Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 149/шш2026/00163

 

 

2026 02 10 149/ШШ2026/00163

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/рд:*******, утас-*******/-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, овогт ын /рд:, утас-/-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Золжаргал, хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч К.*******, хариуцагч Ц. бид дараах нөхцөлөөр эвлэрч тохиролцлоо.

Үүнд:

1.Нэхэмжлэгч К.******* нэхэмжлэлийн шаардлагаас 8000000 төгрөгийг хасаж 12000000 төгрөг болгов.

2.Хариуцагч Ц. нэхэмжлэгчид 12000000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 06 сарын хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2000000 төгрөгийг нэхэмжлэгч К.*******гийн Хаан банкны *******30486305 тоот дансанд төлж байхаар тохиролцов. ...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.******* нь хариуцагч Ц.аас 20000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигчид 12000000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. ...гэж зааснаар ...Зохигчид нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч К.*******, хариуцагч Ц. 12000000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ыг хүртэл 06 сарын хугацаанд сард 2000000 төгрөгийг нэхэмжлэгчийн *******30486305 тоот дансаар өгч авахаар тохирон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчдын эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

 

Нэхэмжлэгч К.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2579******* төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн эвлэрлийн хэмжээнээс улсын тэмдэгтийг хураамжийг тооцож, хариуцагч Ц.аас 103687 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 103687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч К.******* нь хариуцагч Ц.аас 20000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба зохигчид 12000000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар хариуцагч 103687 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 103687 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К.*******д олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ