| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2201000630096 |
| Дугаар | 2025/ДШМ/841 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., 22.4.4., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/841
2025 07 09 2025/ДШМ/841
Р.Н, Б.А, О.Г,
М.М, Н.М, М.Ц,
М.М, М.А, М.Э,
Г.А, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,
шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,
шүүгдэгч О.Г, М.М нарын өмгөөлөгч Б.Янжинлхам,
шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,
шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Х.Ургаа,
шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч С.Жавхлан,
шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Г.Мөнхбат,
шүүгдэгч Б.Т, М.А нарын өмгөөлөгч Б.Батбаяр,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/908 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Р.Н, шүүгдэгч М.Ц-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Н, Б.А, О.Г, М.М, Н.М, М.Ц, М.М, М.А, М.Э, Г.А, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2201000630096 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .........................,
2. ..........................,
3. .................................,
4. ..........................,
5. .........................,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус ялыг нэмж нэгтгэн нийт 3.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
6. ................................,
7. ................................,
8. ...............................,
9. ....................................,
10. .....................................,
11. ..............................................
................................ гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Р.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
М.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т нарт ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н, А, Г нарт холбогдох 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хахууль өгөх, авах үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэххэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулчаар хамтран оролцсон гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч М.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 10 жилийн хугацаагаар эрх хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч О.Г-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.М-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эддүүлж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасан 2 жилийн хугацаагаар хорих, 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Р.Н-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, биечлэн эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, М.М, Б.А, М.Э, М.Ц, Н.М, Г.А, О.Г, М.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-гийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялд, шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, түүний биечлэн биелүүлэх торгох ялаас хасаж, нийт торгох ялыг 19,145,000 төгрөгөөр тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа, шүүгдэгч М.М, Б.А, М.Э, М.Ц, Н.М, Г.А, О.Г, М.М нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, хохирогч Хүнс хөдөө, аж ахуйн яам нь өөрт учирсан хохирол, гэм хорын бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн орлого болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дансанд шүүгдэгч Б.А 15,500,000 төгрөг, шүүгдэгч Р.Н 17,300,000 төгрөг, шүүгдэгч Н.М 10,000,000 төгрөг, шүүгдэгч А 3,700,00 төгрөг, шүүгдэгч М.М 7,500,000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд шүүгдэгч Р.Н 25,000,000 төгрөг нийт 79,000,000 төгрөгөөс 71.000.000 төгрөгийг дансаас гаргуулан улсын төсөвт шилжүүлж, 8,000,000 төгрөгийг хохирогч Хүнс хөдөө, аж ахуйн яамд шилжүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Г, М.М нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Миний үйлчлүүлэгч М.М-ын хувьд “Х х” ХХК-ийн захирал М.Бн “тухайн шүүх дээр байгаа асуудалд зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, мөн алдангийг хэрэгсэхгүй болгох талаас нь хөөцөлдөөд өгөөч” гэсэн гуйлтын дагуу тус компанийг төлөөлөх итгэмжлэлээр холбогдох хүмүүстэй уулзсан.
Мөн М.Мын зүгээс Жижиг дунд үйлдвэрийн газрын хуулийн тусгай активын ажилтан болох М.Ц болон Р.Н нартай уулзаж, “Корона вирус” гарсантай холбоотойгоор Хил, гааль хаалттай байсан учраас тухайн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, ашиг олох хүртэл зээлийн графикийн хугацааг сунгаж өгөөч” гэх хүсэлтийг удаа дараа гаргаж уулзсан боловч татгалзсан хариу авч байсан.. /3 хх 227 дугаар хуудас 2 дахь тал/
Иргэний хэрэг үүсэж шүүхийн шатанд шилжисэн ба тухайн асуудалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгч М.М мэдүүлэхдээ: “...сайн өмгөөлөгч хайсан боловч санаанд нийцэх өмгөөлөгч байгаагүй. Р.Нтэй ярилцаж байх явцад сайн өмгөөлөгч байхгүй бол энэ хэрэг чинь хэцүү шүү гэх ярианд үндэслээд таньдаг сайн өмгөөлөгч байвал хэлж байгаарай” гэх яриа болсон. /шийтгэх тоггоолын 12 дугаар хуудас 2 дахь догол мөр/
Ингээд М.М нь Р.Н-ий санал болгосон өмгөөлөгч болох Н.М-тай уулзаж тухайн иргэний хэргийн талаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд үйл ажиллагааны төлбөрт “Х х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бд хэлж төлбөрийг төлсөн болох нь М.Б / 3 хх 189-190/, Р.Н /2 хх 101-104/ болон Н.М /4 хх 12-13/ нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.
Миний үйлчлүүлэгч М.Мын хувьд Н.М өмгөөлөгчтэй зөвхөн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу холбогдсон бөгөөд Р.Н нь М.М-тай өмгөөлөгчтэй тохиролцож, 30,000,000 төгрөг авсан, М.Мд 7,500,000 сая төгрөг өгсөн талаар огт мэдээгүй.
Түүнчлэн М.М нь Р.Нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өмгөөлөгч Н.Маар дамжуулан 40,000,000 төгрөгийн хахууль өгөөгүй ба өмгөөлөгч Н.Мтай тухайн иргэний хэргийн хүрээнд “Х х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бгаас олгосон итгэмжлэлийн дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсоор байтал анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй байна.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралгай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...-ийг тусгана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч М.Мын хахууль өгсөн гэх үйлдэл нь ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх...” заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:
О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийг оролцуулан яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Нэт капитал” ББСБ-ын барьцаанд байсан өөрийн эзэмшлийн 93-68 УБЧ улсын дугаартай “Волксваген гольф” загварын автомашиныг зарсан. ... надад 17,300,000 төгрөгийг өгсөн. Ингээд өөрт байсан мөнгө дээрээ нэмээд 18,000,000 төгрөгийг А-д бэлнээр өгсөн. ...” гэж 2 удаа мэдүүлсэн, уг мэдүүлэг нь тогтвортой байсан. Мөрдөгчөөс О.Гийн бусдад өгсөн гэх мөнгөний эх сурвалжийг шалган тогтоохоор “Нэт капитал” ББСБ-аас энэ талаар нөхцөл байдлыг тодруулахад О.Г нь өөрийн тээврийн хэрэгслийг зарсан болох нь баримтаар нотлогдсон. Мөн бусдад 50,000,000 төгрөг өгсөн талаар гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдсон байтал тухайн мэдүүлгийн эх сурвалжийг шалгасан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүх шийдвэртээ дүгнээгүйгээр шүүгдэгч Р.Н, Б.А нарын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн бусдаас 18,000,000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг, О.Гийн бусдад 18,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний хахууль өгөх, авах үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Гэрч М.Э-гийн мэдүүлэг болон бусад баримтуудаар Р.Н, Б.А нар нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа нь “К Ө Э Э Ж Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-т М.А-ийг санал болгосон болох нь баримтаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Н нь “К Ө Э Э Ж Э” ХХК нь 2018 онд Max боловсруулах үйлдвэр барих төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авч зээлээ төлөөгүй учраас 2022 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүх рүү 1,5 тэрбум төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Тус зээлдэгчийн асуудлыг Б.А хариуцаж төлбөр барагдуулах ажиллагааг хийж байсан. “К Ө Э Э Ж Э” ХХК-иас хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашигласан, үнийн өсөлтөөс болоод төлбөрийг хугацаанд нь төлж чадсангүй, алдангийг тэгэлж өгөөд, 5 жилийн хугацаанд зээлийг төлөх боломжийг олгож өгөөч гэсэн. Манай зүгээс урт хугацаа олгох боломжгүй шүүх дээр холбогдох баримтыг гаргаж өгөөд шийдүүл гэсэн хариу өгсөн. “К Ө Э Э Ж Э” ХХК-ийн захирал Э нь шүүх дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх хуулийн мэдлэгтэй хүн холбож өгөөч гэсэн тэрний дагуу найз М.Аийг холбож өгсөн. М.А-тай хэдэн төгрөгийн гэрээ байгуулсныг мэдэхгүй бөгөөд тус хэрэг 2022 оны 10 дугаар сард алдангийг хэрэгсэхгүй болгож бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 2022 ны 10 дугаар сарын 17-ны өдөр дүү Эрдэнэбулганд мөнгөний хэрэг болсон. Тэгээд М.А-тай холбогдож 1,000,000 төгрөгийг өмгөөллийн ажил өгсөн гэсэн байдлаар авсан. Тэр мөнгийг Эрдэнэбулганы данс руу шилжүүлүүлсэн бөгөөд удалгүй тэр мөнгийг Эрдэнэбулган над руу буцааж өгсөн. Тэр мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан.” /2 хх 101-104/ гэж мэдүүлсэн. Тодруулбал, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрэгжүүлж байх явцдаа М.Эт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр М.Аийг Б.Аээр дамжуулан санал болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд үүний хариуд бусдаас 1,000,000 төгрөгийг авсан байх бөгөөд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн болох нь баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл М.А нь “К Ө Э Э Ж Э” ХХК-ийн захирал Этэй гэрээ байгуулсны хариуд Р.Нд мөнгө өгсөн үйл баримт тогтоогдсон.
Мөн Р.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тг манай их сургуулийн найз Банзрагчийн хуулийн фирмд ажилладаг байх үеэс нь мэддэг байсан. 2022 оны 03 дугаар сарын үед Энхзаяагийн хөдөлмөрийн маргаан дээр Т нь оролцсон туршлагатай байсан. Надад шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй асуудал гараад мөнгө хэрэг болоод “Д у” ХХК-ийг шүүхэд шилжүүлэхэд Ттай яриад энэ хэрэг дээр мөнгө гаргаад өгөөч гэж хэлсэн. Анх оролцуулах зорилготой байж байгаад “Дорнын увдис”-аас Аээр дамжуулж эвлэрье гээд байсан болохоор нь Тд эвлэрэх санал ирсэн. Гэрээ байгуулаад удалгүй Тгийн данс руу мөнгө орох үед Тгаас 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Яг хаана авснаа сайн санахгүй байна. Өөрийн хувийн хэрэглээнд, хоол унд, хувцас, өдөр тутмын хэрэглээний зардалд зарцуулсан. Анхнаас хэрэгт оролцуулна гэсэн нөхцөлтэй гэрээ байгуулсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад хэдэн төгрөгийг нь гаргаад өгчих гээд 3,000,000 төгрөг авсан.” гэж /7 хх 34-36/ мэдүүлсэн. Уг мөнгийг бэлнээр гаргуулан авах талаар Б.Ттай харилцаж байсан бөгөөд Б.Т нь Жижиг, дунд үйлдвэрийн газарт тухайн цаг хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, Р.Нг бэлнээр мөнгө гаргуулан авах талаар санаа зорилгоороо нэгдэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд М.А, Б.Т нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:
Шүүгдэгч Р.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тусжурамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон. Улмаар Р.Нд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр төгрөгөөр торгохоор тус тус ял оногдуулсан бөгөөд Р.Н гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэм буруутайд тооцсон хуулийн зүйл хэсгээр бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлаагүй орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Б.Аэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Шүүхээс шүүгдэгч Р.Н, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон атлаа ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх;” хуулийн шаардлагыг хангаагүй.
Мөн улсын яллагчаас шүүгдэгч Р.Н, Б.А нарын бусдаас хахууль авсан, О.Гийн бусдад хахууль өгсөн, Б.Т, М.А нарын үйлдсэн гэх гэмт хэргийн талаарх дүгнэлт, яллах талын нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “улсын яллагчийн дүгнэлт, ... үндэслэл болгосон баримт няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасныг зөрчсөн бөгөөд шүүгдэгч Б.Т, М.А нарт холбогдох хэргийг, Р.Н, Б.А нарын бусдаас хахууль авсан, О.Гийн бусдад хахууль өгсөн зарим үйлдлийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх шийдвэрээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь заалтыг зөрчсөн.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/908 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Р.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.
Учир нь, миний эхнэр Б.Х намайг хөдөө, орон нутагт ажиллаж байх үед болон цагдан хоригдож байх хугацаанд бага насны 2 охиноо гэртээ харж, хөдөлмөр эрхлэх ар гэрээ тэжээн тэтгэх, шүүхээс тогтоосон торгуулийг төлөх орлогогүй болно. Мөн миний эцэг Р.Р нь 1981 оноос хойш бүх насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тархиндаа цус харавсан, сахарын өвчтэй хүн байдаг бөгөөд намайг хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн байдал нь огцом муудаж асаргаанд ороод байна.
Тус хэрэгт шалгагдаж эхэлсэн өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан гэмт үйлдлийнхээ талаар анхнаасаа үнэн, зөв мэдүүлэг өгч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх бүх нөхцөлийг өөрийн зүгээс хангасан. Хэрэгт шалгагдаж байх үед буюу 2023 оны 06 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн уурхайн хажууд уул уурхайгаас гарч буй хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжлүүлж буй компанид ажиллан, төслийг удирдан ашиглалтанд оруулж, одоогоор тус үйлдвэрийн даргаар томилогдоод байгаа.
Би гэмт хэрэг үйлдсэндээ чинь сэтгэлээсээ харамсаж байгаа бөгөөд цаашид улс эх орон, байгаль орчноо хамгаалахад бүх чадлаараа ажиллаж хөдөлмөрлөж, шударгаар амьдрах болно
Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрж ухамсарлан ойлгож байгаа минь хүлээн авч, оногдуулсан хорих ялыг багасгаж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Б.Оюунчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, өмгөөлөгч Н.М нар “Х х” ХХК-нд холбогдох нэхэмжпэлээс алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах зорилгоор М.Маас 40,000,000 төгрөгийг авч өмгөөлөгч Н.М 10,000,000 төгрөгийг өөртөө авч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мд 7,500,000 төгрөгийг өгсөн нь Р.Н /2 хх 32-34, 101-104, 7 хх 35/, Н.М /З хх 174, 4 хх 13/ М.М 4 хх 205-206, 7 хх 31-32/, М.М /З хх 227-228/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Харин М.Ц нь Жижиг дунд үйлдвэрийн газрыг төлөөлөн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцохдоо нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж, алданги бууруулах үндэслэлгүй талаар маргасан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 102/ТМ2022/05405 дугаартай хурлын тэмдэглэлээс /З хх 72/ харагдаж, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Ц нь шүүгч М.М, өмгөөлөгч Н.М нарыг 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн шүүх хуралд оролцохдоо анх харсан байтал гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” 2.3-т заасан “шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Тэрээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Цг ямар нотлох баримтыг үндэслэн гэм буруутай болохыг тогтоосон нь тодорхойгүй.
Р.Н нь Н.Мын өгсөн Хаан банкны картнаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Халиунаар 1,600,000 төгрөгийг, дүү Э-аар 6,645,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Цгээр 6,740,000 төгрөгийг тус тус гаргуулан авсан байх ба тухайн мөнгийг ямар эх үүсвэртэй, ямар зориулалт бүхий мөнгө болохыг М.Ц мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.
Иймээс М.Цг хахууль авахад урьдчилан амлаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Г.Мөнхбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь өөрийн үйлдсэн үйлдлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор хяналт, шүүхийн шатанд бүгддэнэ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Б.Э нь Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг дунд үйлдвэрийн газарт хууль тусгай активын хэлтэст 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн ажлаасаа хүсэлтээр гарсан. Дээрх хугацаанд ажиллаж байхад хэлтсийн дарга нь Р.Н байсан.
Жижиг дунд үйлдвэрийн газрын төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль тусгай активын хэлтсүүд өөр өөр байранд үйл ажиллагаагаа явуулдаг ба Г.Аг танихгүй. Ажлаасаа гарснаас хойш өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хуучин дарга Р.Н нь хийгдээд дуусан ажилд баримт бүрдүүлэх шаардлага гараад байна, энэ ёс төдий л зүйл гээд гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Б.Эын хувьд өөрийнх нь захирал байсан хүн ирээд гуйж байгаа юм. Хуульч хүн нэг их айхтар хууль зөрчсөн зүйл хийхгүй нь мэдээж гэдэг байдлаар итгэж уг гэрээний агуулгыг нь сонирхож уншилгүйгээр гарын үсгээ зурж өгсөн. Хэд хоногийн дараа түүний эзэмшдэг Хаан банкны дансанд 4,500,000 төгрөг орж ирсэн. Энэ өдөр нь Р.Ц утасдаж мөнгөө авах талаар ярьсан, ингээд “Шангирила”-гийн ATM -ээс бэлнээр авч Р.Ц-ад бүгдийн хүлээлгэж өгсөн. Дансны хуулга болон мэдүүлгүүдээр бүрэн нотлогдож байгаа. Өөрөө нэг ч төгрөг аваагүй. Хууль бус зүйл гэж ойлгоогүй.
Энэ нь гэмт хэрэг хийх санаа зорилго байгаагүй, энэ гэмт хэргээс өөртөө ямар нэг ашиг орлого олоогүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, Г.А гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй, уулзаагүй, ярилцаагүй. Г.Аг мөнгө олох ажилд урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй. Дарга байсан хүний гуйлтаар нэг гарын үсзг зурсан. Г.А мөнгөтэй болж байгаа эсэхийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Өөрсдийн үйлдлээ М.Эаас нууж, түүнийг өөрт нь мэдэгдзхгүйгээр ашигласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” Гэж тодорхой заасан. Мөн энэ гэмт хэргээс ямар нэг мөнгө аваагүй нь хангалтай нотлогдсон атал шийтгэх тогтоолд М.Э учруулсан хохирол төлбөрөө төлсөн гэж бичигдсэн. /Шийтгэх тогтоолын 52 дахь тал/,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Энхтуяа хэргийн бодит байдлыг бүрэн ойлгож дүгнэлтээ М.Эын цагаатгаж өгөөсэй гэж хэлсэн.
Гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэж заасан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр “хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах” гэж нэмэгдсэн.
Иймд М.Эт оногдуулсан ялыг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Нгийн өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Гоос 18,000,000 төгрөг авсан эсэх асуудалд шүүх дүгнэлт хийж тайлбарласан учраас эсэргүүцлийн энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Р.Нгийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсэх үндэслэл байна. Тодруулбал, Р.Н нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, хохирол төлбөрөө төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сольж хуульд зааснаар торгох ял оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг 3 жил болгон өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар хамгийн сүүлд мэдүүлэг өгөхдөө “Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би Б.Аэд 18,000,000 төгрөг өгөөгүй. Тухайн үеийн баримт бичгийг нягталж үзэхэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 02 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаарх баримтыг мэдүүлэгтээ хавсаргуулж байна. Тухайн мөнгө өгсөн 02 дугаар сард гэр бүлийн асуудлаас болж согтууруулах ундаа ихээр хэрэглэж, ухаан санаа хэвийн биш байсан. Тийм болохоор болсон үйл явдлыг сүүлд нягталж үзэхэд Жижиг, дундад өгсөн мөнгийг би А-эд өгсөн гэж буруу ойлгож мэдүүлэг өгсөн байна лээ” гэсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар батлагдсан заавар журмын дагуу Б.А нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зүүн аймгуудад томилолтоор ажилласан нь хэрэгт баримтаар авагдсан. Жижиг, дунд үйлдвэрийн газрын нягтлан бодогч Анар гэрчээр мэдүүлэхдээ “Г Жижиг, дунд үйлдвэрийн газрын санхүүд нийт 50,000,000 төгрөг тушаасан” гээд мөнгө тушаасан баримтыг нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтуудаас үзэхэд, Б.А нь Р.Нтэй бүлэглэж О.Гоос 18,000,000 төгрөг аваагүй болохыг шүүх тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Х х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бн гуйлтын дагуу энэ хэрэгт оролцсон. Миний мэдүүлэг хамгийн эхнээс өдийг хүртэл огт өөрчлөгдөөгүй. Хэрэгт Р.Н болон бусад оролцогчдын мэдүүлэг хоорондоо таардаг бөгөөд бүгд болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, хэрэгт холбоотой хүмүүсийн мэдүүлгүүд нь “авлига аваагүй, өгөөгүй, зөвхөн өмгөөлөгч Н.Мыг энэ хүнээр танилцуулж авсан нь үнэн, гэхдээ энэ хүнтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээнийхээ төлбөрийг төлсөн үйл явдал болсон” гэх бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь анхнаасаа эцэс хүртлээ өөрчлөгдөөгүй. Тухайн үед цаанаа өөр зүйл болж байгаа гэдгийг надад мэдэх ямар ч боломж байгаагүй, ямар нэгэн оролцоо байгаагүй. Тиймээс надад оногдуулсан ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М, О.Г нарын өмгөөлөгч Б.Янжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Баатарсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Н.М руу шилжүүлсэн 40,000,000 төгрөг нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох нь 2 дугаар хавтаст хэргийн 218 дахь талд авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 221-222 дахь тал болон 5 дугаар хавтаст хэргийн 21 талд авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаар нотлогддог. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй учраас шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч М.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Харин үйлчлүүлэгч О.Гийн хувьд, прокуророос 49,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. О.Гийн зүгээс анхан шатны шүүхэд 31,000,000 төгрөгийн асуудалд маргахгүй гэж мэдүүлсэн. Харин 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 18,000,000 төгрөг өгсөн гэж буруу мэдүүлснээ тайлбарлаж, холбогдох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Тодруулбал, О.Г нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 58,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ 9 дүгээр хавтаст хэргийн 189 дэх талд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн шүүгдэгч Б.А нь яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө “18,000,000 төгрөгийг Гоос аваагүй” гэдгээ хэлсэн. Прокурор энэ талаар эсэргүүцэл бичсэн байсан ч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч болон яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, үйл баримт нь нотлогдохгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг үндэслэн О.Гийн 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан, эсэргүүцэл үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын О.Гт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж гомдол гаргаагүй. Гомдол, эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар хэлье. Нэгдүгээрт, прокурорын эсэргүүцэлд дурдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй буюу шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүхээс гаргасан шийдвэрт хэргийн оролцогчдын үйлдэл холбогдол болон гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал, тэдгээрийн гэм буруутай үйлдлийг зөв дүгнэж, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Түүнчлэн, бусад өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх боломжтой учраас өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Н.Мын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөр буюу магадлал уншиж сонсгосноор хүчингүй болгох саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруйд хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхээс үл хамааран давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.” гэж заасан. Тиймээс шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй. ...” гэв.
Шүүгдэгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, тус авлига авах гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэж буруутгасан. Би 2022 оны 09 дүгээр сард хөлөө хугалаад ойролцоогоор 1 сар гаруй хугацаанд ажилдаа очоогүй. Тухайн хугацаанд “Х х” ХХК-д холбогдох шүүх хурал зарлагдсан байсан ба би уг шүүх хурлын өмнөх өдөр ажилдаа орсон. Улмаар манай хэлтсийн дарга Р.Н намайг дуудаж тус хуралд оролцохыг даалгасан. “Би ажилдаа ороод удаагүй байгаа учраас нөхцөл байдлыг сайн мэдэхгүй, тантай хамт оръё” гэдэг саналыг тавьсан боловч хэлтсийн дарга намайг “ганцаараа ороорой” гэсэн чиглэл өгсөн тул ганцаараа оролцсон. “Х х” ХХК-ийн өмгөөлөгч гэх Н.Мыг өмнө нь огт харж байгаагүй, тухайн шүүх хурлын үеэр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр анх удаа харсан. М.М болон М.М гэх шүүгчтэй манай хэлтсийн дарга ямар зүйл ярилцаж, хоорондоо юу тохирсныг би мэдээгүй. Түүнийг мэдэх боломж огт байгаагүй тул миний хувьд авлига авах гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Мийн хувьд тухайн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, авлигатай холбоотой 7,500,000 төгрөгийг төлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй. Шүүх М.Мийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгосон. Мөн 7 дахь заалтаараа тухайн төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн. 8 жил гэдэг нь хуульд заасан хамгийн өндөр хугацаа ба 40,000,000 төгрөгийн торгох ялыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой хэмжээгээр багасгаж, өгнө үү. Учир нь, М.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хахуульд авсан мөнгийг буцаан төлсөн. Төлөх төлбөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой тул шийтгэх тогтоолд дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Аийн өмгөөлөгч С.Жавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Аийг цагаатгасан шүүхийн тогтоол үндэслэлтэй, эсэргүүцэл үндэслэлгүй тул шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр гарсан. Эсэргүүцлийг харахад гэмт хэргийн шинжтэй мэт харагдаж байгаа ч гэмт хэргийн 4 шинжийн яг аль хэсгийг нь хангаж байгаа нь тодорхойгүй. М.Аийн хувьд гэмт хэргийн 3 шинжийг хангаагүй. Нэгдүгээрт, хахууль өгөх гэмт хэргийн обьект М.Аийн үйлдэлд хангагдахгүй. М.Аийг давуу байдал авахын тулд 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэж прокурор ялласан, давуу байдлыг “К Ө Э Э Ж Э” ХХК-тай хууль зүйн зөвлөгөө өгөх гэрээ байгуулсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хувийн компаниас ажлын хөлс авахын тулд хахууль өгсөн гэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьект, Эрүүгийн хуулиар хамгаалагдаж буй эрх ашиг нь нийтийн буюу төрийн эрх ашиг, халдлагын зүйл нь төрийн үйлчилгээ, нийтийн эд зүйл, нийтийн санал болгож байгаа үйлчилгээг хахууль өгч урдуур нь орж авах юм. М.А хувийн компаниас ажлынхаа хөлсийг авах, хувийн компанитай гэрээ байгуулахын тулд төрийн албан хаагчид авлига өгнө гэдэг асуудал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлээр хамгаалагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрийн сантай гэрээ байгуулах, уг сангаас мөнгө авах асуудал М.Ат байгаагүй. “К Ө Э Э Ж Э” ХХК-д үйлчилгээ үзүүлж, ажлын хөлсөө авсныг давуу байдал гэж байгаа бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй. Прокурор эсэргүүцэл бичихдээ энэ хэсгийг үгүйсгээгүй байна. Хоёрдугаарт, обьектив талын үйлдэл хангагдахгүй. Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэхийн тулд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгөх гэсэн тодотголоор орж ирсэн. Тиймээс албан тушаалын байдалтай нь холбогдуулж мөнгө өгсөн үү гэдэг чухал. Прокурор үйл баримтыг ярьдаг болохоос хууль, үйл баримт хоёрын холбоосыг ярьдаггүй. Албан тушаалын байдалтай нь холбогдуулж өгсөн зүйл М.Аийн үйлдэлд байхгүй. Гэрээ байгуулах эрхийг нь мэддэг, эрх нь Р.Н гэх хүнд байгаагүй. Р.Нд мөнгө өгч төртэй гэрээ байгуулсан бол болно, гэтэл Р.Нгийн эрх мэдлийн хүрээ хувийн компани руу халдаж очихгүй. Р.Н ямар ч том дарга байсан хувийн компанийн хэн гэдэг хүнтэй, хэдэн төгрөгөөр гэрээ байгуулах, хэдэн төгрөг шилжүүлэх нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын асуудал. Энэ нь компанийн болон иргэний хуулиар зохицуулагдана. Тиймээс албан тушаалын байдалтай нь холбогдуулж өгнө гэсэн ойлголт энэ хэрэгт байхгүй. Прокурор үүнийг хүлээн зөвшөөрч Р.Нг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэж ялласан. Өөрөөр хэлбэл, М.Аийг албан тушаалын байдалтай холбогдуулан өгсөн гэсэн хэрнээ нөгөө талаас Р.Нг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд гээд нэг дор биелэх боломжгүй, зөрүүтэй яллах дүгнэлт үйлдсэн. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэг нь албан тушаалын байдлаас гадуур ойлголт болох талаар Улсын Дээд шүүхийн 2009 оны тогтоол байдаг. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэг нь албан тушаалын эсрэг буюу албан тушаал нь байхгүй хүн рүү ярих юм уу, төрийн албан хаагчид, эрх мэдэлтэй хүмүүс янз бүрийн үйлдэл хийх нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл. Хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэж байгаа бол хахууль өгөх гэмт хэрэгт байхгүй. Тиймээс М.Аийг үйлдэлтэй нь холбогдуулж яллах боломжгүй байна. Гуравдугаарт, гэмт хэргийн санаа зорилгын асуудал байна. Прокурор эсэргүүцэлдээ Э, Н, А нарын мэдүүлгийг дурдсанаас биш М.Ат хахууль өгөх санаа зорилго байсан эсэхийг нотлох баримтын талаар огт ярихгүй байна. Учир нь, хэрэгт ийм нотлох баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг тул М.Аийн санаа зорилгыг тогтоох ёстой. Нотлох баримт нь М.Аийн нөгөө талын хүмүүсийн талаарх баримтууд бөгөөд М.Ат ямар ч хамаагүй. Иймд гэмт хэргийн 3 шинж хангагдахгүй байх тул эсэргүүцэл үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр бичгээр хүсэлт гаргаж, нотлох баримтын хамт өгч байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А, Б.Т нарын өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Аийн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн бөгөөд өмгөөлөгч С.Жавхлан тодорхой тайлбарласан тул миний зүгээс М.Аийн талаар нэмж хэлэх тайлбаргүй учраас Б.Ттай холбоотой гарсан эсэргүүцлийн талаар тайлбар хэлье. Эсэргүүцлийн 5-д Р.Н, Б.Т нарын мэдүүлгийг дурдаж үйлдэл нь нотлогдон тогтоогдсон гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлт болон өмгөөлөгч миний гаргасан тайлбараар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан хамжигчийн шинж буюу урьдчилан амласан гэдэг нөхцөл байдал хаана байна вэ. Гэтэл эсэргүүцэлд мэдүүлгийг дурдаж “Анх оролцуулах зорилготой байсан, гэрээ байгуулсан, мөнгөө шилжүүлсэн, гэтэл нөгөө талаас Аээр дамжуулж эвлэрэх санал ирэхээр нь шилжүүлсэн даруйдаа араас нь залгаад “Чамайг ажиллуулахааргүй болчихлоо, эвлэрэх санал ирчихлээ, мөнгөө буцаагаад шилжүүл гэсэн” гэдэг. Энэ нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлэгтэй таардаг. Миний үйлчлүүлэгч “Тэгж ярихаар нь би Л-тэй цуг явж байсан, “Юу яриад байгаа юм бэ, би ажил зөндөө хийсэн, та хэдэд амаар зөндөө зөвлөгөө өгсөн, татварт шивигдсэн байгаа шүү дээ” гэж хэлэхэд, “Тэгвэл тэрийгээ суутгаж аваад наад мөнгөө өгөхгүй юу” гэсэн тул 3,500,000 төгрөгийг нь аваачиж өгсөн” гэж мэдүүлдэг. Прокурор маргаагүй үйл баримтыг бичиж, энэ талаар хийсэн шүүгч, өмгөөлөгчийн дүгнэлтийг ямар нэгэн байдлаар няцаан үгүйсгэсэн зүйл бичихгүйгээр эсэргүүцэл гаргасан гэж үзэж байна. Прокурор Б.Тгийн үйлдлийг Лгийн мэдүүлгээр тогтоогдсон гэдэг ч Л гэдэг нь дансаар нь мөнгө гаргаж аваачиж өгсөн хүн ба тохиолдлын чанартай байсан болох нь анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдсон. Учир нь, Лгийн ажлаас Б.Т хамт явж байхад Р.Н залгасан, Б.Тд карт байхгүй учраас хамт явж буй хүний дансаар мөнгө гаргуулж авсан байдаг. Гэрээ дүгнэсэн акт дээр Б.Т гарын үсэг зурсан гэж прокурор ярьж байна. Хэрэгт хяналт тавиагүй прокурор учраас энэ талаар сайн мэдэхгүй байх шиг байна. Мөнгийг буцааж өгөхөд акт үйлдэх ёстой. Гэтэл энэ актыг үйлдэхгүйгээр мөнгийг Б.Т өмгөөлөгчид тэр чигээр нь өгсөн юм шигээр холбогдох этгээдүүд үйлдэхдээ Б.Тгаар гарын үсэг зуруулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр этгээд үйлдлээрээ юм уу, урьдчилан үгсэн тохиролцож, санаа зорилгоо нэгтгэсэн байсан бол дуудаж акт дээр гарын үсэг зуруулж, бодитой хийгдэх ёстой. Гэтэл Б.Тгаас буцааж авсан мөнгөө байгууллагад төлөөгүй гэдгээ нуусан, мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан өдрөө акт үйлдсэн. Тиймээс энэ шинжээрээ урьдчилан амлаж гэсэн хуулийн зохицуулалтыг хангасан нотлох баримт байхгүй. Акттай холбоотой асуудалд анхан шатны шүүхэд хэргийн оролцогч нарын зүгээс ямар нэгэн маргаан байгаагүй тул актыг үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдээгүй, анхан шатны шүүхийн цагаатгасан шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Нгээс хорих ялыг багасгаж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Прокуророос шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаар эсэргүүцэл бичсэнийг дэмжиж оролцож байгаа учраас шүүгдэгчийн гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. Харин шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч М.Оюунчимэгээс гаргасан гомдлын тухайд, тэрээр хамжигч гэж үзэх нотлох баримт бахйгүй гэдэг. Хэрэгт авагдсан Р.Нгийн мэдүүлэгт ямар учиртай мөнгө эсрэг талын өмгөөлөгчөөс аваад байгааг мэдэж байсан гэдэг. Мөн “Х х” ХХК-д холбогдуулсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Ц оролцсон. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Н.Мын картыг М.Ц авч яваад 6,743,000 төгрөгийг гаргаж Р.Нд дамжуулж өгсөн үйл баримт нотлогдон тогтоогдсон. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад, өмгөөлөгчөөс “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн алдангийг төлүүлэх талаар тайлбараа дэмжиж оролцсон, үүнд урьчилан үгсэж тохиролцсон гэдэг нь үгүйсгэгдэнэ гэж байна. Гэтэл тус хэргийг шийдвэрлэсэн шүүгч анхнаасаа урьдчилж үгсэн тохиролцоод 7,500,000 төгрөгийн хахууль авч, алдангийг хэрэгсэхгүй болгохоор тохиролцсон байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг тул энэ нь шүүгдэгч М.Цгийн үйлдлийг үгүйсгэх нотлох баримт биш юм. Мөн шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Мөнхбатаас Б.Эын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй талаар тайлбарласан. 6 дугаар хавтаст хэргийн 80-82, 94 дэх талуудад нотлох баримтууд авагдсан. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б.Э, Р.Н нар хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, үүнээс 1 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.Эын Хаан банкны данс руу 4,500,000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас шилжүүлсэн байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 22 минутад уг мөнгийг шилжүүлснээс 1 цагийн дараа буюу 15 цаг 52 минутад 4,500,000 төгрөгийг бэлнээр зарлагадсан байдаг. Энэ мөнгийг Р.Нд дамжуулж өгсөн талаар талууд маргаагүй. Мөн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ж П Э” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Б.Э нь хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэт дүр эсгэж, Жижиг, дунд үйлдвэрийн газраас 4,500,000 төгрөгийг дансаараа авч Р.Нд дамжуулж байгаа үйлдэл нь Р.Нгийн өөртөө эдийн давуу байдал бий болгож байгаа гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдэл мөн гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоосон учраас Б.Эын үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Баатарсайханаас мөн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор гомдол гаргасан ч ийм үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, шүүгдэгч М.Мын үйлдлийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. М.М нь Р.Нгээр дамжуулж Н.Мтай холбогдож, 40,000,000 төгрөг өгөхөөр үгсэн тохиролцсон. 40,000,000 төгрөгийг М.М болон тус компанийн захирал Баярхангай нараас шилжүүлж, Н.Маар дамжуулан Р.Нд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Р.Н, шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Р.Н нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Атэй бүлэглэн Жижиг, дунд үйлдвэрийн газарт үндсэн зээлийн төлбөрт 396,499,163 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,915,532 төгрөг, алданги 204,692,209 төгрөг, нийт 612,106,787 төгрөгийн өр төлбөртэй “Д у” ХХК-аас дээрх өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Жижиг, дунд үйлдвэрийн газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д у” ХХК-аас нэхэмжилж буй алдангийн төлбөр болох 204,692,209 төгрөгийг 20,469,221 төгрөг болгон бууруулж, нэхэмжлэлийн дүнг 427,883,917 төгрөг болгон багасгаж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан Жижиг, дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулж, “Д у” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Б.Аээр дамжуулан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.Гийн эхнэр Н.Э-ээр дамжуулан 10,000,000 төгрөгийг буюу “Д у” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гоос нийт 31,000,000 төгрөгийн хахууль авсан,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Ц, өмгөөлөгч Н.М нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Жижиг, дунд үйлдвэрийн газарт үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, алданги 141,051,881 төгрөг, нийт 1,275,404,712 төгрөгийн өр төлбөртэй “Х х” ХХК-иас дээрх өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мт алдангид төлөх төлбөрийг хэрэгсэхгүй болгох замаар эдийн засгийн давуу байдал бий болгохыг амлаж, улмаар дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн, өөрийн их сургуулийн найз шүүгч Т.М-д хууль бусаар нөлөөлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/03362 дугаартай шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагаас алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны төлөө өмгөөлөгч Н.Маар дамжуулан “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Маас 2022 оны 05 дугаар сарын 31 болон 2022 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийн хахууль авсан буюу Р.Н нь бусадтай бүлэглэн 71,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль үргэлжилсэн үйлдлээр авсан,
мөн нийтийн албан тушаалтан буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль болон журам зөрчиж 2022 оны 05 дугаар сард Сүхбаатарын 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулах “Х х” ХХК-нд холбогдох Жижиг, дунд үйлдвэрийн газраас авсан үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, алданги 141,051,881 төгрөг нийт 1,275,404,712 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах талаарх нэхэмжлэлийг өөрийн их сургуулийн ангийн найз болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг М.М-өөр “Х х” ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, алданги 141,051,881 төгрөг, нийт 1,275,404,712 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргуулах, тухайн аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-т эдийн засгийн хувьд давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс шүүгчээр ажиллаж байсан М.М-д 7,500,000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Д у” ХХК-нд холбогдох 612,106,787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан мэргэжилтэн Б.А-эд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсан мэтээр гэрээг Б.Т-тай байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний төлбөрт 4,500,000 төгрөгийг шилжүүлж, 3,500,000 төгрөгийг бэлнээр гаргуулан өөртөө авч, өөртөө болон эдийн давуу байдал бий болгосон,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.А-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж урьд тус газарт мэргэжилтнээр ажиллаж байсан М.Э-ыг “Ж П Э” ХХК-д холбогдох 175,530,253 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй мэргэжилтэн М.Ц-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэн мэтээр гэрээ байгуулуулж, гэрээний төлбөр 4,500,000 төгрөгийг М.Э-т шилжүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус төлбөрөөс 3,700,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч Г.А-д өгч бусдад эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,
шүүгдэгч Б.А нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Р.Н-тэй бүлэглэн Жижиг, дунд үйлдвэрийн газарт үндсэн зээлийн төлбөрт 396,499,163 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,915,532 төгрөг, алданги 204,692,209 төгрөг, нийт 612,106,787 төгрөгийн өр төлбөртэй “Д у” ХХК-иас дээрх өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй алдангийн төлбөр болох 204,692,209 төгрөгийг 20,469,221 төгрөг болгон бууруулж, нэхэмжлэлийн дүнг 427,883,917 төгрөг болгон багасгаж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан Жижиг, дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулж, “Д у” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.Г-ийн эхнэр Н.Э-ээр дамжуулан 10,000,000 төгрөгийг буюу “Д у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гоос нийт 31,000,000 төгрөгийг хахууль авах,
шүүгдэгч О.Г нь “Д у” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрийн газарт “Д у” ХХК-иас төлөх 204,692,209 төгрөгийн алдангийг бууруулж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Н.Эээр дамжуулан, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Н.Э-ээр дамжуулан 10,000,000 төгрөгийг өгсөн буюу нийт 31,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,
шүүгдэгч М.М нь “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлөх 141,051,881.00 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өөртөө болон “Х х” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Нийтийн албан тушаалтан буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Нд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өмгөөлөгч Н.Маар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн буюу нийт 40,000,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,
шүүгдэгч Н.М нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Нгийн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийн газарт үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, алданги 141,051,881 төгрөг, нийт 1,275,404,712 төгрөгийн өр төлбөртэй “Х х” ХХК-иас дээрх өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мт алдангид төлөх төлбөрийг хэрэгсэхгүй болгох замаар эдийн засгийн давуу байдал бий болгохыг амлаж, улмаар дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн өөрийн их сургуулийн ангийн найз шүүгч Т.Мд хууль бусаар нөлөөлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/03362 дугаартай шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагаас алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргуулж, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны төлөө хахууль авсан гэмт хэрэгт Р.Нгийн санал болгосноор “Х х” ХХК-тай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэт гэрээ байгуулан, М.М-аас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн 25,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн 15,000,000 төгрөгийн буюу нийт 40,000,000 төгрөгийн хахуулийг авахад Р.Нтэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж өөрөө болон Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Цгээр дамжуулан дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,
шүүгдэгч М.Ц нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн. мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Р.Н-гийн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийн газарт үндсэн зээлийн төлбөрт 1,113,307,562 төгрөг, зээлийн хүү 21,045,269 төгрөг, алданги 141,051,881 төгрөг нийт 1,275,404,712 төгрөгийн өр төлбөртэй “Х х” ХХК-иас дээрх өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мт алдангид төлөх төлбөрийг хэрэгсэхгүй болгох замаар эдийн засгийн давуу байдал бий болгохыг амлаж, улмаар дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн өөрийн их сургуулийн ангийн найз шүүгч Т.Мд хууль бусаар нөлөөлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/'03362 дугаартай шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагаас алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргуулж, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны төлөө хахууль авсан гэмт хэрэгт Р.Н-гийн санал болгосноор “Х х” ХХК-тай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэт гэрээ байгуулан, М.М-аас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн 25,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн 15,000,000 төгрөгийн буюу нийт 40,000,000 төгрөгийн хахуулийг авахад Р.Н, өмгөөлөгч Н.М нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Н.М-аас түүний Хаан банкны 5031430612 дугаартай дансны картыг авч, хахуульд өгсөн 6,743,000 төгрөгийг бэлнээр гаргаж, Р.Н-д дамжуулан өгч, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч М.М нь Нийтийн албан тушаалтан буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа хууль болон журамд заасныг зөрчиж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ТМ2022/04593 дугаартай захирамжаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын С нэхэмжлэлтэй “Х х” ХХК, М.О нарт холбогдох гэрээг цуцалж, 1,275,404,712 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нэхэмжлэлийг, шүүгч М.М нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга, өөрийн найз Р.Н-гээс “...энэ хэрэг надаас болоод буцчихлаа, шуурхай шийдэх арга хэмжээ авч өгөөч, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй юм байна лээ тэр талаас нь шийдээд өгөөч...” гэсэн Р.Н-гийн хууль бус хүсэлтийг хүлээн авч Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн гадна түүнээс “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн материалыг хүлээн авч, улмаар тус бүртгэлийн 4203 дугаартай бүртгэгдсэн, Ш.А нарт холбогдох 250,947,214 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй солих замаар “Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй “Х х” ХХК, М.О нарт холбогдох гэрээг цуцалж, 1,275,404,712 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах” гэх нэхэмжлэл, бүрдүүлбэр материалаар сольж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн, 102/ШШ2022/03362 дугаартай шүүхийн шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагаас алдангид төлөх 141,051,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2022 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мексикан” ресторан дотор 7,500,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч М.Э нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.А, тус газрын Хууль тусгай активын хэлтсийн дарга Р.Н нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Ж П Э” ХХК-д холбогдох 175,530,253 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй мэргэжилтэн М.Ц-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 4,500,000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас шилжүүлэн авч, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус төлбөрөөс 3,700,000 төгрөгийг бэлнээр гарган авч Р.Н-гээр дамжуулан Г.А-д өгч бусдад болон өөртөө эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон,
шүүгдэгч Г.А нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус газрын Хууль тусгай активын хэлтсийн дарга Р.Н, иргэн М.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж “Ж П Э” ХХК-д холбогдох 175,530,253 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт М.Э-ыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж буй мэргэжилтэн М.Ц-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 4,500,000 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас М.Э-т шилжүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус төлбөрөөс 3,700,000 төгрөгийг Р.Н-гээр дамжуулан авч өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын “....Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/368 дугаартай Тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлыг хавсралтаар баталсан байгаа. Батлагдсан зардлын хүрээнд захиран зарцуулах эрх нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын эрх хэмжээний асуудал юм. Жижиг, дунд үйлдвэрийн газрын Санхүүжилтийн хуваарь дээр дээрх зардал нь тусгагдсан бөгөөд энэ нь зориулалтын дагуу зарцуулагдаад тухайн этгээдтэй гэрээ байгуулаад ажилласан гэж харагдаж байгаа. Үүнийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь бидэнд харагдахгүй байгаа. Хэрэв зориулалтын дагуу зарцуулагдаагүй бол Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хохирол учирч байна гэж үзнэ. Учир нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь төсвийн ерөнхийлөн захирагч учраас төсвийг үр ашигтай удирдан гүйцэтгэлийг хангуулж ажиллах нь сайдын эрх хэмжээний асуудал юм. Дээрх батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд 9,000,000 төгрөгийг буруутай этгээдээр буцаан төлүүлэх хүсэлтэй байна. ...” /7 хх 10, 11/,
гэрч Н.Э-ийн “....миний санаж байгаагаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны үед манай ажлаас урдах Мексикан гэж хоолны газарт ЖДҮГ-ын газрын хүмүүстэй хоол идэж байна гэж байсан. Тэгээд би гадаа нь хүлээж байхад ганцаараа гарч ирсэн, согтуу байсан. Энэ хүмүүсийг яах гээд хоол унданд оруулаад байдаг юм бэ, хүмүүст мөнгө өгч байхаар үндсэн мөнгөнөөс хасуулаад үнэн зөвөөр нь шийдээч гэж хэлж байсан, юм хэлэхгүй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г нь нэг хүн ирээд чам руу залгаад мөнгө авна, тэгэхээр нь гаргаад өгөөрэй гэж утсаар хэлээд над руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би АТМ-ээс 5,000,000 төгрөг аваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших “Очир” төв дээр байрлах ажил дээрээ байхад над руу нөгөө хүн залгахад би гарч мөнгийг өгсөн, 16 цагийн үед манай ажлын гадаа хар өнгийн суудлын машинтай ирсэн. Машины цонхоо онгойлгоход нь уутанд хийсэн 5,000,000 төгрөгийг өгсөн. Яг хэдийн дэвсгэрт байсныг санахгүй байна. Хажуу талынх нь сандал дээр 7-8 орчим насны орчим эмэгтэй хүүхэд сууж байгаа харагдсан. Тэр мөнгө авсан хүний царайг санахгүй байна, содон сонин царай байгаагүй. Танихгүй учир шууд цонхоо буулгахад нь өгсөн. Нэг урсгалтай зам учир өөр машин тэр орчимд нь байгаагүй. Удаан зогсох боломжгүй зам байдаг юм. Гийн дансны нэг карт нь надад байдаг юм. Тэр өдөр Г миний данснаас мөнгө аваад энэ утсаар нь яриад АТМ-ээс О.Г-ийн данснаас 10,000,000 төгрөгийг авч “Блью Скай”ын урд талын Даун тауны тэр хавьд мөнгийг өгчихөөд шууд явсан. Тэр хүн явган явж байсан. Мөнгө ямар дэвсгэртээр байсныг санахгүй байна. Дээрх Хаан банкны картыг өөрт нь буцаан өгсөн. Мөн миний санаж байгаагаар 2022 оны намар хэзээг нь санахгүй байна. Манай ажлаас урдах Мексикан гэж хоолны газарт ЖДҮГ-ын хүмүүстэй хоол идэж байна гэж байсан. Тэгээд би гадаа нь хүлээж байхад ганцаараа гарч ирж байсан. Яах гээд хүмүүсийг хоол унданд оруулаад байдаг юм бэ, хүмүүст мөнгө өгч байхаар үндсэн мөнгөнөөс хасуулаад үнэн зөвөөр нь шийдүүлээч гэж хэлж байсан. Ямар учиртай хүнд дээрх 15,000,000 төгрөгийг өгүүлж байсан талаар тухайн үед нь хэлээгүй. Харин сүүлд нь ЖДҮГ-ын хүмүүст өгсөн гэж хэлж байсан. ...” /2 хх 45, 46, 48/,
гэрч Ч.Л-гийн “...тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Т бид хоёр такситай явж байхад надаас Хаан банкны карт байгаа талаар асуусан. Надад карт байгаа талаар хэлэхэд “Эгч нь мөнгө шилжүүлээд авчихъя” гэсэн. Тэгээд би дансаа хэлээд миний данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлээд бид хоёр Бөхийн өргөөний хажууд байрлах АТМ-ээс 3,500,000 төгрөгийг бэлнээр гаргуулж Т эгчид өгсөн бөгөөд бид хоёр хамт ажил руугаа явсан. Тухайн мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар асууж тодруулаагүй бөгөөд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Т нь манай компанид зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тусдаа өмгөөллийн үйлчилгээгээ үзүүлдэг. ...” /7 хх 22/,
гэрч Б.Э-ийн “...2010 оноос “К Ө Э Э Ж Э” ХХК-ийн захирал, “Эс и и ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2018 оны 8 дугаар сард Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, “Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр барих” зориулалтаар зээлийг авсан. Төв аймгийн Алтанбулаг суманд 2 га газарт үйлдвэрээ барьсан бөгөөд 2018 оноос 2020 оны 4 дүгээр cap хүртэл үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлж байсан. Ковид буюу цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх боломжгүй болсон. Ингээд 2022 оны 4 дүгээр сард Жижиг, дунд үйлдвэрийн газраас манай компанид холбогдох асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн төлбөрт 1,238,721,215.71 төгрөг, хүүгийн төлбөрт 42,169,823.35 төгрөг, хөшүүргийн төлбөр буюу алдангид 292,764,257.51 төгрөг, нийт 1,573,655,297 төгрөгийг гаргуулах байсан. Ингээд эхний шүүх хуралд Сэлэнгэ өмгөөлөгчийг А гэх өмгөөлөгчөөр сольсон. 2022 оны 10 дугаар сараас хойш манай компанийн шүүхийн маргаан дээр А гэх өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хэвээр үлдээж, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. М.А гэх өмгөөлөгчийг танина. 2022 оны 10 дугаар сард Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хуулийн хэлтсийн дарга Р.Н болон А нарт өөрсдийнхөө төслийг үзүүлэхээр Төв аймгийн Алтанбулаг сум руу авч явсан. Явсан зорилго нь авсан зээлээрээ ямар бүтээн байгуулалт хийснийг үзүүлэх байсан. Үйлдвэрээ үзүүлээд машинаар буцаад явж байхад тэр хоёр маш том бүтээн байгуулалт байна гэж ярьж байсан. Машинд байхдаа Н нь хэлэхдээ “шүүхийн маргаанд ажиллаж байгаа Сэлэнгэ гэх өмгөөлөгч чинь туршлагын хувьд ийм төрлийн шүүх хуралд оролцож байгаагүй, туршлагагүй хүн байна лээ, та нар өмгөөлөгчөө сольж үзвэл зүгээр, надад туршлагатай өмгөөлөгч байгаа, санал болгож болно шүү” гэж хэлж байсан. Тэрнээс хойш би Атэй яриад нөгөө ярьсан туршлагатай өмгөөлөгч байгаа юу, уулзаад үзье гэхэд надад нэг утасны дугаар өгөөд тэр хүнтэй нь утсаар яриад очиж уулзсан. Үйлдвэрээ танилцуулаад буцах үед машинд байхдаа Сэлэнгэ өмгөөлөгч чинь туршлагагүй өмгөөлөгч шиг санагдсан, энэ тал дээр туршлагатай өмгөөлөгч байгаа гэж хэлж байсан. Дараа нь би тэрийг санаад А рүү яриад танай даргын хэлээд байсан өмгөөлөгч байгаа юу гэхэд надад А-ийн утасны дугаарыг өгсөн. Ер нь бол А өмгөөлөгчийг Б.А, Р.Н хоёр санал болгосон. Би А-тай утсаар яриад Энканто барилгын 3 давхрын лоунжид уулзсан. А нь өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулаад миний зүгээс шүүхийн маргааны талаар яриад А нь би алданги дээр ажиллаж болно, 55,000,000 төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж болно гэсэн. Тухайн үед надад өмгөөллийн хөлс нь их өндөр санагдсан учраас эргээд холбогдъё гэж хэлээд явсан. Тэгээд гадуур судалж байгаад Атай 30,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжтой талаар хэлсэн. Тэгтэл А нь би өөрийнхөө багтай ярилцаад эргээд хэлье гэсэн. Маргааш нь над руу эргэж залгаад 35,000,000 төгрөгөөр тохироод ажилдаа оръё гэхээр нь тэгье гэсэн. Мөн бууруулсан алдангийн 10 хувийг авна гэж тохиролцсон. Тухайн үед байгуулсан албан ёсны гэрээг А надад өгөөгүй. Харин фейсбүүкээр гэрээний драфтыг файл хэлбэрээр явуулсан, тэрийг гаргаж өгч болно. Надад өөрийгөө өмгөөлөгч гэж ойлгуулсан бөгөөд өмгөөллийн багтай буюу фирм гэж ойлгосон бөгөөд оффис дээр нь уулзахад өөрийн ширээ, оффисын өрөөтэй байсан. Мөн өмгөөлөгчийн туслах эрэгтэй хүн залгаж байсан зэргээс харахад өмгөөлөгч гэж ойлгосон. Өөрийгөө өмгөөллийн эрхгүй итгэмжлэлээр оролцож болдог талаар нэг ч зүйл хэлээгүй. Хэрвээ тухайн үед А нь өмгөөллийн эрхгүй этгээд байсан бол ийм их дүнтэй маргаанд өөрийгөө төлөөлж оруулахгүй байсан. Н, А нар нь өмнөх өмгөөлөгч Сэлэнгийг туршлагагүй, шүүх хурал дээр буруу зүйл яриад байна лээ гэсэн зүйлийг яриад өөрсдөд нь туршлагатай өмгөөлөгч байгаа гэж хэлэхээр нь би бодож үзээд энэ хүмүүсийг хэлж байгаа болохоор нь итгээд А-тай холбогдсон. Хэрэв А нь өмгөөлөх эрхгүй хүн байсан бол хэзээ ч өөрийгөө төлөөлүүлэх эрх өгөхгүй байсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн данснаас 5,000,000 төгрөгийг А-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын дундуур бэлнээр 5,000,000 төгрөгийг “Эм Эн Таур” оффис дээр А-т бэлнээр өгсөн. 2023 оны 01 сард өөрийнхөө дансаар 3,000,000 төгрөгийг А-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө өгч дуусаагүй. 13,000,000 төгрөгийг өгсөн байгаа. 2022 оны 9 дүгээр сард давагдашгүй байдлын гэрчилгээг авч байсан. А-тай гэрээ байгуулах үед гэрчилгээгээ авсан байсан. ... Надад А-ийг санал болгосон нь үнэн. Ааар өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар хандсан өмгөөлөгч гэж ойлгосон. А-т өмгөөллийн хөлсөө өгч явсан. А-ийг цааш нь тэд нартай ямар холбоотой талаар мэдэхгүй. ...” /5 хх 47, 48/,
гэрч Б.Э-ийн “...миний хувьд маш их хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн бөгөөд тэрийг үзээд алдангийг багасгах боломжтой болохын тулд өмгөөлөгчөө сольсон дээр гэдэг зүйлийг хэлсэн. ...Ийм төрлийн асуудал дээр танай өмгөөлөгч болохгүй байна. Надад туршлагатай өмгөөлөгч байгаа санал болгож болно шүү гэсэн саналыг тавьсан. ... А-ийг Н, А нар санал болгоод Аээс утасны дугаарыг нь авсан. Тэр хоёр надаас мөнгө нэхэж шаардаж байгаагүй. А өмгөөллийн хөлс болох 35,000,000 төгрөгийг нэхдэг байсан. ....” /5 хх 55/,
гэрч Б.Х-гийн “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н-гийн төрсөн дүү болох Э-ы охин, Л-ын охин нарын төрсөн өдөр болох гээд нөхөр Н, миний бие, 2 охины хамт 4-үүлээ Тоёота Приус-30 маркийн хар өнгийн 25-95 УБЧ улсын дугаартай автомашинтай явж байгаад Хүүхдийн 100-ын Наран их дэлгүүрийн хажууд ирээд Н надад банкны карт өгөөд нууц дугаарыг нь хэлээд мөнгө аваад ир гэхээр нь Наран их дэлгүүрийн АТМ-ээс 1,600,000 төгрөгийг аваад банкны карт болон мөнгийг Н-д өгсөн. Тухайн карт хэнийх болох бас мөнгийг ямар учиртай талаар надад юу ч хэлээгүй, би юм асуугаагүй. Нгийн банкны карт биш байсан болохоор нууц дугаарыг нь асууж байсан. Тухайн картаас авсан мөнгийг би хэрэглээгүй, Н өөрөө авсан болохоор мэдэхгүй байна. ...” /3 хх 182/,
гэрч Б.Э-ы “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ах Н надад нэг банкны карт өгөөд “Эндээс 6,645,000 төгрөг аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би тухайн картыг аваад “Викториа центр”-ийн дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 6,645,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч буцаж хоолны газартаа орж тухайн хоолны газрын үүдэнд Нд бэлэн мөнгө болон банкны картыг буцааж өгсөн. ...” /3 хх 184/,
гэрч М.Б-гийн “...2021 оны 10 сарын үед манай компанийн хажууд байх “Ди Би панел” ХХК-д менежер хийдэг М гэх залууд хандаж “Ах нь бичиг цаасны ажилд муу, манай компани Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл аваад төлж чадалгүй тухайн асуудал шүүхэд шилжсэн байгаа. Тэр асуудлыг хуулийн дагуу хөөцөлдөөд өмгөөлөгч аваад ажиллаад өгөөч” гэж гуйсан. М нь миний гуйлтыг зөвшөөрсөн бөгөөд би Мт хандаж хэрвээ энэ ажлыг бүтээгээд өгөх юм бол ах нь төслөө хэрэгжүүлээд дараа нь чамд олон ажил олж өгнө гэж хэлсэн. Тухайн шүүх дээр байгаа асуудалд зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, мөн алдангийг хэрэгсэхгүй болгох талаас нь хөөцөлдөөд өгөөч гэсэн саналыг тавьсан. Ингээд Мт “Х х” ХХК-ийг шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг гаргаж өгсөн. 2022 оны 5 дугаар сард М надтай ирж уулзаад өмгөөлөгч олсон, энэ хүнтэй гэрээ хиймээр байна, өмгөөллийн хөлс 40,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаанд 25,000,000 төгрөг, шүүх хурлын дараа үлдэгдэл мөнгийг авна гэж байна гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би болж байна гэж хэлээд урьдчилгаа 25,000,000 төгрөгийг өөрийн данснаас тухайн өмгөөлөгч М гэх хүний данс руу шилжүүлсэн. Намар шүүх хурал болоод хурлаар алданги 141,000,000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг М-ын данс руу өмгөөлөгчийн үлдэгдэл төлбөр гэсэн утгаар шилжүүлж өгсөн. М цааш өмгөөлөгч рүү өгсөн байх. Тэрнээс хойш Жижиг, дунд үйлдвэрийн газартай эргэн төлөлтийн хуваарь гаргаад төлөх талаар ярилцаад явж байгаа. Би М гэх өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй. М-тай холбоотой итгэмжлэлийг М хийгээд надаар гарын үсэг зуруулж тамга даруулдаг байсан, тэрнээс Мтай нэг ч удаа ярьж байгаагүй. Н гэх хүний талаар ярьж байгаагүй. ...” /3 хх 189, 190/,
гэрч А.Б-гийн “....”Х х” ХХК-д холбогдох Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан нэхэмжлэл нь анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Кульдана шүүгчид хуваарилагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сард дахин гаргасан бөгөөд шүүгч Кульдана ээлжийн амралттай байсан учраас мэдээлэл лавлагаанаас шүүгч Мд хуваарилагдсан, ажлын ачаалал их байдаг болохоор тэр болгон нэхэмжлэл системийг тулгаж харж амждаггүй болохоор сайн санахгүй байна. Шүүгч бид хоёрын эрхээр нэрийг солих боломжтой. ...” /3 хх 192, 193/,
гэрч Н.Б-ын “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 1.4 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлсэн бөгөөд шүүгч Кульданад хуваарилагдсан байна. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тухайн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тухайн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Үүнээс хойш “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүртгэлээр орж ирээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан нэхэмжлэлтэй “Х х” ХХК-д холбогдох нэхэмжлэл шийдэгдсэн байна. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, А-д холбогдох, нэхэмжлэлийн шаардлага нь 250,000,000 төгрөг гэх нэхэмжлэлийг шүүгч Мд өмнө нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжийн дугаараар хуваарилсан байсан. Тухайн А-д холбогдох нэхэмжлэл нь систем болон бүртгэлийн дэвтэр дээр Ш.А-д холбогдох нэхэмжлэл гэж хуваарилагдсан байна. Тухайн хэрэгт ажиллагаа хийж байгаа шүүгч, шүүгчийн туслах солих боломжтой. Мэдээлэл лавлагаа, хэлтсийн даргад ажиллагаанд байгаа хэрэгт ямар нэгэн байдлаар оролцох эрх байхгүй. ...” /3 хх 195, 196/,
гэрч Я.Э-ы “...тухайн тушаал гарах болсон үндэслэл нь Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н нь тухайн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх талаарх танилцуулгыг хийсэн. Ингээд шаардлагатай ажил үйлчилгээ гэж үзээд тушаалын төслийг тухайн хэлтсээс боловсруулж батлуулна. Төсөл батлагдсаны дараа бланк дээр буулгадаг. Тухайн үед ямар материал хавсаргаж оруулж ирснийг санахгүй байна. Н Э-ыг танилцуулж оруулж ирсэн, тухайн хүн хуульч, өмгөөлөгч эсэх талаар мэдэх зүйл байхгүй. Энэ асуудлын талаар одоо л мэдэж байна. ...” /5 хх 248, 249/,
гэрч З.Б-ийн “...2016 оноос Жижиг, дунд үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. 2022 оны 10 дугаар сард явцын аудит орж ирэхийн өмнө санхүүгийн баримтуудаа үзэж байсан. Тухайн үед 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдийн А/49 тоот тушаалаар олгогдсон Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд 4,500,000 төгрөг гарсан байсан. Тушаал болон төлбөрийн хүсэлтийг үзэхэд манай байгууллагад ажиллаж байсан Энхбаяр гэдэг мэргэжилтний нэр байсан. Тэгэхээр нь манайд ажиллаж байсан хүнээр өмгөөллийн гэрээ хийж болох эсэх талаар эргэлзээд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.А-д хэлсэн. Г.А нь надад баримтыг нь хянаж үзье гэж хэлсэн бөгөөд тэрнээс хойш надад ямар нэгэн байдлаар тушаал шийдвэр хэлээгүй болохоор нь болох юм байна гэж бодоод асуудлыг өөр хүнд танилцуулаагүй. Тухайн тушаал үйлчилгээг хууль бус байсан талаар мэдээгүй. Намайг үзэхэд даргын тушаал, нэхэмжлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, иргэний үнэмлэхийн лавлагаа байсан болохоор бүрдүүлбэр нь бүрэн юм байна гэж үзсэн. Би энэ асуудлыг А даргад хэлсэн. Н даргатай уулзаж байсан эсэх талаар санахгүй байна. ... .Би энэ гэрээний тухай анхан шатны баримтууд бүгд байсан бөгөөд зөрчил гэх зүйл илрээгүй. Тухайн гэрээнд заагдсан ажил хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн гэрээний төслийг Хууль, тусгай активын хэлтсээс боловсруулдаг. ...” /6 хх 1, 2, 7 хх 23/,
гэрч Ж.Ж-ийн “....2019-2023 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн, 2023 оноос хойш одоог хүртэл Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт хуульчаар ажиллаж байна. 2022 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Ээлжийн амралтаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж авсан. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн бүртгэлийн 2023 дугаартай нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хариуцагч: Ш.А, нэхэмжлэлийн шаардлага: 250,947,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шуудангаар ирсэн. Тухайн нэхэмжлэлийн хуудсыг тоолоход 12 хуудастай, бүрдүүлбэр дотор М шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32019/09171 дугаар захирамж байсан учраас системд тэмдэглэгээ хийж М шүүгчийг сонгоод гараар хуваарилахаар болсон. Ингээд системд нэхэмжлэгч: Жижиг, дунд үйлдвэрийн газар, хариуцагч Ш.А, Нэхэмжлэлийн шаардлага 250,957,214 төгрөг, хуудасны 12, тэмдэглэгээ хэсэгт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хэрэгсэхгүй болгосон 9171 дугаарыг тус тус системд бүртгэж оруулсан. Нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт дарааллын дагуу бүртгэлийн дугаарт 4203, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар, хариуцагч Ш.А, нэхэмжлэлийн шаардлага 250,947,514 төгрөг, шуудангаар ирсэн тэмдэглэгээ, хуудасны тоо 12, шүүгч М.М гэсэн тэмдэглэгээг хийсэн. Нэхэмжлэлийн эхний хуудасны ард дардас дарж, дардас дээр бүртгэлийн дугаар 4203, 2022.08.25-ны өдрийн 15 цаг 43 минут, 12 хуудас, шүүгч М.М гэсэн бичилт хийсэн. Тухайн 4203 дугаартай, 12 хуудас нэхэмжлэл болон материалыг даруй М.М шүүгчид өөрт нь өгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан. ... анх тухайн нэхэмжлэл Жижиг, дунд үйлдвэрийн газраас шуудангаар 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Тухайн шууданг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 43 минутад бүртгэж оруулан байна. Тухайн нэхэмжлэл нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Ш.А-д холбогдох 250,947,214 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэл байсан. Мөн нэхэмжлэлийн хамт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32019/09171 дугаартай М шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж байсан. Хуудсыг тоолж үзэхэд 12 хуудас болсон. Миний зүгээс тухайн нэхэмжлэлийг М шүүгч өмнө нь хэрэгсэхгүй болгосон учраас шүүгч нарын зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу уг нэхэмжлэлийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон М шүүгчийг сонгож санамсаргүй байдлаар биш гараар олгохоор болж системд болон гар бүртгэлийн дэвтэрт бүртгэж 12 хуудас материалыг баруун дээд буланд 1-12 гэсэн тоогоор дугаарлаж, нэхэмжлэлийн эхний хуудасны ард талд хүлээн авсан дардас дарж дардас дээр огноо, хүлээн авсан цаг, минут, хуудасны тоо, хуваарилагдсан шүүгчийн нэрийг бичиж тухайн 12 хуудас нэхэмжлэл болон холбогдох материалыг М шүүгчид өөрт нь хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Гэтэл нэхэмжлэл буруу хуваарилагдсан талаар асуудал гарч би системийн бүртгэл, гар бүртгэлийн дэвтэр, тухайн нэхэмжлэл бүхий хэргийн материалтай танилцахад нэхэмжлэл 3 хуудасны баруун дээд буланд дугаарласан дугаарлалт миний дугаарлалт биш, дардас дээр бичсэн бичилт миний бичилт биш, дардас дээр хуудасны тоог тавиагүй, гар бүртгэлийн дэвтэр дээрх миний бичсэн балны өнгө, хэв, загвар болон нэхэмжлэлийн эхний хуудасны ар дардас дээр бичсэн бичгийн хэв загвар болон балын өнгө өөр, хуудасны тоо зөрсөн, шинээр дугаарласан дугаарлалтууд 1-64 хүртэл дугаарлалтын бичгийн хэв ижил, 65 дугаар хуудаснаас хойш балын өнгө өөр, нэхэмжлэл тэр чигтээ өөр буюу нэхэмжлэл тэр чигтээ солигдсон, хэрэгсэхгүй болгосон захирамж байхгүй, 12 хуудастай материал хүлээлгэж өгсөн байтал иргэний хэрэг үүсгэх захирамж хүртэл 53 хуудас буюу миний хүлээлгэж өгсөн хуудасны тооноос зөрүүтэй зэрэг зөрчилтэй байна. Дээрхээс харахад миний бүртгэсэн нэхэмжлэл болон материалыг тэр чигт нь сольсон буюу анх шуудангаар ирсэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.А-д холбогдох 250,947,214 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл, М шүүгчийн хэрэгсэхгүй болгосон захирамж, бусад холбогдох баримт нийт 12 хуудас материалыг бүрэн устгаж оронд нь өөр хариуцагчид холбогдох, өөр шаардлагатай, хуудасны тоо зөрүүтэй, миний дугаарлалттай биш материалаар сольсон гэж үзэж байна. Анх ирсэн нэхэмжлэлийг тэр чигт нь өөрчилж, өөр нэхэмжлэл болгон хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн байна. “Х х” ХХК болон М.О гэсэн хариуцагч огт байгаагүй. ... тухайн засварыг шүүгчийн туслах болон шүүгч эрхээрээ системд нэвтэрч засварлах, устгах үйлдлийг хийдэг. Миний хувьд устгах, солих, засварлах боломжгүй. Тэгэхээр хариуцагчийг сольсон тухайн хуваарилагдсан шүүгч болон шүүгчийн туслах сольсон байх боломжтой. ...” /3 хх 177-179/ гэсэн мэдүүлгүүд,
“К Ө Э Э Ж Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э, М.А нарын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэх хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /5 хх 112-115/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б-35/б дугаартай Т.А-г Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх тухай” тушаалын хуулбар /6 хх 60/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/43 дугаартай “Р.Н-г албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1 хх 182/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаартай “Б.А-ийг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /2 хх 15/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дугаартай “Б.А-ийг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /2 хх 16/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-28 дугаартай “М.Ц-г ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /4 хх 215/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-08 дугаартай “М.Э-ыг ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /6 хх 65/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-35/б дугаартай “Г.А-г Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх тухай” тушаалын хуулбар /6 хх 60/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргааны хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт /6 хх 54-59/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт /1 хх 176-181/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /2 хх 10-14/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тогтоомж, гэрээ хэлцэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /4 хх 209-213/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалын хуулбар /6 хх 77/,
Төлбөрийн хүсэлт №113, төлбөрийн баримтын хуулыар /6 хх 78, 79/,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/43 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалын хуулбар /6 хх 183/,
Төлбөрийн хүсэлт №97 /6 хх 184/,
Б.Т болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /6 хх 185-188/,
М.Э болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /6 хх 80-82/,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/03195 дугаар захирамжийн хуулбар /6 хх 88-90/,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/02188 дугаар захирамжийн хуулбар /6 хх 191-195/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хадгалагдаж буй 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32022/13240 дугаар захирамжтай “Х х” ХХК-д холбогдох иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл болон бичгийн нотлох баримтуудын хуулбар /2 хх 249, 250, 3 хх 1-46/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хадгалагдаж буй 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/Ш32022/14212 дугаар захирамжтай “Х х” ХХК-д холбогдох иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл болон бичгийн нотлох баримтуудын хуулбар /3 хх 47-80/,
Анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар /3 хх 109-111/,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03362 дугаар шийдвэрийн хуулбар /4 хх 118-120/,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ЗТ2022/00055 дугаартай “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам, шүүгчдийн зөвлөгөөний дэг батлах тухай” тогтоолын хуулбар, холбогдох журам /4 хх 75, 76/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65, 75, 80, 81/,
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/06 дугаартай албан бичиг /2 хх 240/,
“Х х” ХХК, өмгөөлөгч Н.М нарын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний хуулбар /2 хх 218-220/,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/06 дугаартай албан бичиг /7 хх 74/,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хуулбар /4 хх 102-117/,
Хаан банк дахь Н.М-ын нэрээр эзэмшдэг 5400501880 дугаартай данснаас Н.Мын эзэмшдэг 5920142104 дугаартай данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх интернэт банкны баримтын хуулбар /2 хх 221/,
Хаан банк дахь Н.Мын нэрээр эзэмшдэг 5920142104 дугаартай данс руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх бичгийн баримтын хуулбар /2 хх хэргийн 222, 5 хх 21, 23/,
Хаан банк дахь М.Ц-гийн нэрээр эзэмшдэг 5031893900 дугаартай дансны хуулга /2 хх 238/,
Хаан банк дахь О.Г-ийн нэрээр эзэмшдэг 5163194979 дугаартай дансны хуулга /2 хх 1/,
Худалдаа хөгжлийн банк дахь Б.Э-ийн нэрээр эзэмшдэг 499231942 дугаартай дансны хуулга /5 хх 116-119/,
Хаан банк дахь М.А-ийн нэрээр эзэмшдэг 5082003714 дугаартай дансны хуулга /5 хх 181/,
Хаан банк дахь Р.Э-ы нэрээр эзэмшдэг 5027586702 дугаартай дансны хуулга /5 хх 210/,
Хаан банк дахь М.Э-ын нэрээр эзэмшдэг 5027673196 дугаартай дансны хуулга /6 хх 94/,
Хаан банк дахь Б.Т-гийн нэрээр эзэмшдэг 5021369772 дугаартай дансны хуулга /6 хх 200/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хх 1-62, 2 ширхэг компакт диск/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Р.Н, Б.А, О.Г, М.М, Н.М, М.Ц, М.М, М.Э, Г.А нарыг ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Р.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх,
шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх,
шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч М.Ц-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар оролцсон,
шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авах,
шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусадтай бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 10 жилийн хугацаагаар эрх хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч О.Гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох,
шүүгдэгч М.Мын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нд оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасан 2 жилийн хугацаагаар хорих, 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, М.М, Б.А, М.Э, М.Ц, Н.М, Г.А, О.Г, М.М нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нгийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялд, шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, түүний биечлэн биелүүлэх торгох ялаас хасаж, нийт торгох ялыг 19,145,000 төгрөгөөр тус тус тооцож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэг болон тогтоох нь хэсэгт шүүгдэгч Р.Н, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Р.Н, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс техникийн шинжтэй алдаа гаргасан гэж дүгнэн зөвтгөх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Р.Н-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг ... торгох ... ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 6.8 дугаар зүйлийн 2, 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Нд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын дээд хязгаар буюу 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр тогтоож, эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 119х15,000=1,785,000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 38,215,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгов.
Цагаатгагдсан этгээд Б.Т-гийн тухайд,
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос Б.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, М.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “М.А, Б.Т нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, дүгнэлт хийхэд Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж байсан гэх гэрээ /6 хх 170-182/, Р.Н-гийн яллагдагчаар өгсөн “...Анх оролцуулах зорилготой байж байгаад Дорнын увдисаас А-ээр дамжуулж эвлэрье гээд байсан болохоор нь Т-д эвлэрэх санал ирсэн. Гэрээ байгуулаад удалгүй Т-гийн данс руу мөнгө орох үед Тгаас 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Яг хаана авснаа сайн санахгүй байна. ...” /7 хх 34-36/, Б.Тгийн гэрчээр өгсөн “...Дорнын увдис ХХК-ийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулмаар байна гэсэн. Тухайн маргаан дээр амаар зөвлөгөө авч байсан. 2022 оны 4 сарын 20-ны үеэр гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд тусагдсан төлбөр 4,500,000 төгрөг орсон өдөр Р.Н надтай холбогдоод “Дорнын увдис ” ХХК-тай эвлэрэхээр болсон тийм болохоор гэрээний үнийн дүнг буцаан авъя” гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би “Боломжгүй гэрээнд зааснаар цуцлагдах юм бол төлбөрийг буцаан олгох ёсгүй мөн И-баримт болон төлбөрийн нэхэмжлэх шивсэн гэж хэлсэн. Тэгэхэд Р.Н нъ “Зөвлөгөө өгсний хөлс болон mameapaa авч үлдээд үлдэгдэл төлбөрийг буцаах боломж байгаа юу гэхээр нь нэгэнт шүүх хуралд орохооргүй болж байгаа учраас зөвшөөрөөд 3,500,000 төгрөгийг өгөөд 1,000,000 төгрөгийг өөртөө авсан. ...” /6 хх 239-240/ болон Б.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрээгээ байгуулаад, гэрээгээ байгуулсан өдөр би нэхэмжлэлийг шивээд, дараа нь төлбөр нь орж ирсэн байдаг. Төлбөр нь орж ирсний дараа над руу Н залгаад “Манайхаас төлбөрөө шилжүүлсэн. Гэхдээ энэ дээр нэг асуудал байна” гэсэн. Ямар асуудал юм бэ гэсэн чинь “Бид нар өмнө шүүгдэгдсэн хэрэг учраас эвлэрэх асуудал яригдаад байна. Төлөөлөгчөөр А явж байгаа. Эвлэрэх асуудал яригдсан учраас өмгөөлөгч оруулах шаардлагагүй юм шиг байна. Тийм учраас манайх гэрээгээ цуцлаад, төлбөрөө буцааж авъя” гэсэн. Тэгэхээр нь би “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр надаас шалтгаалахгүйгээр үйлчлүүлэгч гэрээнээс татгалзах санал гаргавал би авсан төлбөрөө буцааж өгөх боломжгүй” гэдгээ тайлбарлаж хэлсэн. Дээрээс нь би судалгаа хийсэн та өөрөө мэдэж байгаа. Би танд зөөндөө зөвлөгөө өгсөн. Буцаах боломжгүй гэсэн чинь “Тэгвэл чи зөвлөгөөнийхөө мөнгийг авч үлдээд, үлдсэн мөнгийг манай ажил дээр авч ирэх боломж байна уу. Зөвлөгөөний мөнгөнд 1,000,000 төгрөг авч үлдээ. ...” гэсэн мэдүүлгүүд зэргийг бусад нотлох баримттай харьцуулан судлахад Б.Т нь гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон буюу гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Цагаатгагдсан этгээд Б.А-ийн тухайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Эрх зүйн онолд гэмт хэргийн хэлбэрийн болон материаллаг шинжийг ангилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн хувьд хуулийн диспозиц буюу тодорхойлох хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Ийнхүү М.А-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн ба цагаатгагдсан этгээдүүд болон шүүгдэгч Р.Н, Б.А нарын зарим үйлдлийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Нгийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, харин прокурор Б.Энэрэлийн бичсэн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ц-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэгийн “...М.Ц-г гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”, шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын “... М.Э-т оногдуулсан ялыг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...”, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Баатарсайханы “...М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/908 дугаар шийтгэх тогтоолын:
1.1. - тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Шүүгдэгч Б.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэж,
- “...Шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгийн торгох ял...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасан 2 жилийн хугацаагаар хорих, 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан нийт биечлэн эдлэх торгох ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ...” гэж,
тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
1.2. тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-гийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 119х15,000=1,785,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, түүний торгох ялын нийт хэмжээг 38,215,000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
1.3. тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч М.Ц-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Р.Н нь 119 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР