| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00332/И |
| Дугаар | 316/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 316/ШШ2025/00366
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг *** дугаар хоро, ***н гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сэлэнгэ аймаг, ******* сум, ***** дугаар баг, *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, Харчин овогтой ******* ******* /РД:МЕ******, утас:********* /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,729,105.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг,
зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно,
7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон.
Банк нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Ж.*******-ын ************** дахь 5005817672 тоот дансанд байгуулан 19,000,000 /Арван есөн сая/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 3,799,999.98 төгрөг, зээлийн хүүд 1,806,589.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,376.15 төгрөгийг төлсөн.
**************ы зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 33 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд:
Зээлийн гэрээний үүрэгт 15,729,105.23 /Арван таван сая долоон зуун хориг есөн мянга нэг зуун таван төгрөг хорин гурван мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:...******* *******наас Ж.******* надад гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нийт 15,729,105.23 төгрөгийг нэхэмжилсэн төгрөгийг бүрэн зөвшөөрч байна. Маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 15,729,105.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,536 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 118,268 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 118,268 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 15,729,105.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,536 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 118,268 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 118,268 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН