Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2026/00261

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч:  Э****** ийн Ш****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 715,156.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 186,317.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 83,854.63 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 1,020,327.97 (нэг сая хорин мянга гурван зуун хорин долоо) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00026/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** ,

Хариуцагч Э.Ш****** ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э****** овогтой Ш****** /РД: РБ***** / 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г*** Б**** ны Хөвсгөл салбараас зээлийн картын хүсэлт гаргаж 1702628487259 тоот кредит картын гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн эрхтэй зээлийн картыг сарын 2 хувь /бэлэн бус/, 3,5 хувь /бэлэн/ хүүтэй 24 сарын хугацаатай авсан бөгөөд 2025 оны 7 дугаар сараас эхлэн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно.

Э****** овогтой Ш****** Г*** Б**** та байгуулсан 1702628487259 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,020,327.97 төгрөгийг гаргуулж Г*** Б**** инд олгуулж өгнө үү.

 

Олгосон/ бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

5,466,415.40

4,751,259.14

715,156.26

Хүүний төлбөр

296,333.20

110,016.12

186,317.08

Хугацаа хэтрүүлсний хүү

93,570.50

9,715.87

83,854.63

Эрх хэтрүүлсний хүү

10,000

10,000

0.00

Шимтгэл

35,000

0.00

35,000

Нийт

5,901,319.10

4,880,991.13

1,020,327.97

Нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж төлнө гэвэл татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Э.Ш****** шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би өмнө ирээд Г*** Б**** ХК-руу шүүгчийн туслахаар залгуулсан. Тэгэхэд утсаа аваагүй учир эвлэрч чадаагүй. Би мөнгөн дүнг нь 2026 оны 2 дугаар сард хоёр хуваагаад төлөх саналтай байна гэв.

Хариуцагч Э.Ш****** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Э****** овогтой Ш****** би Г*** Б**** инд 540,163.985 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 хувааж төлөх хүсэлтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хөвсгөл аймгийн Г*** Б**** ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** нь Э.Ш****** ыг шүүхэд нэхэмжилсэн. Э.Ш****** нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 510,163.985 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 510,163.985 төгрөгийг тус тус төлөхөө амласан. Иймд эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Э.Ш****** од холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 715,156.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 186,317.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 83,854.63 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 1,020,327.97 (нэг сая хорин мянга гурван зуун хорин долоо) төгрөг (ерэн долоо) мөнгө тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** нь хариуцагч Э.Ш****** ттой тохиролцож, хариуцагч Э.Ш****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,020,327.97 төгрөгийг хоёр хувааж 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 510,163.985 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 510,163.985 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,038 (хорин есөн мянга гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ш****** оос улсын тэмдэгтийн хураамж 29,038 (хорин есөн мянга гучин найм) төгрөгийн тал хувь буюу 14,519 (арван дөрвөн мянга таван зуун арван ес) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Э.Ш****** од холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 715,156.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 186,317.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 83,854.63 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 1,020,327.97 (нэг сая хорин мянга гурван зуун хорин долоо) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ****** нь хариуцагч Э.Ш****** ттой тохиролцож, хариуцагч Э.Ш****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,020,327.97 төгрөгийг хоёр хувааж 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 510,163.985 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 510,163.985 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,038 (хорин есөн мянга гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ш****** оос улсын тэмдэгтийн хураамж 29,038 (хорин есөн мянга гучин найм) төгрөгийн тал хувь буюу 14,519 (арван дөрвөн мянга таван зуун арван ес) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН