| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00334/И |
| Дугаар | 193/ШШ2026/00285 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00285
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овгийн ы /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 19,201,952.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30 сарын хугацаатай, сарын 2%-ийн хүүтэй, 25,000,000 төгрөгийн цахим зээл авч, 6000299784 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан.
Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 155 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Э.оос зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 17,376,639.6 төгрөг, үндсэн хүү 1,759,248.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,064.60 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 19,201,952.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 19,201,952.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Э.оос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 19,201,952.68 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,201,952.68 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ы зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 19,201,952.68 /арван есөн сая хоёр зуун нэг мянга есөн зуун тавин хоёр төгрөг, жаран найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,960 /хоёр зуун тавин гурван мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 126,980 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг хариуцагч Э.оос гаргуулж, 126,980 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ