Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2026/00043

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, **** оршин суух, *** онд төрсөн, эрэгтэй, *** настай, **** регистрийн дугаартай, *** овгийн **** хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тус тус тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **** нь “Ажиллаж байсан байдлаа, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тус тус тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр миний нэрийг минь бичихдээ **** гэж буруу бичсэн учир би энэ дэвтрийн эзэмшигч биш болоод байгаа юм. Иймд энэ *** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нь *** миний бие мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн намайг **** онд Шанх ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

2. Хүсэлт гаргагч *** нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***** зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл **** ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3. Хүсэлт гаргагч **** нь

           - **** өдөр нээлгэсэн №**** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *** овогтой **** мөн болохоо,

            - ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх ХК-д  малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тус тус хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

            4. Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийн тухайд:

            **** **** өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас олгосон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт авагдсан.

            Тус нийгмийн даатгалын дэвтрийг анх олгохдоо ***** гэж овгийн зөрүүтэй бичсэн нь зөрчил үүсэх нөхцөл болсон байна.       

            ****д **** өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас олгосон нийгмийн даатгалын дэвтэрт **** гэж нэрийн зөрүүтэй бичсэн байх боловч уг баримтад бичигдсэн ажиллаж байсан байгууллага нь тохирч байгаагаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэх, *** дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байх тул **** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр нь **** гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж тус тус зохицуулсан.

            Иймд уг зөрчлийг арилган **** өдрийн  **** дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь **** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

            5. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн тухайд:

            Хүсэлт гаргагч **** нь

            - **** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх ХК-д  малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх хувьцаат компанийн захирлын **** дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч **** нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх хувьцаат компанийн захирлын **** дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтад хүсэлт гаргагч *** нэрийг **** гэж бичсэн байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            6. Хүсэлт гаргагч **** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                                

                                                ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан **** дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан **** ***** өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА