| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00070/И |
| Дугаар | 320/ШШ2026/00323 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00323
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Г**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/,
Хариуцагч: С**** гийн Л****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6,366,570.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 613,291.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,382.43 төгрөг, нийт 7,002,243.77 (долоон сая хоёр мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2026/00070/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С**** овогтой Л****** / РО********* / нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г**** Б*** тай 354905141526 тоот Дижитал тэтгэвэрийн зээлийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал тэтгэвэрийн зээлийн 4905141526 тоот зээлийн данс үүсгэж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 7,000,000 (Долоон сая) төгрөгийн зээлийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 18 (Арван найман) сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт зээлээр 1,000,000 (Нэг сая) төгрөгийн зээлийг жилийн 18% (Арван найм) хувийн хүүтэй, 18 (Арван найман) сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч С.Л****** нь ЗГ4905141526 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 164 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.
Зээлдэгч С**** овогтой Л****** нь Г**** Б*** тай байгуулсан ЗГ4905141526 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,002,243.77 (Долоон сая хоёр мянга хоёр зуун дөчин гурван тогрог далан долоон монго) гаргуулж Г**** Б*** инд олгуулж өгнө үү.
|
| Олгосон/бодогдсон | төлсөн | үлдэгдэл |
| Үндсэн төлбөр | 8,000,000 | 1,633,429.81 | 6,366,570.19 |
| Үндсэн хүү | 1,022,870.65 | 409,579.50 | 613,291.15 |
| Нэмэгдүүлсэн хүү | 22,382.43 | 1,584,35 | 22,382.43 |
| Нийт дүн | 9,045,253.08 | 2,043,009,31 | 7,002,243.77 |
гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т***** шүүхэд гаргасан тайлбартаа: Г**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т***** нь С.Л****** т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцож байгаа болно. Хариуцагч С.Л****** нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 6,002,243.77 төгрөг үлдсэнийг хариуцагч С.Л****** нь төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
3. Хариуцагч С.Л****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Л****** нь Г**** Б*** ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,002,243.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие С.Л****** нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 6,002,243.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Л****** т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6,366,570.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 613,291.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,382.43 төгрөг, нийт 7,002,243.77 (долоон сая хоёр мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т***** ... Г**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т***** нь С.Л****** т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцож байгаа болно. Хариуцагч С.Л****** нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 6,002,243.77 төгрөг үлдсэнийг хариуцагч С.Л****** нь төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар, хариуцагч С.Л****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие С.Л****** нь Г**** Б*** ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,002,243.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие С.Л****** нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 6,002,243.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Л****** ын нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 6,002,243.77 (зургаан сая хоёр мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан долоо) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,986 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун наян зургаа) төгрөгийн тал хувь буюу 63,493 (жаран гурван мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Л****** аас 63,493 (жаран гурван мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6,366,570.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 613,291.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,382.43 төгрөг, нийт 7,002,243.77 (долоон сая хоёр мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан долоо) мөнгөнөөс 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 6,002,243.77 (зургаан сая хоёр мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан долоо) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,986 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун наян зургаа) төгрөгийн тал хувь буюу 63,493 (жаран гурван мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Л****** аас 63,493 (жаран гурван мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Г**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН