| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00410/И |
| Дугаар | 316/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 316/ШШ2025/00404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ***-р хороо, **** гудамж, **** давхар, ****А тоотод оршин суух хаягтай, ******* ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас: ******
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, **** сум **-р баг, ****, Т*** гудамж ***-р хэсэг гудамж, ****тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД:МЮ******/-д холбогдох утас : ****
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,195,741.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
, ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт 8,195,741.79 /найман сая нэг зуун ерөн таван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг далан есөн мөнгө / төгрөг гаргуулах тухай гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 43 дугаар тал/: ... , ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй Н.******* нанад холбогдуулан 8,195,741.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөний үнийн дүн дээр маргаангүй.
Нэхэмжилсэн мөнгийг ******* ББСБ-д төлж барагдуулахад маргаан алга. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэж тайлбарлаж өгснийг ойлголоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 8,195,741.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,082 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 146,082 төгрөгийн тал хувь болох 73,041 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 73,041 төгрөгийг төрийн сангийн ******* тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ-ийн нэхэмжлэлтэй Н.******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 8,195,741.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,082 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 146,082 төгрөгийн тал хувь болох 73,041 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 73,041 төгрөгийг төрийн сангийн ******* тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН