| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 319/2025/01083/И |
| Дугаар | 146/ШШ2026/00003 |
| Огноо | 2026-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2026/00003
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** тоотод байрлах, **** регистрийн дугаартай, **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг **** тоотод оршин суух хаягтай, * ** регистрийн дугаартай, *** овогт **** холбогдох
“852,582 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь **** **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. **** өдөр 415,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй *** тоот зээлийг Голомт банк дахь **** тоот дансанд,
2. **** өдөр 45,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй **** тоот зээлийг Голомт банк дахь **** тоот дансанд. Хариуцагч **** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар
1. **** тоот зээл 2024 оны 08 сарын 17-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 415,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 449 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 419 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 341,614 төгрөг + шимтгэл 4,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 341,614, нийт дүн 760,764 төгрөг
2. **** тоот зээл 2024 оны 08 сарын 18-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 45,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 448 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 418 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 46,368 төгрөг + шимтгэл 450 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,368, нийт дүн 91,818 төгрөг, нийт дүн 852,582 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 852,582 төгрөгийг төлж бараглуулах болно. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч **** холбогдуулан “852,582 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 852,582 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 12,505.98 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100160000941 тоот данснаас 12,505.98 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ ХХК /РД: ****/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,505.98 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА