Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00277

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Т**** ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч:  П***** ын Б***** д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 355,425.47 төгрөг, үндсэн хүү 136,145.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,436.20 төгрөг, шимтгэлд 600 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 518,607.05 (таван зуун арван найман мянга зургаан зуун долоо) төгрөг (тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00097/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П***** ын Б***** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2025-01-12-ны өдөр 2319920 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн тололтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэж эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2319920 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 355,425.47 төгрөг, үндсэн хүү 136,145.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,436.20 төгрөг, шимтгэлд 600 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 518,607.05 төгрөгийг хариуцагч П***** ын Б***** гаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

3.  Хариуцагч П.Б***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.Б***** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 518,607.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 518,607.05 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК нь хариуцагч П.Б***** д холбогдуулан үндсэн зээл 355,425.47 төгрөг, үндсэн хүү 136,145.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,436.20 төгрөг, шимтгэлд 600 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 518,607.05 (таван зуун арван найман мянга зургаан зуун долоо) төгрөг (тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч П.Б***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч.. Миний бие П.Б***** нь Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 518,607.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Т**** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 518,607.05 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,208.21 (арван зургаан мянга хоёр зуун найм) төгрөг (хорин нэг) мөнгийн тал хувь болох 8,104.105 (найман мянга нэг зуун дөрөв) төгрөг (нэг зуун тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б***** гаас 8,104.105 (найман мянга нэг зуун дөрөв) төгрөг (нэг зуун тав) мөнгийг  гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 355,425.47 төгрөг, үндсэн хүү 136,145.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,436.20 төгрөг, шимтгэлд 600 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 518,607.05 (таван зуун арван найман мянга зургаан зуун долоо) төгрөг (тав) мөнгө тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Б*****  төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,208.21 (арван зургаан мянга хоёр зуун найм) төгрөг (хорин нэг) мөнгийн тал хувь болох 8,104.105 (найман мянга нэг зуун дөрөв) төгрөг (нэг зуун тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б***** гаас 8,104.105 (найман мянга нэг зуун дөрөв) төгрөг (нэг зуун тав) мөнгийг  гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН