| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00089/И |
| Дугаар | 316/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 316/ШШ2025/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, * дугаар хэсгийн * тоотод оршин суух ******* *******-******* РД:/*******/ нэхэмжлэлтэй, Утас: 96102401
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум * дугаар баг * дугаар гудамжны * тоотод оршин суух ******* ******* РД:/*******/ Утас:99507828 / -д холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах-тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Хариуцагч: Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 онд өөрийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ***-р багт байрлах ***** тоот хашаанд үл хөдлөх хөрөнгийн Ү- дугаарт бүртгэлтэй 89мкв талбай бүхий хувийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан юм. Тэгээд зээлээ төлж чадахгүй болж орон сууцаа зарах зар тавьж ******* гэх хүн ирж уулзан 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 17.440.000 төгрөгийг төлсөн бөгөөд 15 сая төгрөгийг эхнэр *******ын данс руу. 2.440.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юмаа. Тухайн үед ******* зээлэнд байгааг мэдэж байсан, эдийн засагчтай уулзаж сар бүр төлөлтөө хийгээд явахаар тохиролцсон байсан. 2022 оны 7 сард орон сууцанд байсан эд хогшлоо нүүлгэж чөлөөлөөд ******* орон сууцыг хүлээн авч гэрээ нүүлгэн ирж түүндээ амьдарч эхэлсэн. Гэтэл 2022 оны 11 сард өөрсдөө нам даралтын зуухаа галлаагүй байснаас бүх паар турбагаа хөлдөөж улмаар үүнийг засварлахад их хөрөнгө орох гэж ч байна наймаагаа буцаана гэж шүүхэд 2022 оны 11 сард ******* нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгээд 2022 оны 11 сарын 09-ны өдрийн 796 тоот шүүгчийн захирамжаар *******д 17.440.000 буцааж өгч бид орон сууцаа эргүүлэн авахаар болсон. ******* амьдарч байх хугацаандаа өөрсдийн буруугаас болж орон сууцаа эзэнгүй орхиж бүх өрөөний паарыг хөлдөөж миний эд хөрөнгөд хохирол учруулсан. Нэгэнт паар нь хөлдөж хагарсан, эвдэрсэн дахин тавихад их зардал орох байсан тул дараагийн худалдан авсан хүнд паарныхаа үнийг хасаж тооцож зарсан. Тухайн үед миний бие шүүхэд хандах эсэхээ мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Сонгуулиас болж бид хоёр орох оронч байхгүй, орон сууцны минь үнийг ч унгааж маш их хохироосон. Иймд тухайн үед 8.000.000 төгрөгөөр паар, турбагаа худалдан авч тавьсан. Энэ мөнгөө Сонгуулиас гаргуулж өөрийгөө хохиролгүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнээс буцаагаад байшингаа авахад бүх турбо хөлдсөн байсан. Байшиндаа орох гэтэл Хөвсгөлд явж байна гээд оруулаагүй. Манай байшинг худалдаж авах хүн зөндөө байсан боловч адилхан залуу хүн байна гэж бодоод зарсан. Манайх нам даралтаар халдаг байсан. Бүх паарыг хөлдөөсөнд гомдолтой байна гэх
2.Хариуцагч Ц.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; / хх - 29 тал /
Миний бие *******, *******-Эрдэнэ нараас 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар болоогүй. 2022.07.07-ны өдөр 31,800,000 төгрөгөөр авахаар болсон. Урьдчилгаа 15,000,000 төгрөг өгч үлдэгдэл 16,800,000 төгрөгийг сарын 11, 26-нд 305,000 төгрөг төлөхөөр болсон. 8 удаагийн төлөлт буй 4 сарын мөнгийг 2022.07.11-нд 2,440,000 төгрөг шилжүүлсэн. *******-Эрдэнэ гэсэн насанд хүрээгүй охиныхоо дансаар авсан байсан. Тухайн үед би эдийн засагчтай нь уулзах битгий хэл байшинг банканд байгааг мэдээгүй. Би хотод ажил явдал гараад явж байсан. *******-Эрдэнэ ******* нар нь байр авах гээд яараад байна гээд эгчийгээ явуулж гэрээ хийгээд хотоос ирж байгаад үл хөдлөх орохоор болсон. 2022.07.12-нд нүүж орсон ажлын өдрүүдэд эхлэхээр бичиг баримтаа янзлахаар тохирсон. 7 сарын 18-нд банкнаас хүмүүс ирээд хураагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд *******тай холбогдоход манайх зөрчлөө арилгана, санаа зоволтгүй гэсэн. 2022.10 сар хүртэл хүлээсэн. Сүүлдээ надад чамтай хийсэн гэрээ байхгүй шүүх цагдаагаар яваарай харъя гэсэн. 2022.10.13-нд иргэний шүүхэд *******-Эрдэнэ ******* нар банканд алдсан байшингаа зарсан гэж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Нам даралтын зуух хөлдсөн гэж өгөөгүй. 2022.11.09-нд шүүх хурал болсон. Шүүх хурал болдог өдөр буюу 11.09-нд байшинг нь суллаж байхад ******* ирээд байшингаа хүлээж аваад явсан. Тог тасарсан болохоор паарны усыг шавхаад явсан. Түлхүүр нь хугарсан байсан учир ******* дуусаад хаагаад яваарай гээд түлхүүрээ аваад явсан. Цахилгаан станцын газраас хүн очоод тог байна гэж ярьсан. Би хүлээлгээд өгсөн надад хамаагүй усгүй паар яагаад хөлддөг юм бэ гэсэн. Тэгээд алга болсон байсан. *******-Эрдэнэ, ******* нараас болоод 5 настай, 5 сартай 2 хүүхдээ дагуулаад 3 жилийн хугацаанд нийтийн байраар орон гэргүй явж байна. хохирсон гомдолтой гэвэл өөрийгөө гэж бодож байна. Нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 7 сард энэ байшинд нүүж орсон. Намайг паар хөлдөөсөн гэж бичсэн байна. Шүүх хуралдааны дараа ахтайгаа ирээд байшингаа хүлээж авсан. Би 8 сард нүүгээд гарсан байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хөлдөөгөөгүй, байшинг нь 11 сард хүлээлгэж өгсөн. Энэ үед хөлдөөгүй байсан. Хэрвээ хөлдсөн байсан бол тэр үедээ хэлэх байсан гэж бодож байна. Хүлээлгэж өгснөөс 14 хоногийн дараа мөнгөө нэхэж залгахад манай паар хөлдсөн байна гэж хэлсэн. Би хариуцахгүй. Энэ хүн санаатайгаар хугацаа сунгаад байгаа юм гэх.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч А.*******-Эрдэнэ нь хариуцагч Ц.Сонгуулиас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Талуудын шүүх хуралдаанд
гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавтаст хэргийн 1- 20, 29-44 дэх талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит үндэслэтэй гэж үзнэ.
Учир нь; нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нээмжлэл болон тайлбартаа ... хариуцагч ******* нь өөрийн буруугаас болж орон сууцыг эзэнгүй орхиж бүх өрөөний паар хөлдсөний улмаас уг паар, трубо, паркетан шал зэргийг худалдан авч тавьсан, мөн уг эд зүйлсийг сольж хийлгэхэд гарсан ажлын хөлс нийт 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хариуцагч нь дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, уг байрыг 11 сарын 9-нд хүлээлгэн өгөх үед хөлдөөгүй байсан, өөрсдөө паараа хөлдөөсөн байх хэмээн маргаж байгаа ба зохигчийн тайлбар болон хавтаст хэргийн 9-20, 32 - 44 дахь талд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгон гаргасан шүүгчийн захирамж, үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээний нотариатаар батлуулаагүй хуулбарууд, паар хөлдсөн гэх гэрэл зургууд зэргийг хавсаргасан боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан ... нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна, хэрэгт ач холбогдол бүхий баримт биш гэж үзнэ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм буруу, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох замаар мэтгэлцэж, нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл; нэхэмлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна, хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэхгүй. Мөн дан ганц нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаадлага нотлогдсон гэж үзэхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Сонгуулиас 8,000,000 төгрөг гаргуулах тухай А.*******-******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 7593-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН