| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2402000280018 |
| Дугаар | 2025/ДШМ/844 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/844
2025 07 22 2025/ДШМ/844
У.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Манлай,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн У.Э-д холбогдох эрүүгийн 2402000280018 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б ургийн овгийн У-ын Э................., /РД: ....................,
Шүүгдэгч У.Э- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдпэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”,
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн А/183 дугаартай тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 1.2 /албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглахгүй байх/, 1.13 /төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/, 1.3 /шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн, барьцаалсан, хураагдсан эд зүйлийг хувьдаа ашиглах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч аль нэг этгээдэд хууль бусаар давуу байдал олгохгүй байх/ гэснийг тус тус зөрчиж,
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төвлөрсөн төлбөрийн мөнгөнөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төлбөр хүлээн авагчийн нэр дансыг өөрчлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш өөрийн хамаарал бүхий үеэл эгч болох Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны ************ тоот, Голомт банкны ******** тоот дансаар 44 удаагийн гүйлгээгээр 275,714,300 төгрөгийг, өөрийн төрсөн эх болох Ч.Т-гийн эзэмшлийн хаан банкны ********* тоот дансаар 11 удаагийн гүйлгээгээр 37,454,087 төгрөгийг буюу нийт 313,168,387 төгрөг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд их хэмжээний буюу 313,168,387 төгрөгийн хохирол учруулсан,
мөн иргэн Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны 1************ тоот, голомт банкны ******** тоот данснуудаар өөртөө мөнгө авах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх нийт 25 санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч У.Э-оос 263,368,387 төгрөгийг гаргуулан хохирогч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгож, хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн *** дугаар хороо Энгельс гудамж *** дүгээр байрны ** тоот хаягтай 78,06 м.кв хэмжээтэй орон сууц, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны Зоорины давхар ** тоот хаягтай 18 м.кв хэмжээтэй автозогсоол, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Махатма ганди гудамж “*****” хотхоны ** дүгээр байрны ** тоот хаяпгай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухайн эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилжээ
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, шүүгдэгч У.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад“энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялын сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Э-ын хувийн байдалтай холбоотой авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа /6 хх 230/, хүү Э.Т-ын төрсний гэрчилгээний хуулбар /6 хх 231/, хохирлоос 39,800,000 төгрөгийг төлсөн, шүүхийн шатанд 10,000,000 төгрөг нийт 49,800,000 төгрөгийг төлсөн баримт /6 хх 229/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /9 хх 159/, зүрхний ховдлын дутмагшил /10 хх 124/ зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт тус тус авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч У.Э- нь Э.Т- гэх бага насны хүүтэй, 2022 оны 9 дүгээр сараас О.Э-тай хамтран амьдралтай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хуралдаанаас хойш бага насны хүүхэд болох Э.Т- нь хойд эцэг О.Э-ын асрамжид үлдсэн бөгөөд хүүхэд эхээсээ холдож, бодит байдлыг ойлгохгүй, хоол идэхгүй жингийн дутагдалд орох, шөнө унтахгүй уйлах, сэтгэл санааны хямралд орох, шилэн хүзүүний, болон толгойны үс их хэмжээгээр унах зэрэг хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйлд сөрөг үр дагаварууд бодитой үүсээд байна.
Нөгөөтээгүүр шүүгдэлнийн хамран амьдрагч О.Э- нь бага насны хүүхэд асарч байгаа ба төрсөн эцэг нь биш бөгөөд хүүхэд асран хамгаалах тал дээр асуудал тулгарч хүнд нөхцөл байдал үүсч хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна.
Монгол Улсын үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыгэрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах,” гэж тус тус хуульчилжээ. Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, 24 дүгээр зүйлийн 2-т “ Оролцогч улсууд энэхүү эрхийг бүрэн хэрэгжүүлж дараахь арга хэмжээг авна:” (е) хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, эрүүл ахуй, ...талаархи ...дэмжлэг туслалцаа үзүүлэх;”, 36 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн аж байдлыг аливаа байдлаар хохироох аливаа бусад хэлбэрийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаална.” гэж тус тус зааж хүүхдийн эрхийг тунхаглажээ.
Шүүгдэгч У.Э-ын хувьд мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргадаггүй бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг сайн дураараа төлж барагдуулан үлдэх хэсгийг цаашид төлж барагдуулахаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа чин сэтгэлээс гэмшдэг зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон заалт ба үүрэг болгоогүй гэдгийг өмгөөлөгчийн хувьд ойлгож байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдал, хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан У.Э-д оногдуулсан хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлалт тогтоосон тогтоол авагджээ /9 хх 173-174/.
Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр Н овогтой У- нь У-ын Э-той харилцан тохиролцож дээрх гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч А.ЭнхТ- бүртгэлийн **** дугаараар бүртгэж шилжүүлэн өгсөн байна.
Улмаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Э-ы Т-, Э-ы Э- нарт У.Э- нь өөрт ногдох хэсгээ буюу 20%-ийн өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр бэлэглэсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэж Монгол Улсын иргэн Э-ы Э-, Э-ы Т- нарын 2 иргэний өмчлөлд бүртгэжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл прокурорын хязгаарлалт тогтоох зөвшөөрөл болон анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна./-т заасантай нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл дээрх шилжилт хөдөлгөөн болоод прокурорын хязгаарлалт тогтоосон цаг хугацаа зэргээс үзэхэд прокурорын хязгаарлалт тогтоогтоосон зөвшөөрөл хэрэгт авагдхаас өмнө дээр дурдсан 2 иргэний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Иймээс У.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр дээрх үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хохиролд тооцуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тоггоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, түүнийг биелүүлэхэд энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж байна.
Иймд шүүгдэгч У.Э-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч У.Э-, өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч У.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн зүйлчлэлийн талаар надад маргах зүйл огт байхгүй. Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй 20 жил 4 сар ажилласан. Өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэндээ өдөр өөрийгөө буруутгаж, гэмшиж байна. Хохирол нийт 49.800.000 төгрөгийг төлсөн. Хохирлын үлдэгдэл болох 263.368.387 төгрөгийг би даруй бүрэн төлж барагдуулна.
Миний эцэг, эх өндөр насны тэтгэвэрт байдаг. Аав маань чихэрийн шижин өвчнөөр оношлогдоод олон жил өвдөж шаналж байгаа. Ээж маань үений хагалгаанд хэд хэдэн удаа орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон зүрхний архаг хүнд өвчинтэй, гэр зуураа гарч орохоос хэтэрдэггүй. Би 13 настай нэг хүүтэй, төрсөн цагаас нь хүүхдээ өөрөөрөө овоглож, ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Хамтран амьдрагч О.Э-тай хамть амьдарсан боловч бид дундаасаа төрсөн хүүхэдгүй, хэрэг асуудлаас болж харилцаа хөндийрч, хоорондын маргаан үл ойлголцол үүссэнийг нуухгүй. Эцэг, эх маань бие муутай, хүүг маань үргэлж харж хандан асрах боломж бололцоо байдаггүй. Хэдий надаас шалтгаалсан миний буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрсэн ч би эх хүний хувьд хүүгээ асарч хамгаалж, өсгөн хүмүүжүүлж чадахгүй болсондоо сэтгэл өвдөж шаналж байна.
Би өөрөө зүрхний хурмал /ховдлын дутмагшил/, артерийн даралт ихсэх өвчний улмаас зүрх судасны эмчийн тогтмол хяналтанд байдаг. Хоригдож байх хугацаанд биеийн байдал тогтворгүй болж хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийгдсэн боловч агаар дутагдах, сэтгэл санааны хямрал зэргээс үүдэн зүрхний өвдөлт, зовиур ихэссэн байдалтай байнгын эм ууж байна.
Шийтгэх тогтоолын “шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар” гэсэн хэсэгт /шийтгэх тогтоолын 15 дахь хуудас/ болон тогтоох хэсгийн /шийтгэх тогтоолын 16 дахь хуудас/ 6 дахь заалтад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн.
Дээрх дурдсан уг орон сууцны өөрт ноогдох хэсгээс миний эцэг Н.У- нь 2020 онд бэлэглэх гэрээний үндсэн дээр надад шилжүүлж өгч байсан. Үүний дараа энэ орон сууцанд би ямар нэг оролцоогүй өөрийн гэсэн орон сууцтай тул өмчлөгчөөр байх шаардлаггүй гэж үзсэний үндсэн дээр 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны өөрт ноогдох хэсэг болох 20 хувийг Э.Э-, Э.Т- нарт шилжүүлсэн. Гэвч прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байна.
Иймд эрүүл мэндийн байдал, ар гэрийн аргагүй нөхцөлийг анхааран харгалзан үзэж шийтгэх тогтоолд зохих өөрлчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлын үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад прокурорын зөвшөөрлөөр 3 үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн. 2 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шүүгдэгч У.Э-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Харин 3 дахь үл хөдлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн ****** 54,5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь У.Э-ын өмчлөлд буюу түүний хамаарал бүхий этгээдийн өмчлөлд байсан боловч н.Э-, н.Т- нарын өмчлөлд шилжсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч У.Э- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдпэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”,
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн А/183 дугаартай тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 1.2 /албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглахгүй байх/, 1.13 /төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/, 1.3 /шийдвэр гүйцэтгзх ажиллагааны явцад битүүмжилсэн, барьцаалсан, хураагдсан эд зүйлийг хувьдаа ашиглах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч аль нэг этгээдэд хууль бусаар давуу байдал олгохгүй байх/ гэснийг тус тус зөрчиж,
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ, эрх мэдэл, албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төвлөрсөн төлбөрийн мөнгөнөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төлбөр хүлээн авагчийн нэр дансыг өөрчлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш өөрийн хамаарал бүхий үеэл эгч болох Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны ************ тоот, Голомт банкны ******** тоот дансаар 44 удаагийн гүйлгээгээр 275,714,300 төгрөгийг, өөрийн төрсөн эх болох Ч.Т-гийн эзэмшлийн хаан банкны ********* тоот дансаар 11 удаагийн гүйлгээгээр 37,454,087 төгрөгийг буюу нийт 313,168,387 төгрөг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд их хэмжээний буюу 313,168,387 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн иргэн Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны 1************ тоот, голомт банкны ******** тоот данснуудаар өөртөө мөнгө авах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх нийт 25 санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан болох нь:
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ын “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч У.Э- нь 2015 оноос 2022 оны хооронд 55 удаагийн үйлддээр 313,168,387 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш иргэний дансаар авч өөртөө давуу байдал бий болгож хувьдаа завшсаны улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 313,168,387 төгрөгийн хохирол учраад байна үүнийгээ нэхэмжилж байна. ... санхүүгийн баримтуудыг харахад илт худал хүний нэр регистрийн дугаар зэргийг хуурамчаар худал байдлаар бичсэн байна. Гарын үсэг тамга тэмдгийн хувьд энэ нь гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч У.Э-ын хувьд ажил үүргийнхээ дагуу өөрөө хариуцсан тойргийнхоо хүрээнд хүлээн авсан гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчөөс төлсөн төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлж, түүнийгээ төлбөр авагчид шилжүүлэн өгч гүйцэтгэх баримт бичгийг хаах ёстой. ... Манай байгууллагын төлбөрийн данснаас төлбөр авагчид очих ёстой байсан 313,168,387 төгрөгийг өөрийн хамаарал бүхий төрсөн ээж Ч.Т-, Ч.С- нарын дансаар авч хувьдаа завшсаны улмаар манай байгууллага хохироод байна. Үүнийгээ албан ёсоор нэхэмжилж байна, хохирлоо бүрэн барагдуулан авах болно /үүнээс гадна нийт хохирлоос 39,800,000 төгрөгийг хасаж бодох ёстой юм байна У.Э- тухайн хэрэг маргаан дөнгөж эхлээд албаны шалгалтын явцад төлж барагдуулсныг зохих ёсны төлбөр авагчид нь шилжүүлэн өгсөн байгаа/ ингээд 273,368,387 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /9 хх 236-238/,
гэрч Ч.С-ын “...У.Э-ын ээж Ч.Т- нь миний ээж Ч.Дуламсүрэнгийн бага дүү нь байгаа юм. У.Э- бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд үеэл байгаа. ... Миний бие хаан банкны ********* дугаартай дансыг 2012 оноос хойш ашиглаж байна, одоо болтол өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж байна. Үүнээс гадна 2009 онд эмийн компанид ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансыг ашиглаж байна. Энэ хоёр дансыг идэвхтэй байдлаар өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж ирсэн. Үүнээс гадна Төрийн банкны 1************ дугаартай дансыг 2011 оны 06 цугаар сарын 20-ны өдөр Улсаас өгдөг халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө авах зорилгоор ашиглаж байсан. Мөн Голомт банкны ******** дугаартай дансыг анх Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд багшаар ажилд ороход цалингийн данс нээлгэж байсан удаатай. Цаг хугацааг нь санахгүй байна, дансны хуулгыг харахад 2015 онд өгсөн байж таарч байна, одоо санахад тухайн үед төрийн албан хаагчийн хувьд төрийн банкны данс ажилд хэрэгтэй болоод байна, түр хэрэглүүлээч гэхээр нь өгсөн. Голомт банкны картыг 2019 оны эхээр өгсөн болж таараад байна, дансны хуулгаа харж байгаад цаг хугацааг нь санаж байна. Тухайн үед У.Э- Хятад Улс руу нэлээн хэдэн удаа явсан, ингэхдээ олон улсын эрхтэй “Виза” карт байна уу хэрэглэчхээд өгье гэж хэлээд авч байсан удаатай, түүнээс хойш тус хоёр картыг ашигладаггүй, ямар нэгэн мобайл банк байдаггүй байсан учраас орлого зарлагын талаар ямар ч мэдээлэлгүй, нэг ёсондоо мартчихсан байсан. Өдрийг нь санахгүй байна 2023 оны 11 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас утсаар холбогдож төрийн банкны дансны дугаар хэлээд таны данс мөн үү гэхэд нь дансаа харахгүй бол дугаарыг хэлж мэдэхгүй байна гэхэд шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан нэрийг нь мэдэхгүй байна, одоо санахгүй байна ямар ч байсан эмэгтэй хүн яриад таны дансанд андуурагдаад 39,000,000 төгрөг орчихсон байна андуурагдсан юм шиг байна та шалгаад үзээрэй гэхээр нь би тогтмол цалинтай хүн надад тийм их мөнгө шилжүүлэх боломжгүй талаараа хэлээд хүнтэй андуурсан байх гэж хэлж байсан удаатай. Тухайн үед У.Э- тэтгэвэртээ гарчихсан байсан үе өөрийнхөө Төрийн банкны дансны дугаарыг санахгүй байсан үе, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ярьж байна гэхээр нь У.Э-той хамаатай байж магадгүй гэж бодоод У.Э-той утсаар ярьж асуухаар залгасан. Утсаа авахгүй болохоор нь би мессеж бичээд “39,000,000 төгрөгийг асуудал яригдаад байна, энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу? чамд хамаатай юу? надад ямар ч холбоо байхгүй чамтай холбоотой юм уу?” гэж асуухад У.Э- “Санаа зовоод хэрэггүй шүү” гэхээр нь өөртөө нь холбоотой асуудал байна гэж бодоод байж байтал удаагүй 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг Авлигатай тэмцэх газраас дуудаж гэрт нэгжлэг хийхэд ямар асуудал болоод байгаа талаар анх удаа мэдэж авсан. Манай гэрт нэгжлэг хийхдээ прокурорын тогтоол үзүүлэхэд У.Э-ын талаар бичсэн байсан учраас ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар нь мэдэж авсан. Шийдвэр гүйцэтгэх албанд У.Э-оос өөр ямар нэгэн таньж мэдэх хүн байхгүй, өөр бусад шийдвэр гүйцэтгэх газар дээр үүссэн ямар нэгэн иргэний хэрэг маргааны талаар төлбөр төлөгч, авагчийн асуудал байхгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн байдпаар харилцаанд орж байгаагүй, одоо болтол үеэл У.Э-д өгсөн Төрийн болон Голомт банкныхаа картыг буцаан аваагүй байгаа, ямар өнгөтэй карт байсныг нь хүртэл санахгүй байна. ...” /9 хх 20-26/,
гэрч Ч.Т-гийн “...2007 онд байх анх Хаан банк нээгдээд удаагүй байхад л тус хаан банкны дансыг нээлгэж байсан удаатай. Миний бие нэлээн хэдэн удаа унтуулгатай хагалгаанд орсон хүн бие муутай хүн, ухаан санаа муу байгаа. 2013 оноос тус дансаа ашиглаагүй, ухаан санаа муу болохоор ашиглаад байдаггүй юм. 2013 оноос хойш настай ээжийгээ асарч, ач зээгээ хардаг юм. Хэзээ өөрийнхөө картаа охин У.Э-д өгсөн талаараа мэдэхгүй байна, санахгүй байна. Сүүлд нь нэг картын хугацаа чинь дууссан байна гээд сунгаж байсан. Тэрнээс хойш мэдэхгүй байна, хэзээ сунгасан эсэхийг нь ч санахгүй байна. Ямар ч байсан би өөрөө картаа сунгаж байсан санагдаж байна. Үнэндээ өмнөх зүйлүүдээ санахгүй байна. Охин У.Э-оос ямар хэрэгт холбогдсон талаар асуухаар өөрөө мэдэж байгаа гээд надтай юм ярихгүй байгаа, байнга асуухаар юм хэлдэггүй юм. Сүүлдээ асуухаа ч больсон тэгээд ч нарийн учрыг нь ойлгож мэдэхгүй байна. Миний охин У.Э- одоо байгаа орон сууцаа ипотекийн зээлээр авч байсан удаатай 2016 онд байраа авсан, урьдчилгаа төлбөрийг нь аав нь өгч байсан. Өмнө нь ямар нэгэн хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, харин хүнээс жирэмсэн болж хүүтэй болсон. Сүүлд 2017 оноос хойш одоо Э- гэдэг хүнтэй хамт амьдарч байгаа гэсэн. Албан ёсоор гэр бүл болоогүй хамтран амьдарч байгаа. Өөр бусдаар надад мэдэж хэлэх зүйл алга байна. У.Э- 2016 онд байрандаа орохоосоо өмнө манай настай ээж бид хоёртой хүүгийн хамт амьдардаг байсан. Бид дөрөв хамт амьдардаг байсан. 2022 онд ээж маань бурхан болсон түүнээс хойш миний ухаан санаа ч хэцүү болсон. Үүнээс гадна Н.С- гэдэг хүүхэн манай төрсөн эгч Ч.Д-гийн охин байгаа юм. Сүүлд сонсоод байхад саяхан мэдсэн тэр н.С-ын дансыг ашигласан гэж ярьж байсан. Энэ мэт зүйлүүдийг миний бие муу байдаг болохоор надаас нуугаад байдаг юм. Миний зүрх хүнд өвчтэй, даралт өндөр байдаг хүн. 2013 оноос хойш группт орсон хүн байгаа юм. ...” /10 хх 11-12/,
гэрч О.Э-ын “...Миний бие У.Э-той 2006 оноос хойш танилцаад 2017 оноос хойш хамтран амьдарч байна. Албан ёсоор гэр бүлийн баталгаа байхгүй байгаа. Өмнө нь би гэр бүлтэй байж байгаад салсан юм. У.Э- бид хоёр 2017 оноос хойш албан ёсоор гэр тусдаа гарч хамтдаа хүүгийн хамтаар амьдрах болсон. Бид хоёр дундаасаа хоёр ч удаа хүүхэдтэй болох гэж үзээд бүтээгүй. ... Эхнэр У.Э-ыг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар анх 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар ирж гэрт нэгжлэг хийсэн үеэс хойш мэдсэн. Үүнээс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг удаа эмэгтэй хяналтын ажилтан нь ярьж У.Э-той холбогдсон юм. Энэ үед хүний төлбөр төлөх талаар ярьж байсан, тухайн үед бид хоёр хамаг юмаа шавхаж байгаад нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн мөнгө нь байсан учраас 39,800,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлж барагдуулсан. Тухайн үед эхнэрээсээ ямар учраас хүний мөнгийг аваад идчихдэг юм бэ?” гээд тухайн үед гэр бүлийн хэрүүл маргаан үүсэж байсан удаатай, одоо дахиад ийм асуудал байгаа юу?” гэхэд тухайн үедээ “Байхгүй зүгээрээ би өөрөө мэдэж байна” гэж байсан. Тэгтэл удаагүй гэрт нэгжлэг хийгээд эхлэхэд хэрэгт холбогдсон талаар мэдсэн, одоо хэчнээн удаагийн үйлдлээр хэчнээн төгрөгийн хохирлыг бусдад учруулсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед тэтгэвэрт гараад нэг удаагийн тэтгэмжийн мөнгө нь байсан учраас 39,800,000 төгрөгийг нь төлж барагдуулж байсан. Миний бие өөрийн эзэмшилд байгаа “*********” загварын 2017 оны жижиг суудлын авто машинаа зохих газраар нь үнэлүүлж хохирлын төлбөрт өгөхөд татгалзах зүйлгүй, жилийн хугацаанд нийгмийн даатгалаа төлчих юм бол 40-50 орчим сая төгрөгийн цалингийн зээл авах боломжтой түүнийгээ төлбөрт өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. ...” /10 хх 15-17/,
гэрч Я.М-гийн “...“...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг төлбөр авагч нарт шилжүүлэх ажлыг хариуцдаг байсан. Тус албанд төлбөрийг нь одоо миний санаж байгаагаар 2 дүүргийн дунд нэг данс, хорихоос өөр төрлийн торгууль төлөх данс болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын данс гэж байсан. Нийт 7 данс байдаг байсан. Арилжааны Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкны дансыг ашигладаг байсан. Тус арилжааны банканд нээсэн дансанд төлбөр төлөгч нараас төлсөн төлбөрийг төвлөрүүлснийг төлбөр авагч нар шилжүүлэн өгөхөд 2 гарын үсэг буюу ахлах нягтлан бодогчийн хувьд гарын үсэг зурж баталгаажуулдаг юм. Төлбөр төлөгч нараас төлбөр төвлөрүүлэх нь надад хамаагүй, ажил үүргийн хувьд тухайн хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нар хариуцдаг юм. Нийслэлийн хэмжээнд нийт 90 гаран шийдвэр гүйцэтгэгч нар тус тусын хариуцсан нутаг дэвсгэр, тойргийнхоо дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн иргэний хэрэг маргаан дээрээ төлбөрийг харьяалах дансандаа төвлөрүүлдэг. Нэгэнт төвлөрсөн данснаас төлбөр авагч нарт олгогдож байгаа газрын санхүүгийн баримтад миний бие гарыг үсэг зурж баталгаажуулж, төлбөрийг шилжүүлдэг. Эхлээд нийт шийдвэр гүйцэтгэгч нар мөнгө шилжүүлэх баримтаа өөрөө батлагдсан 49-р маягтын дагуу мөнгө гаргах хүсэлтээ бичнэ. Үүнд төлбөр төлөгч, төлбөр авагч нарын мэдээллийг бичдэг, өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн мөнгө төлбөрийн дансанд орж ирсэн мэдээлэл, төлбөр авагчийн мэдээлэл буюу нэг регистрийн дугаар, дансны дугаарыг бичих ёстой. Үүний дараа тус маягтаа ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу өөрийн хариуцсан дүүрэг тойргийн хэлтсийн даргаараа хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Ингээд санхүүгийн албанд хянуулахаар хариуцсан нягтлан өгдөг, заавал өөрөө байгаад байх шаардлага байхгүй, санхүүгийн албаны нягтлан өөрийнхөө ажлын цаг заваар шалгаж үзнэ, үзэхдээ үнэхээр төлбөр авагчид шилжүүлэх гэж байгаа мөнгөн дүн нь байгаа эсэхийг шалгаж санхүүгийн программ дээрээ бүртгэл хөтөлж балын харандаагаар кодыг нь бичиж тэмдэглэгээ хийдэг юм. Энэ нь албан ёсны биш ажил үүргийнхээ дагуу санхүүгийн программаас тухайн төлбөр авагчийн мөнгө байгаа эсэхийг шалгаж байгаа хэлбэр, санхүүгийн баримт дээр ихэвчлэн кодыг нь бичсэн байх ёстой, зарим нэг тохиолдолд нягтлан кодыг нь бичээгүй байдаг. Тийм үед нь би давхар шүүж үздэг. ... Миний бие шийдвэр гүйцэтгэгч У.Э-ын гаргасан зөрчлийн талаар тухайн үед сонсож мэдэж байсан, тэр ч утгаараа тухайн үед нь дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн О- шалгалтын ажиллагаа явуулж эхэлж байсан, надаас албан бусаар У.Э-ын зөрчлийн талаар асууж олон удаагийн үйлдлээр төлбөр авсан гэх С-ын дансны мэдээлэл олох гээд явж байхад нь би танай байгууллагатай харьцдаг Төрийн банкнаас нь асуухад бүх зүйл нь тодорхой болно, С- гэдэг хүний мэдээлэл бүгд гараад ирнэ гэж хүртэл зөвлөж байсан удаатай. Тэгээд удаагүй У.Э-ын хамаарал бүхий хүний эзэмшдэг данс гэж ойлгосон, тухайн үед эрэгтэй хүн гэж бодож байсан чинь сүүлд сонсоход эмэгтэй хүн байсан гэж сонсож байсан. У.Э-ын энэ зөрчлийн талаар хамт ажилладаг хүмүүс ихэнх нь мэддэг болсон, удаагүй Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн байсан. Өөр нэмж ярих зүйлгүй дахин хэлэхэд санхүүгийн албаны зүгээс төлбөр төлөгчийн мөнгө төлбөр авагч дээрээ очиж байгаа эсэхийг мэдэх боломжгүй, нэг юм төвлөрсөн данс байдаг, үүнээс ганцхан шийдвэр гүйцэтгэгч өөрөө ялгаж мөнгө шилжүүлэх хүсэлтээ бичдэг, ингэхдээ хэлтсийн даргаараа хянуулж гарын үсэг зуруулж, баталгаажуулсныг нь санхүүгийн албаны тооцооны нягтлан хүлээн авч мөнгөн дүн нь байгаа эсэхийг нягталсны дараа ахлах нягтлангийн хувьд гарын үсэг зурж баталгаажуулаад газрын даргад төлбөрийн даалгаврын хамт хүргүүлж гарын үсэг зурснаар банканд хүргэгдэж мөнгө шилждэг. Банкнаас данс эзэмшигчийн нэр дансны дугаар зөрөхгүй бол шууд шилжүүлэг хийдэг юм. ...” /10 хх 29-32/,
гэрч Т.О-ын “...Ахлах нягтлан бодогч, бусад удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хуулийн дагуу ажилладаг байсан. Хамгийн гол ажил бол төлбөр төлөгчөөс орж ирсэн мөнгийг байгууллагын дансанд орж ирсэн эсэхийг шүүж тулгаж үзээд төлбөрийн даалгаврыг нь бичиж ахлах нягтлан болон газрын даргаар хянуулан банканд гүйлгээ хийлгэдэг байсан. ... Байгууллагын дансанд төвлөрсөн мөнгийг төлбөр авагчид өгөхдөө тухайн асуудпыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгм нь өөрөө мөнгө шилжүүлэх хүсэлтээ бичээд ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу хэлтсийн даргаараа хянуулаад санхүүгийн албанд оруулж ирэхээр нь миний бие нөгөө төлбөр авагчид шилжүүлэх гээд байгаа мөнгөн хөрөнгө нь байгаа эсэхийг нь хянаж үзээд санхүүгийн кодыг нь гараас балын харандаагаар мөнгө шилжүүлэх хүсэлт дээр нь бичээд санхүүгийн программ дээрээ кодыг нь бичиж тэмдэглэгээ хийгээд ахлах нягтлан бодогч руу шилжүүлдэг. ... Тухайн цаг хугацаа буюу намайг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тооцооны нягтлангаар ажиллаж байхад манай ахлах нягтлан бодогчоор Я.М- байсан, байгууллагын хоёрдугаар гарын үсэг зурж санхүүгийн баримтуудыг баталгаажуулдаг байсан. Тэр болон шийдвэр гүйцэтгэгч нарын нэг нь байсан, гаднаас нь харахад У.Э-той дуу цөөтэй, хүнтэй бараг юм яриад байдаггүй, чимээгүй талдаа эмэгтэй хүн байсан, заримдаа ажилдаа ирэхгүй, ажлаа их тасалдаг хүн байсан. Тэгээд ч манай өрөөний хажуугийн өрөөнд суудаг байсан, төлбөр авагч нар их асууж манай өрөөгөөр шагайдаг байсан болохоор ажилдаа ирдэггүй юм байна, ажлаа тасалдаг юм байна гэж ойлгож байсан. Тэрнээс биш өөр бусад байдлаар харьцаж байгаагүй, ажлын шугамаар л өрөөнд орж ирж санхүүгийн баримтаа өгч, шүүлгэж аваад гардаг байсан. Өөрөөр хэлбэл ажил хэргийн холбоотой ажилладаг байсан. У.Э-д найз нөхөд гээд байх хүн байдаггүй, олон жил хамт ажиллахад нэг хүнтэй нийлээд найзлаад юм яриад яваад байсныг мэдэхгүй юм байна. Шийдвэр гүйцэтгэгч У.Э-ын талаар сүүлд нь тэтгэвэрт гарсныхаа дараа сонссон, шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас өөрийн хамаарал бүхий хүний нэр дансыг нь ашиглан төлбөр авагч мэт болгон их хэмжээний мөнгө завшсан гэж сонсож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэхгүй хүн байхгүй байх гэж бодож байна. Сүүлд нь хүн болгон ярьчихсан явж байсан. Миний хувьд шийдвэр гүйцэтгэгч У.Э-ын оруулж ирсэн мөнгө шилжүүлэх хүсэлт бүхий санхүүгийн баримтыг нь шүүж үзээд мөнгө нь байгаа эсэхийг нь шалгаад л өгдөг байсан. Харин төлбөр авагч нь төлбөр төлөгчийн өгөх ёстой хүн эсэхийг нь мэдэхгүй, мэдэх боломжгүй, санхүүгийн албанаас зөвхөн мөнгөн дүнг нь л тулгаж үздэг байсан. Төлбөр төлөгч нараас цөөн тохиолдолд тэрнээс тэрэнд гэж утга бичдэг, тийм тохиолдолд тулгаж хардаг. Бусад нь дандаа данснаас дансанд, албадан шийдвэр гүйцэтгэлээр дансны таталтаар гэх мэт ойлгогдохгүй байдлаар гүйлгээний утга нь тодорхой бус байдаг. Энийг ганцхан шийдвэр гүйцэтгэгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нараас мөнгө төвлөрүүлдэг. Мөн хэн гэдэг төлбөр авагч нь авах ёстой тодорхойлж нотолдог учраас өөр бусад этгээд тэр хэрэг маргааны талаар мэддэггүй юм. ...” /10 хх 35-37/,
гэрч Б.Д-гийн “...“...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 223 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр Сүхбаатар дүүргийн тойргоос шилжин ирсэн. Тус 223 дугаар тойрог нь шинээр байгуулагдсан тойрог байсан. Өөрөөр У.Э- болон н.З нарын том тойргоос салгаж шинээр байгуулсан 223 дугаар тойргийг би хариуцах болсон юм. Тус 4 ширхэг санхүүгийн баримттай танилцахад миний нэр бичээстэй байгаа боловч зүгээр энгийн нүдээр харахад илт миний гарын үсэг биш хуурамчаар дуурайж зурсан болох нь харагдаж байна. Үүнээс гадна би төлбөрийн мөнгийг шилжүүлэхдээ төлбөр авагчийнхаа овог нэр регистрийн дугаарыг шүүхийн гүйцэтгэх хуудас болон төлбөр авагчийн хүсэлттэй тулгаж байж санхүүгийн анхан шатны баримтаа үйлддэг, өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн төлсөн мөнгө зохих ёсны төлбөр авагч этгээдэд олгогдох ёстой, энэ олон жил ажиллаж байхдаа нэг ч удаа андуурч төлбөр авагч бус хүний данс руу мөнгө шилжүүлсэн тохиолдол байхгүй. ... Шийдвэр гүйцэтгэгч У.Э-ыг хэрэгтхолбогдсон талаар Шийдвэр гүйцэтгэх газрын хяналт шалгалтын хэлтсээс 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр дуудаж тус санхүүгийн баримтуудын талаар асуухад анх мэдсэн юм. Үүнээс хойш сонсоод байхад У.Э- нэлээн их хэмжээний мөнгийг хамаарал бүхий этгээдийн дансандаа авч ашигласан талаар сонсогдож байсан, байгууллагын ажилтнууд энэ талаар бүгд мэддэг болсон, дахин хэлэхэд би ямар нэгэн байдпаар тус санхүүгийн баримт дээр гарын үсэг зурсан асуудал байхгүй. Тэгээд ч надад хамааралтай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биш байна, хэрэв надад хамааралтай байсан бол төлбөр авагч нараас гомдол гарч бөөн асуудал болох байсан байх гэж бодож байна. ...” /10 хх 71-73/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3009 дүгээр “...шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн П.Хадбаатарын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. ...” /9 хх 58-73/ гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3047 дугаар “...6 ширхэг баримтын “Х.С-” гэсний урд зурагдсан байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.С-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...” /9 хх 79-90/ гэсэн дүгнэлтүүд,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/730 дугаар тушаалаар У.Э-ыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн 138 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилсон тушаал /9 хх 171/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/1207 дугаар тушаалаар У.Э-ыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн 1 дүгээр тасгийн 142 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилсон тушаал /9 хх 166/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/1008 дугаар тушаалаар У.Э-ыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн 1 дүгээр тасгийн 142 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилсон тушаал /9 хх 167-168/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар У.Э-ыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилсон тушаал /9 хх 166/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/699 дугаартай тушаалаар У.Э-ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тухай /9 хх 170/,
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /10 хх 78-79/,
Иргэн Ч.Т-гийн Хаан банкны “*********” дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.С-ын Төрийн банкны “1************” дансны хуулга, Голомт банкны “********” дугаар дансны хуулга, түүнээс гаргуулан авсан Төрийн болон Голомт банкны дансны хуулга үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 86-217/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч У.Э- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч У.Э- нь ““Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, “баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч У.Э-оос “...эрүүл мэндийн байдал, ар гэрийн аргагүй нөхцөлийг анхааран харгалзан үзэж шийтгэх тогтоолд зохих өөрлчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг орон сууцыг анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан У.Э-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасны заримыг хэсгийг хүлээн авч, заримыг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.Э-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төвлөрсөн төлбөрийн мөнгөнөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төлбөр хүлээн авагчийн нэр дансыг өөрчлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш өөрийн хамаарал бүхий үеэл эгч болох Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны ************ тоот, Голомт банкны ******** тоот дансаар 44 удаагийн гүйлгээгээр 275,714,300 төгрөгийг, өөрийн төрсөн эх болох Ч.Т-гийн эзэмшлийн хаан банкны ********* тоот дансаар 11 удаагийн гүйлгээгээр 37,454,087 төгрөгийг буюу нийт 313,168,387 төгрөг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд их хэмжээний буюу 313,168,387 төгрөгийн хохирол учруулсан,
мөн иргэн Ч.С-ын эзэмшлийн Төрийн банкны 1************ тоот, голомт банкны ******** тоот данснуудаар өөртөө мөнгө авах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх нийт 25 санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шүүгдэгч У.Э- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
Анхан шатны шүүхээс У.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэн цагаатгах, эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлалт тогтоосон тогтоол авагдсан /9 хх 173-174/ бөгөөд анхан шатны шүүх уг үл хөдлөх орон сууцыг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Учир нь, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны үндсэн эзэшигч нь Н.У- байх бөгөөд Н.У- нь У.Э-той харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч А.ЭнхТ-гийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаар бүртгэлтэй бэлэглэл /10 хх 193/-ийн гэрээгээр тус 98,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий байрны 20%-ийг У.Э-д шилжүүлж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Э-ы Т-, Э-ы Э- нарт У.Э- нь өөрт ногдох хэсгээ буюу 20%-ийн өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр бэлэглэсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэж /10 хх 202/, Монгол Улсын иргэн Э-ы Э-, Э-ы Т- нарын 2 иргэний өмчлөлд бүртгэгджээ.
Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди “*****” хотхоны ****** байрны ****** хаягтай 54.7 м.кв хэмжээтэй орон сууц нь шүүгдэгч У.Э-ын гэмт хэргийн замаар олсон үл хөдлөх хөрөнгө бус, харин түүний төрсөн эцэг Н.У-ын үл хөдлөх хөрөнгө байх төдийгүй, Н.У- нь улсын бүртгэлийн Ү-******** дугаартай өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг Э-ы Э-, Э-ы Т-д шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүх дээрх үл хөдлөх орон сууцыг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй талаар гаргасан шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч У.Э-ын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 68 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1278 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтыг “...Шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...Шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял. ...” гэж,
- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,
- 6 дахь заалтын “...Хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ******** хороо ******** тоот хаягтай 78,06 м.кв хэмжээтэй орон сууц, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ******** хороо, ******** хаягтай 18 м.кв хэмжээтэй автозогсоол, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ****** хороо, Махатма ганди гудамж “*****” хотхоны ****** байрны ****** хаяпгай 54.7 м.кв хэмжээтэй орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухайн эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснийг “...Хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ******** хороо ******** тоот хаягтай 78,06 м.кв хэмжээтэй орон сууц, Улсын бүртгэлийн ********* дугаартай Хан-Уул дүүргийн ******** хороо, ******** хаягтай 18 м.кв хэмжээтэй автозогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухайн эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР