| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00345/И |
| Дугаар | 193/ШШ2026/00292 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 193/ШШ2026/00292
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: *******,,од оршин суух, овгийн ийн /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2,107,108.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г. 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр C02000077323 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, нэмж 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 499,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, төлөх хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 2,107,108.15 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд Г.ээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 1,014,327.03 төгрөг, үндсэн хүү 909,411.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 169,879.61 төгрөг, шимтгэл 7,490 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,107,108.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би "" ХХК-ийн нэхэмжилсэн нийт 2,107,108.15 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК хариуцагч Г.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 2,107,108.15 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,107,108.15 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2,107,108.15 /хоёр сая нэг зуун долоон мянга нэг зуун найман төгрөг, арван таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,664 /дөчин найман мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,332 /хорин дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Г.ээс гаргуулж, 24,332 /хорин дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ