Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2025/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 6 дугаар баг Энхтайваны 4 дүгээр гудамж 11 тоотод оршин суух, Боржигон овогт *******ын М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум *** дугаар баг *** дугаар хэсэг ** дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай, Цоохорууд овогт *******-*******ын ******* /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

Э.*******ын хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 онд Э.*******тай танилцан улмаар 2017 оны 04 дүгээр сарын 14-нд гэрлэлтийн тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин ******* овогтой төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс охин Б. эх Ц.М******* миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.ийг миний асрамжид үлдээж, эцэг Э.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамт амьдарч байхдаа хүүхдийн хэрэгцээний зүйлсийг хамт авдаг байсан. Хүүхэддээ сар бүр мөнгө өгч байгаарай гэж хэлж байсан. Сар бүр өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн витамин л гэхэд 100,000 төгрөгөөр авдаг. Мөн би өөрөө ипотекийн зээл авч, байр авсан. Тиймээс хүүхдийнхээ бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас ааваас нь тусламж гуйсан боловч заримдаа л өгч байна. Тиймээс шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлт гаргасан гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа / хх - ... дахь тал / : Ц.аас Д. миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.-Орчлон миний хүүхэд биш гэж маргах зүйл байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.ийн гаргасан ... Д.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь хавтаст хэргийн 1-6, 17-18 дугаар талд авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хүүхдийн нэг жилд ногдох хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2021 оны 08 дугаар сарын 21-нд төрсөн хүү Тайван овогт ийн -Орчлонг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд /446,700212=2,680,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,833 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН