Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00294

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч:   С****** ын Э***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,790,580.58 төгрөг, зээлийн хүү 11,865,326.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,953,082.65 төгрөг, нийт 17,608,989.37 (арван долоон сая зургаан зуун найман мянга есөн зуун наян ес) төгрөг (гучин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00022/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Э***** болон хамтран хариуцагч Д.М***** нар нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар № 2023/234051 тоот зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 8,999,142.91 (Найман сая есөн зуун ерин есөн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө)-ийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын 1.7 хувийн хүүтэй, 28 сарын хугацаатай гэрээт цалингийн зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэлх 3089 хоног хугацаа хэтрүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,790,580.58 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11,865,326.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,953,082.65 төгрөг нийт 17,608,989.37 төгрөгийг хариуцагч С.Э***** , хамтран хариуцагч Д.М***** нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Нэхэмжлэгч Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т**** Б*** ны ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Э***** (РД:РД****** ), Д.М***** (РД: РА******* ) нарт холбогдох, нийт зээлийн үлдэгдэл 3,790,580.58 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11,865,326.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,953,082.65 төгрөг, нийт 17,608,989.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Д.М***** нь хаяган дээрээ байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд үндсэн хариуцагч С.А***** нь өөрөө зээлийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хамтран хариуцагч Д.М***** г хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)

3. Хариуцагч С.Э***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Э***** нь 2016 онд Т**** Б*** ХК-иас зээл авсан. Хамтран зээлдэгчээр Д.М***** орж байсан. Тухайн зээлийг би тээврийн хэрэгсэл авах зорилгоор авч өөрөө машин авч байсан. Хамтран зээлдэгч Д.М***** нь тухайн зээлээс авч захиран зарцуулсан зүйл байхгүй. Т**** Б*** ХК-ийн 17,608,989.37 төгрөгийг би өөрөө хариуцан бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Д.М***** тай зээл авч байх үед харилцаа холбоотой байгаад одоо холбоо тасраад олон ажил болж байгаа учраас хамтран зээлдэгч Д.М***** г хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Э***** д холбогдуулан үндсэн зээл 3,790,580.58 төгрөг, зээлийн хүү 11,865,326.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,953,082.65 төгрөг, нийт 17,608,989.37 (арван долоон сая зургаан зуун найман мянга есөн зуун наян ес) төгрөг (гучин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие С.Э***** нь 2016 онд Т**** Б*** ХК-иас зээл авсан. Хамтран зээлдэгчээр Д.М***** орж байсан. Тухайн зээлийг би тээврийн хэрэгсэл авах зорилгоор авч өөрөө машин авч байсан. Хамтран зээлдэгч Д.М***** нь тухайн зээлээс авч захиран зарцуулсан зүйл байхгүй. Т**** Б*** ХК-ийн 17,608,989.37 төгрөгийг би өөрөө хариуцан бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,995 (хоёр зуун дөчин таван мянга есөн зуун ерэн тав) төгрөгийн тал хувь болох 122,997.5 (нэг зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э***** гаас 122,997.5 (нэг зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн долоо) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 3,790,580.58 төгрөг, зээлийн хүү 11,865,326.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,953,082.65 төгрөг, нийт 17,608,989.37 (арван долоон сая зургаан зуун найман мянга есөн зуун наян ес) төгрөг (гучин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,995 (хоёр зуун дөчин таван мянга есөн зуун ерэн тав) төгрөгийн тал хувь болох 122,997.5 (нэг зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э***** гаас 122,997.5 (нэг зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн долоо) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН