Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2026/00026

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ****

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **** газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох

            “211,320 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** Төрд учруулсан хохирол болох 211,320 /хоёр зуун арван нэгэн мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулан, Өвөрхангай аймгийн ***** ХААН банк дахь **** тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** нэхэмжилсэн 211,320 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цахим бугуйвч эвдэлсэн нь миний буруу...” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** газар нь хариуцагч **** холбогдуулан “211,320 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 211,320 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 14,275 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох “211,320 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 3,495 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот дансанд оруулсугай. 
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА