| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00055/И |
| Дугаар | 157/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2026/00061
2026 01 20 157/ШШ2026/00061
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, тауэр 20 давхар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4 дүгээр баг ******* хошуу, ******* 3 гуламж 3 тоотод оршин суух, *******гийн*******д холбогдох
“1,462,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Азжаргалаас ******* аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын үндсэн төлбөр 975,000 төгрөг, торгууль 40,000 төгрөг, алданги 447,500 төгрөг, нийт 1,462,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Азжаргалд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,462,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Азжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,462,500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хариуцагч Ч.Азжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,462,500 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Ч.Азжаргал нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,175 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Азжаргалд холбогдох 1,462,500 (нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Азжаргал нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,175 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ