Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2025/00224

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би

 Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** дүгээр хороо,*** гудамж, ***** 13 давхар, 1***тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ****дүгээр баг, **** байрны голын байр ***тоотод оршин суух хаягтай, ******* *******р /РД:*******, утас: ********/-т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,871,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч нь Б.*******рт холбогдуулан 16,871,655 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.*******р шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ББСБ ХХК нь Б.*******р надад холбогдуулан 16,871,655 төгрөг нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,871,655 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******рт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,871,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний дээрх шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигч баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,308 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 121,154 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 121,154 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1 заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******рт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,871,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,308 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 121,154 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 121,154 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН