| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0043/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 63
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000460024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД:******* /, 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Баян-Өлгий а******* зохицуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрны хойд талд байрлах сүмийн орчимд ******* тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрны хойд талд байрлах сүмийн орчимд ******* тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Batitgel 11.4-1.docx
санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие 2015 оноос ****** гэх охинтой үерхэж эхэлсэн. Улаанбаатар хот руу Батлан хамгаалахын Их сургуульд сурахаар явах болоод ******* ийг найз охин ******ыг харж хандаж байгаарай гэж хэлээд явсан. Гэтэл ****** ******тай үерхэж байгаа талаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн. Тэгээд ийм зүйл болсон.
…Миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн эрүү, шанаа уруу нь 10 гаран удаа цохисон.
...миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******* н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ******* уулзъя гээд намайг дуудахаар нь би уулзах гээд явж байтал ******* замд таараад над уруу дайраад намайг зодсон.
…хагалгааны явцад 2 шүд авсан. Шүд хийлгэмээр байна, эрүүл саруул байж ажлаа хийж байсан бол цалингаа авах байсан. 1 сарын цалингаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 6-ны орой 22 цагийн орчим ******* гэрт ******* , ******* нарын хамт байж байхад надтай хамт ажилладаг ******* гаднаас орж ирсэн. Орж ирэх үедээ малгайтай цамныхаа малгайг өмсчихсөн, үүдэнд зогсоод байхаар нь “орооч, яагаад зогсоод байгаа юм” гэж хэлэхэд “найз нь зодуулчихсан” гээд хувцас нь цус болчихсон, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд цусаа угаагаад бид нарт хэлэхдээ найз нь *******д зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид нар нөгөө хүүхдээс нь юу болсон талаар асууж тодруулах гээд би *******тэй утсаар яриад чиний зодсон ******* ийн эрүү нь хугарчихсан юм шиг байна эмнэлэгт үзүүл, чи буцаж ирж хар чи зодсон газраа хүрээд ир гэж хэлсэн тэгэхэд за яваад очъё гэж хэлсэн.
…Тэгээд *******, ******* нар хоорондоо уулзаад би *******д ******* ийн өмссөн байсан малгайтай цамцны малгайг доошлуулж байгаад баруун эрүүг нь харуулсан. “Чи эрүүг нь хугалчихсан юм байна, энийг бас амыг нь хар” гээд завжийг нь татаж үзүүлэхэд дотор хэсэг нь язарсан байсан. Тэгээд тэр 2 бид нараас бага зэрэг холдоод 10 орчим минут болоод нэг нэгнээсээ уучлалт гуйгаад тэндээсээ салаад ******* бид нартай ******* ын гэрт хононо гээд явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд тэнд *******, ******* нар уулзаад нэг нэгнээсээ уучлалт гуйж байгаад гар бариад ******* *******ийг 2-3 удаа хацар шанаа хэсэг рүү нь цохьсон юм. Тэгээд тэндээ эвлэрчихээд юм ярьж байгаад МСҮТөвийн хажуу тал руу алхаад бас нэг нэгнээсээ дахиж уучлалт гуйгаад салцгаасан.
...намайг очих үед амнаас нь цус гараад эрүү нь хавдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
-Гэрч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*******н нүүр ам руу нь цохиод байхаар нь би машинаас бууж ирээд *******ийг салгах үед ******* газар унасан байсан ба тэр үед ******* цээж хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би салгах үед ******* ******* тэй миний машинд суугаад төмөр замын 15 дугаар байрны харалдаа буюу гандангийн хажууд Голд гэсэн пабын хажууд буугаад үлдсэн
...маргааш нь ******* надад ******* н эрүү нь хугарсан байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/,
-Гэрч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* гаднаас орж ирээд бид нарт хэлэхдээ “би хүнд зодуулчихлаа” гэсэн малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн малгай нь цус болсон, эрүү нь хавдсан байдалтай орж ирэхээр нь болсон асуудлын талаар тодруулахад урьд нь хамт сурч байсан ******* гэдэг найздаа сүмийн хажууд зодуулчихлаа гэж хэлж байсан юм. Тэгээд ******* нүүр гараа угаагаад унтах гэсэн чинь эрүү нь өвдөөд унтаж чадахгүй болохоор нь би эмнэлэг рүү дагуулаад очиж үзүүлэхэд эрүү нь хугарсан байна гээд өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,
-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 6-ны орой 22 цагийн орчим гэртээ ******* , ******* , ******* нарын хамт байж байхад надтай хамт ажилладаг ******* гаднаас орж ирсэн. Орж ирэх үедээ зодуулчихсан хувцас нь цус болчихсон, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд цусаа угаагаад бид нарт хэлэхдээ найз *******д зодуулчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* манай дундах хүүхэд байгаа юм. Би дансаар нийт 4500000 төгрөгийг хохирогч ******* д төлсөн. Харин бэлэн 500000 төгрөгийг манай нөхөр ******* Улаанбаатар хотод ******* д өгсөн. Ингээд хохиролд нийт 5 сая төгрөг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 29-31/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 36/,
-“…******* ийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ******* д учирсан гэмтэл нь эмчилгээ хийлгэсний дараа цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38/,
-*******ийн хохирол төлсөн баримт /хэргийн 68-70/,
-Хохирогч******* ийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хэргийн 72-73/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд шүүгдэгч нь хохирогч ******* д 5 сая төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Харин хохирогч ******* нь 1 сарын цалингаа нэхэмжилнэ гэх боловч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжид хэдэн төгрөг авсан, сард хэдэн төгрөгийн цалинтай болох нь тодорхойгүй байх тул энэ талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрны хойд талд байрлах сүмийн орчимд ******* тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсанг хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу, хохирогчийн эрүү, шанаа уруу нь 10 гаран удаа цохисон.” гэх мэдүүлэг, хохирогч ******* йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* замд таараад над уруу дайраад намайг зодсон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/, гэрч ******* н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…найз нь зодуулчихсан гээд хувцас нь цус болчихсон, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд цусаа угаагаад бид нарт хэлэхдээ найз нь *******д зодуулчихлаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/, гэрч ******* рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг очих үед амнаас нь цус гараад эрүү нь хавдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/, гэрч ******* лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*******нүүр ам руу нь цохиод байхаар нь би машинаас бууж ирээд *******ийг салгах үед ******* газар унасан байсан ба тэр үед цээж хэсэг рүү нь өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/, Дархан-Ул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 36/, “…Д.Мөнх-Эрдэнийн биед доод эрүүний хоёрлосон хугарал, тархи доргилт тогтоогдлоо.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Олигууд овогт Батцэцэгийн *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогч ******* нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж, цалингийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ