| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00312/И |
| Дугаар | 193/ШШ2026/00258 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 193/ШШ2026/00258
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******од оршин суух, ******* овгийн *******ын /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,461,516 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр №14000750140 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 970,000 төгрөгийг, сарын 2.3 хувийн хүүтэй зээлж авсан. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 1,461,516 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд Б.гээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 970,000 төгрөг, үндсэн хүү 411,946 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,570 төгрөг нийт 1,461,516 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,461,516 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 02 дугаар сарын 28-ны өдрөөс төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.гээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 1,461,516 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,461,516 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч *******ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,461,516 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,334 /гучин найман мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,167 /арван есөн мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж, 19,167 /арван есөн мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ