| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00097/И |
| Дугаар | 316/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 316/ШШ2025/00239
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ****-р хороо, **-р ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Жаргалант 5 дугаар хэсэг 009 тоотод оршин суух хаягтай, ******* ******* /РД:МЖ********, утас:*****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 280,048.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
************** ББСБ ХХК нь Г.*******д холбогдуулан 280,048.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ************** ББСБ ХХК нь Г.******* надад холбогдуулан 280,048.18 төгрөг нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 280,048.18 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 280,048.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,051 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,525.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4,525.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 918,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,051 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,525.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4,525.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН