлбар хэлээд байгаа. Энэ хүн манай хүргэн байсан юм гэх.
2.Хариуцагч Т.Г******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; / хх - 21 тал /
Т.Г******* би өөрийн 105800075674 дансаар 4,000,000 төгрөг салсан эхнэр болох З.******* дансанд шилжүүлсэн. Уг мөнгөөр нэхэмжлэгчийн төрсөн эгч З.Г нь өөрийн төрсөн ээж Р.Оюунчимэгээр дамжуулан салсан нөхөр Х.аар Улаанбаатар хотоос Prius 30 машин авсан. Уг машин нь******* ******* ББСБ-аас уг 4,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон авсан ба З.Г нь нэг ч удаа төлөлт хийхгүй 2023.05 сараас 2024 оны 5 сар хүртэл унаж хэрэглэсэн ба нэхэмжлэгч З.Э*******аас авсан 15,000,000 төгрөгийг******* ******* ББСБ-д 2023.06.15-нд шилжүүлсэн. Дараа нь 2024.05.23-нд З.Э*******ын дансанд 20,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний салсан эхнэр З.Г нь уг автомашиныг яаж авсан талаар
мэдэж байгаа ба түүний төрсөн ээж Улаанбаатар хотоос З.******* өмнөх салсан нөхөр болох Х.Б нэр дээр лизинг хийж авсан ба уг асуудлаа надаас нууж авсан машины зээлийг би төлж байсан. Иймд миний зүгээс нэхэмжлэгч болон түүний төрсөн эгч З.Г 2-т би 35,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгч талын эгчтэй гэр бүлийн харилцаатай байсан. Унах унаагүй гэсэн тул байраа Э*******т зарчих гэхэд нь зөвшөөрч Э*******тай яриад урьдчилгаанд 28,000,000 төгрөг авсан.******* ******* гэдэг банк бус газраас приус 30 маркын машин авсан байсан. Миний салсан эхнэр болох нэхэмжлэгчийн эгч гэдэг хүн тэр машиныг унаад явж байгаа. Үндсэндээ би өөрийн данснаас мөнгө гаргаад энэ хүний эгч машин авч унасан юм гэв.
Нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь;
З.Э*******ын Т.Г*******аас 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгч нь Т.Г*******ад зээлсэн 8,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардсан хэдий ч хавтаст хэргийн 1-8 дахь талд авагдсан нэхэмжлэл түүнд хавсаргасан /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/ банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа гэх боловч уг дансны хуулга нь аль банкны, хэний эзэмшлийн данс болох нь тодорхой бус, нэр, хаяггүй баримт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргах, цуглуулан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүйгээс Т.Г*******аас 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар нь дангаараа нотлох баримт болохгүйг дурдах нь зүйтэй.
Талуудын дээрх нэхэмжлэл, тайлбар зэргээс үзэхэд; зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Т.Г*******аас 8,000,000 төгрөг гаргуулах тухай З.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 7593-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН