Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 019

 

Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Хохирогч: Ж.Ганзоригт,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Ганзоригтын давж заалдах гомдлоор Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт холбогдох эрүүгийн 201322000462 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шїїгдэгч Ц.Батсїх, Ш.Даваажаргал нар нь согтууруулах ундааны зїйл хэрэглэсэн їедээ бїлэглэн 2013 оны 09 дїгээр сарын 24-ний єдєр галт зэвсэг ашиглан Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 3-20-17 тоотод оршин суух иргэн Ж.Ганзоригтын байшингийн цонх руу Парабеллум П08 маркийн гар буугаар буудаж бусдыг илтэд їл хїндэтгэн, нийгмийн хэв журмыг бїдїїлгээр зєрчиж танхайрсан, шїїгдэгч Ц.Батсїх нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус тус їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаартай тогтоолоор: Ш.Даваажаргал, Ц.Батсїх нарт холбогдох эрїїгийн хэргийг хянан шийдвэрлэх шїїх хуралдааныг Ерєнхий шїїгч Т.Хїрэлбаатарын татгалзал, шїїгдэгчийн ємгєєлєгч Б.Батдоржийн хїсэлтийг тус тус хангаж, Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зїйлд заасан эрх їїрэгтэй шинжээч эмч нар танилцаж, бїрэлдэхїїнтэй гаргасан дїгнэлтийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирїїлэхийг Хєвсгєл аймаг дахь Шїїхийн шинжилгээний албанд даалгаж, шїїгдэгч Ш.Даваажаргал, Ц.Батсїх нарт холбогдох эрїїгийн хэрэг хянан хэлэлцэх шїїх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын  20-ны єдрийн 10 цаг 00 минут хїртэл хойшлуулж, шїїх хуралдаан эхлэх хїртэл шїїгдэгч Ш.Даваажаргал, Ц.Батсїх нарт урьд авсан батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр їргэлжлїїлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Ганзоригт давж заалдах гомдолдоо: ...Шүүх шүүгчийг татгалзан гаргах асуудал болон шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүнд орж байгаа шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Даваажаргалын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал нарын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “...хүнд, онц хүнд гэмт хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн шүүхийн тогтоолд Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ хийлгэхийг даалгасан боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтэд дараах зүйлийг тусгана. 7.2.1-т шинжилгээ хийлгэх үндэслэл, 7.2.2-т шинжилгээ хийлгэх байгууллагын нэр, 7.2.3-т шинжилгээ хийлгэх хугацаа, 7.2.4-т шинжээчид тавих асуулт, 7.2.5-д шинжилгээний объектын талаарх мэдээлэл зэргийг огт тусгаагүй байна. Шүүх хуралдаанд шүүхийн тогтоолыг уншиж танилцуулахдаа шүүгдэгч Ш.Даваажаргал нь Улаанбаатар хотод байгаа тул Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр шинжилгээ хийлгэх талаар дурдсан. Гэтэл шүүхийн тогтоолыг бичгээр гаргахдаа Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ хийлгэхийг даалгасан байна. Зүй нь шүүх шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хангасан бол шүүх хуралдааныг хойшлуулж, дахин 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн тогтоолд хүсэлт шийдвэрлэсэн үндэслэл болон шинжээчид тавих асуултыг дэлгэрэнгүй бичих байсан. Гэтэл шинжээчид ямар асуулт тавигдаж байгаа нь тодорхойгүйн улмаас шинжээч ямар дүгнэлт гаргах нь тодорхойгүй болсон байх тул шүүх илт нэг талыг барьж, хууль бусаар хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хүсэлтийг шийдвэрлэсэн, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлагыг хангаагүй Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шїїх хуралдаанд Ерєнхий шїїгч Т.Хїрэлбаатар нь “...өөрийн эцэг Б.Түмэндэмбэрэл нь шүүгдэгч Ш.Даваажаргалын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байсан учир ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа” гэж үзэн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс өөрөө татгалзан гарах хүсэлт,

шїїгдэгчийн ємгєєлєгч Б.Батдорж нь “...шүүгдэгч Ш.Даваажаргал нь олон хоног хоригдсоны улмаас тїїний євчин сэдэрсэн. Одоо Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Хэвтрийн дэглэмд байгаа. Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир хєдєлмєрийн чадвар алдалтыг тогтоох шаардлагатай гэж эмч хэлсэн. Тиймээс Даваажаргалд шинжээчийн дїгнэлт гаргуулж єгнє її гэх”  хїсэлт тус тус гаргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаартай шүүхийн тогтоолоор Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатарын татгалзал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн хүсэлтийг тус тус хангаж, Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зїйлд заасан эрх їїрэгтэй шинжээч эмч нар танилцаж, бїрэлдэхїїнтэй гаргасан дїгнэлтийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирїїлэхийг Хєвсгєл аймаг дахь Шїїхийн шинжилгээний албанд  даалгаж, шїїгдэгч Ш.Даваажаргал, Ц.Батсїх нарт холбогдох эрїїгийн хэрэг хянан хэлэлцэх шїїх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын  20-ны єдрийн 10 цаг 00 минут хїртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны журмаар хүнд, онц хүнд  хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зохицуулсан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж 2 шүүгч тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүгчийн татгалзлыг шийдвэрлэх нь тухайн шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал бөгөөд татгалзлыг хүлээн авсан тохиолдолд үлдсэн 2 шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргах боломжгүй болох бөгөөд ийнхүү гаргасан шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг удирдлага болгон шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Ц.Батсүхийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүгдэгч Ш.Даваажаргал нар ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар иргэдийн төлөөлөгчөөр оролцох Г.Даваадорж шүүх хуралдаанд ирээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Ж.Ганзоригтын “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтэд дараах зүйлийг тусгана. 7.2.1-т шинжилгээ хийлгэх үндэслэл, ...7.2.4-т шинжээчид тавих асуулт, 7.2.5-д шинжилгээний объектын талаарх мэдээлэл зэргийг огт тусгаагүй байна. ...шинжээчид ямар асуулт тавигдаж байгаа нь тодорхойгүйн улмаас шинжээч ямар дүгнэлт гаргах нь тодорхойгүй болсон байх тул шүүх илт нэг талыг барьж, хууль бусаар хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэсэн гомдлыг хүлээн авч Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг  шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн,  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн хүсэлтийг тус тус” гэснийг, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хохирогч Ж.Ганзоригтын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэрэг шүүхэд очтол Ш.Даваажаргал, Ц.Батсүх нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.СОСОРБАРАМ

                 ШҮҮГЧИД                                                                 З.ХОСБАЯР

                                                                    Н.БАЯРХҮҮ