| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0064/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 80
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* т холбогдох 1718000100181 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД: ******* /, 1966 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 220 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын ******* тоотод байх иргэн ******* ийн гэрт нэвтэрч,******* ын өмчлөлийн цахилгаан модны хөрөө 1 ширхэгийг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын ******* тоотод байх иргэн ******* ийн гэрт нэвтэрч,******* ын өмчлөлийн цахилгаан модны хөрөө 1 ширхэгийг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
-Шүүгдэгч ******* ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би буруу юм хийсэн. Айлаас модны хөрөө хулгайлсан нь үнэн, дахин ийм хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-14, 20-24/,
-Алдагдсан хөрөөнд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хэргийн 34-35/,
-Үзлэгээр хураан авсан хөрөөнд үзлэг хийж, хохирогчид таниулж, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 36/,
-Гэрч******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 6 дугаар сарын эхээр манай сумын ******* ах манай хашаанд цахилгаан хөрөө барьчихсан орж ирэхээр нь “наадах чинь манай ахын хөрөө байна” гэж хэлэхэд ******* ямар нэг юм хэлээгүй чимээгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 51/,
-Гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ******* хашаан дотроос тракторын сэлбэг авах хэрэгтэй байна гээд дуудахаар нь очсон чинь хашаан дотор байдаг хүрэн модон байшингийн хаалга онгорхой байхаар нь очоод хартал төмөр цагаан өнгийн цоож нь цүүндээ үлдсэн байхаар нь байшин дотор ороод хартал коридорт нь ил байсан Хятад улсад үйлдвэрлэсэн бензинээр ажилладаг хөрөө алга болчихсон байсан. Модон хүрэн байшингаас гадна сэлбэгийн амбаарын цоожны даруулгыг нугалж эвдсэн байдалтай онгорхой байхаар нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 54/,
-“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “ Үнэлгээнд хамрагдсан модны хөрөө /хуучин, Хятад/ 2017 оны 6 дугаар сарын 7-ны байдлаар 260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 56-57/,
-Хохирогч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… тэр модны хөрөө миний эзэмшлийн хөрөө байгаа юм. Анх хавар 260.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би ******* ийн гэрт мод хөрөөдөж өгчхөөд үүдний амбаарт нь тавьж орхиод ногооны талбай руугаа ажилдаа гарчихсан байсан чинь миний төрсөн дүү ******* миний утас руу залгаад “таны хөрөөг ******* барьчихсан зарах гээд явж байна” гэхээр нь би “миний хөрөөг наадахаасаа авчих” гэж хэлсэн. Тэгээд ******* өөс ******* миний хөрөөг аваад явуулсан байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 112-113/,
-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр******* над руу утсаар залгаад Орхон суманд байдаг манай гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэж хулгайч ороод амбаар дотор байсан мод хөрөөддөг гар хөрөө алдагдсан байна гэж хэлсэн. Дараа нь манай сумын ******* хөрөөг хүнд зарах гэж барьж явж байгаад баригдсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хэргийн 115/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын дээд хэмжээ ихсэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч ******* ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч******* ын цахилгаан хөрөө алдагдаж, 260,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хөрөөгөө буцаан авсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* өөс ******* миний хөрөөг аваад явуулсан” гэх мэдүүлэг болон гэрч ******* ийн өгсөн “...хөрөөг аваад ******* ийг хашаанаас гаргасан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэстэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын ******* тоотод байх иргэн ******* ийн гэрт нэвтэрч,******* ын өмчлөлийн цахилгаан модны хөрөө 1 ширхэгийг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “би буруу юм хийсэн, айлаас модны хөрөө хулгайлсан нь үнэн”” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-24/, гэрч******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын эхээр манай сумын ******* ах манай хашаанд цахилгаан хөрөө барьчихсан орж ирэхээр нь “наадах чинь манай ахын хөрөө байна” гэж хэлэхэд ******* ямар нэг юм хэлээгүй чимээгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 51/, гэрч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүрэн модон байшингийн хаалга онгорхой байхаар нь очоод хартал төмөр цагаан өнгийн цоож нь цүүндээ үлдсэн байхаар нь байшин дотор ороод хартал коридорт нь ил байсан Хятад улсад үйлдвэрлэсэн бензинээр ажилладаг хөрөө алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 54/, “үнэлгээнд хамрагдсан модны хөрөө 2017 оны 6 дугаар сарын 7-ны байдлаар 260000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 56-57/, хохирогч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… тэр модны хөрөө миний эзэмшлийн хөрөө байгаа юм. Анх хавар 260.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 112-113/, гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр******* над уруу утсаар залгаад Орхон суманд байдаг манай гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэж хулгайч ороод амбаар дотор байсан мод хөрөөддөг гар хөрөө алдагдсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 115/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн бөгөөд хэрэг хариуцах чадвартай болох нь “...магадлуулагч ******* нь сэтгэцийн өвчингүй, эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 38/17 дугаартай магадлагаагаар /хэргийн 94/ нотлогдлоо.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн улмаас эмчийн байнгын хяналтанд байдаг /хэргийн 88-92/ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ