| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00057/И |
| Дугаар | 313/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 313/ШШ2026/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,,
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах, автомашин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г., нэхэмжлэгч О. нарыг 2008 оны 02 дугаар сараас эхлэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж., 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж. нарыг 18 насанд хүртэл эх О.ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.өөс 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж., 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ж. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.өөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.т мэдэгдсүгэй.
5. Хариуцагч Г.ийн Toyota crown 204 загварын 68-89 ӨМҮ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч О. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Нэхэмжлэгч О. автомашиныг хариуцагч Г.ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хариуцагч хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Г.ийн улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН