| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00056/И |
| Дугаар | 316/ШШ2025/00254 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 316/ШШ2025/00254
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбарын /РД:МЕ******2/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, буурагчин 2 дугаар баг 17-1625 тоотод оршин суух, ******* ******* /РД:МЕ*******/-д холбогдох Утас: ************
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,223,424.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ХК нь М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,223,424.98 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-аас А.Алтангэрэл надад холбогдуулан нийт 12,223,424.98 төгрөг нэхэмжилснийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 144,004 төгрөг нэмж төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй А.Алтаннгэрэлд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,223,424.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,008 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,004 төгрөгийг хариуцагчаас үлдэх тал хувь болох 144,004 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,223,424.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,008 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,004 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 144,004 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН