| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00473/И |
| Дугаар | 146/ШШ2026/00020 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2026/00020
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** цогцолбор, **** регистрийн дугаартай, **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** овгийн **** холбогдох
“407,561.20 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган **** тоот “Үйлчилгээний гэрээ” болон “Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан **** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Манай интернэт төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” болон “Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 89,661.20 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 28,900 төгрөг нийт 407,561.20 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Төлбөрийн үлдэгдлийг 2025 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “407,561.20 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 407,561.20 төгрөгийг нэхэмжлэгчид төлж бүрэн барагдуулсан талаар хариуцагчаас шүүхэд бичгээр тайлбарыг ирүүлж баримт хавсаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 6,438.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 6,438.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,877 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА