Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2026/00077

 

           2026         02          02                                      157/ШШ2026/00077

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.БолорЭрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* овогт Дашдондогийн *******, ******* овогт Эрдэнэтогтын ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боржигон овогт *******гийн д холбогдох “2001 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэгийн гэрээг хүчин төгөдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч Э.Номин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл /цахимаар/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Дашдондог овогтой ******* миний бие 1988 оноос УБҮ-ийн цехэд ажилладаг байхдаа 1990 онд талийгаач нөхөр Готовын Эрдэнэцогттой танилцаж, улмаар гэр бүл болон охиноо төрүүлсэн. нь надаас 5 насаар ах хүн байсан бөгөөд анх 1990 онд охин маань гэдсэнд 3, 4 сартай байхад бид вагонд явж байгаад найзтайгаа архи ууж, түүнтэй хардаж сэрдэж зодож байсан. Талийгаач үе, үе архи уудаг, уусан үедээ намайг өөрийн найз нөхөд эсхүл хаа хамаагүй хүмүүстэй хардаж, байнга зодуулаад гадаа хонодог үе ч надад олон байсан. Олон удаа хүчирхийлэлд өртөөд салъя гэж бодсон ч охиноо өнчрүүлэхгүй гэж тэвчиж байсан. Гэтэл нэг удаа намайг ухаан алдтал зодсон бөгөөд нэг ухаан ороод сэргэтэл охин маань байдгаараа уйлчихсан хажууд зогсож байхыг хараад амьд дээрээ салъя гэж шийдэж, 1998 онд ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод очиж ЭЗДС-д орох шалгалт өгч тэнцсэн бөгөөд 2000 оны 09 сард Улаанбаатар хотод ЭЗДС-д суралцах болсон талаараа нөхөртөө хэлэхэд зөвшөөрсөн атлаа орой нь мөн л хардлага, сэрдлэгэд өртөж зодуулж, охиноо авч гэрээсээ зугтаж, хамт ажилладаг урт үстэй гэдэг эгчийнд нуугдаж байгаад оройны суудлаар шууд зугтаж Улаанбаатарт ирж эхний 5 жил ах дүү нарынхаараа хүнд нөхцөлд амьдралаа залгуулж ирсэн. Түүнээс хойш талийгаач нөхөр маань охин бид 2 дээр хэд хэдэн удаа ирж “...Үйлдвэр байраа хувьчилсан, ордер нь охин бид 3-ын нэр дээр гарсан. Та хоёр гэртээ хэзээ ирэх вэ” гэж гуйдаг байсан ч би удаа дараа хүчирхийлүүлж байснаа бодоод эргэж очоогүй. Ингээд 2005 онд талийгаачийн дүү ирж “...ах т нас барсан” гэж хэл дуулгахад нь өөрийн аавын хамт буяны ажилд нь очиж оролцсон. Тухайн үед ах дүүс нь “хүүхдийн толгой залгисан, хаяж явсан” гэх хандлага гаргаж надтай харьцахгүй, хонох газар ч олдохгүй хэцүү нөхцөлд буяны ажил дуусгаад буцах болоход хадам ээж маань охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож ав гэж талийгаачийн бичиг баримтыг надад өгч байсан. Түүнээс хойш би хадам талыхантай харилцаа, холбоогүй болсон, харьцахаас ч айдаг байсан ба бид 3-ын орон сууцанд хадам тал, ээж, ах дүү нар нь амьдардаг гэсэн ойлголттой явж ирсэн. Тухайн үедээ хадмуудтайгаа уулзаж байрны асуудлаа ярилцаж учраа олох юмсан гэж бодож явсан ч тэдний харилцаа хандлагаас нь айгаад уулзаж чадахгүй өдийг хүрсэн. Ингээд 2025 оны 01 сарын эхээр манай охин Э.******* и-монголиагийн лавлагаагаар ороход бид 3-ын нэр дээрх хувьчлагдсан орон сууц маань 2001 онд бэлэглэлийн гэрээгээр С.******* гэдэг хүний нэр дээр шилжсэн болохыг олж мэдээд улсын бүртгэгчээс учраа тайлбарлаж бэлэглэлийн гэрээний хуулбарыг авч танилцахад уг гэрээний доод талд бэлэглэхийг зөвшөөрсөн гээд миний нэр гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Дээрх баримтыг би үйлдээгүй, тэр ч байтугай миний өмчийн хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр бусдад бэлэглэснийг ч мэдээгүй явсан. ******* аймаг, ******* сум, 2-р бar, Холбоо дүгээр байр тоот хаягт байршилтай орон сууц нь манай гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө бөгөөд уг хөрөнгииг гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүй, хууль зөрчиж Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Харин одоо дээрх үл хөдлөх хөрөнгө нь С.*******гийн охин гийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Б. нь өв залгамжлалын журмаар шилжүүлж авсан байх боломжтой байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т заасны дагуу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг үндэслэж Б.г хариуцагчаар тодорхойлсон болно.

Иймд 2001 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.******* надад шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 1988 онд танилцаад 1990 онд гэр бүл болсон. Бид дугаар байрны тоотод 1994 оноос эхлэн амьдарч байсан. Манай хүн нилээн архи уудаг, зодож нүддэг байсан тул сүүлдээ тэвчээр алдаад 2000 онд Улаанбаатар хот явсан. Тэр цагаас хойш би *******т ирээгүй. Тэрээр бидний араас Улаанбаатарт хэд хэдэн удаа ирж байсан, би салъя гэсэн байр суурин дээрээ байж *******т огт ирээгүй. 2005 онд түүнийг нас барсан гэж дүүгээс нь сонсоод ирж ажил явдалд оролцож байсан. Үйлдвэр байраа хувьчлах гэж байгаа, байр бид 3-ын нэр дээр гарна гэж хэлж байсан боловч тухайн үед огт тоогоогүй. ...2024 онд зээл авахад хөрөнгийн лавлагаа хэрэгтэй болсон ба охин ******* и-монголиагаас лавлагаа авахдаа мэдсэн. “Бидний нэр дээр байр байдаг юм байна, та яагаад нараар хэлээгүй юм бэ? Яагаад бид байртай байж ийм хэцүү цаг хугацааг туулсан юм бэ” гэж надаас байн байн асуусан. Тиймээс би хөөцөлдөж, лавлаж эхэлсэн. Өмнө нь огт мэдээгүй...

...Хэргийн материалтай танилцахад гэрчүүд намайг жижгэвтэр биетэй, 3 настай билүү жоохон охинтой ирсэн гэж худал мэдүүлсэн байна лээ. Би үнэхээр ирээгүй, байрны гэрчилгээ энэ тэрийг хараагүй...” гэв.

 

1.2.Нэхэмжлэгч Э.Номин-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Тухайн үед охин 10 настай байсан, тиймээс хөрөнгийн талаар мэдээгүй. Д.*******ийг гэрээсээ явах үед байр хувьчлагдаагүй байсан. Нэхэмжлэгч Д.******* 2024 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл аваагүй юм билээ. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 27-нд и-монголиагаас лавлагаа авахдаа байртай гэдгээ мөн байр нь бэлэглэлийн журмаар бусдад шилжсэн болохыг мэдсэн...” гэв.

 

1.3.Нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.******* нь 2010 онд Улаанбаатар хот явснаасаа хойш *******т 1 ч ирээгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй. Хууль зүйн үндэслэлийн хувьд:

-Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл аваагүй. 2001 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг нэхэмжлэгч Д.******* хийгээгүй, тэрээр *******т байгаагүй. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл.

-Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж, халхавчилж хийсэн хэлцэл. Хариуцагч маргаан бүхий орон сууцыг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж тайлбарладаг. Мөн гэрчүүд мэдүүлдэг. Худалдах-худалдан авах гэрээг халхавчилж бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өв залгамжлалаар Б.д маргаан бүхий орон сууц шилжсэн нь мөн хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд    56.5-д зааснаар өгсөн, авсаныг буцааж өгнө үү.

-Иргэний хуулийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. 2024 онд и-монголиагаас лавлагаа авахдаа хөрөнгөтэй гэдгээ мэдсэн. Энэ нь 2-р хх-ийн 54 дүгээр талд авагдсан зээлийн лавлагаа, тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. Үүнээс өмнө лавлагаа авч байгаагүй гэдэг нь Үндэсний төв архивын “...лавлагаа гарах боломжгүй байна” гэх баримтаар нотлогдоно. Энэ нотлох баримтыг бүрдүүлэх гэж нилээн явсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

-Хариуцагчийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүд маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр авсан гэж тайлбарласан. Тиймээс орон сууцыг бэлэглээгүй, худалдсан гэдгийг 2025.11.03-нд гэрчийн мэдүүлэг авах үед мэдсэн... Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

-Түүнчлэн бэлэглэлийн гэрээ өөрөө эргэлзээтэй. Хуульзүйн сайдын 113 дугаар тушаалаар ******* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр Нямжав гэж хүн томилогдсон байдаг. Гэтэл бэлэглэлийн гэрээг 194 дугаартай Оюунбилэг гэж хүн гэрчилсэн байдаг. 2001 онд ******* суманд нотариатч томилогдоогүй гэх баримт мөн хэрэгт байгаа.

-Тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд хамтран өмчлөгч бүр тус тусдаа мэдүүлэг гаргана гэж заасан байдаг юм билээ. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас үзэхэд зөвхөн мэдүүлэг гаргасан. Д.******* мэдүүлэг гаргаагүй байдаг. Мөн ын гаргасан мэдүүлэг, бэлэглэлийн гэрээ хоёр нь нэг хүний гараар бичигдсэн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.” гэв.

 

1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 126.1-д зааснаар дундын өмч. Уг байранд 1994, 95 оны үеэс эхлээд 2000 он хүртэл 4-5 жил хамт амьдарсан байна. , Д.******* нар нь 1992 онд гэрлэлтээ батлуулж, 2005 онд нас барснаар гэрлэлт дуусгавар болсон байна. Тиймээс дундын хөрөнгө. Уг орон сууц нь үйлдвэрийн өмчийн байр байсан ба хувьчлаад , Д.*******, Э.******* нарын нэр дээр гэрчилгээ гарсан. 2001 оноос хойш байранд нэхэмжлэгч, түүний охин амьдраагүй. 2005 онд нөхрөө нас барахад ажил явдалд оролцохоор ирсэн байдаг.

-Д.******* бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй. *******т ирээгүй гэдэг нь 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцахаар явсан үйл баримтаар нотлогдоно.

-Бэлэглэлийн гэрээний бичилтийн агуулга нь Эрдэнэцогт бэлэглэж байгаа мэтээр бичигдсэн байдаг.

-Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдээс зөвшөөрөл авалгүй Иргэний хуулийн 56.1.1-д заасныг зөрчсөн буюу 56.1.8 зөрчигдсөн. Тиймээс 56.5-д зааснаар үр дагаврыг шийдвэрлэх.

-2001.6.09-нд байрны гэрчилгээг авсан өдрөө ******* гэж хүнд шилжүүлсэн байдаг.

-Нэхэмжлэгч 2024 оны сүүл 2025 оны эхээр и-монголиагаас лавлагаа авахдаа мэдсэн тул Иргэний хуулийн 76.1-д зааснаар хугацаа хэтрүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д зааснаар хариуцагч, өмгөөлөгч нар нь “бид худалдаад авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгааг харгалзан үзэхийг хүсье...” гэв.

 

2.Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2001 оны 06 сарын 09-ний өдөр хийгдсэн орон сууц бэлэглэлийн гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иргэн Дашдондов овогтой *******ийн гаргасан нэхэмжлэх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил”, 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байхаар заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй бологж өгнө үү...

 ...Б. миний бие ******* аймаг Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар баг дүгээр байр тоот үл хөдлөх хөрөнгөд анх худалдан авсан үеэс өнөөдрийг хүртэл 24 жил амьдарч байна. Миний бие нь өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүгийн хамт амьдардаг билээ. Тухайн байрыг 2001 онд Бор-Өндөрт анхны орон сууцны хувьчлал болоход байр авах зорилготой ээж аав 2 маань ярьж 2,3-н байр үзээд энэ -р байр нь захдуу юм, тэгээд 2 давхарт настай хүмүүс орж гарахад боломжийн гээд үзэж сонирхсон. Тухайн үед эднийх байраа зарна гэнэ, тэднийх байраа зарна гэж байна гэж таньдаг мэддэг хүмүүс л хэлдэг байсан, тэгж л байр зарахыг мэдэж авсан. Миний ээж аав насаараа улсын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэврийн мөнгөө хуримтлуулж мөн өөрийн хувийн хэвшлийн хэдэн үхрээ зарж тухайн байрыг худалдан авсныг санаж байна. Яг байрны наймаа хийхэд нэхэмжлэгч Д.******* өөрөө охины хамт Улаанбаатар хотоос ирж нөхөр Эрдэнэцогтын хамт 2001 оны 6-н сард миний аав ээжтэй наймаа хийхээр тохиролцоод өөрөө ирээд нотариат орж бичиг баримтаа бүрдүүлж ирээд тухайн үеийн ханш 1,500,000  төгрөгийг бэлэн мөнгөөр бэлэн тоолж авч байраа зараад тавилга юмнуудаа тээшинд ачин вагоноор явсныг би маш тод санаж байна. Би ******* болон охины царайг харвал танихаар тод санаж байна. Би аав ээж дүүтэйгээ ам бүл 4-лээ амьдардаг байсан. Хорвоогийн жамаар ээж аав минь бурхан болж би энэ байрыг өвлөлийн гэрээгээр хууль ёсны дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ наймаа болсоноос 24-н жилийн хугацаанд нэг ч удаа холбоо барьж ирж байгаагүй. Энэ хүмүүсийн амьдралыг бид мэдэхгүй, энэ хүмүүс байраа зарсан, миний ээж аав байр худалдаж авсан энэ л хамгиин үнэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх-ийн 27,160 дугаар хуудас/

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2001 оны үйл баримт. 25 жилийн хугацаанд нэг ч лавлагаа аваагүй гэж байна, хэрэгт баримт байхгүй.

-Үл хөдлөх эд хөрөнгө өөрийн нэр дээр байгаа талаар нэхэмжлэгч мэдсэн. Нөхөр хэлсэн талаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг.

-Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.*******ийн гарын үсэг мөн гэж гарсан. Тиймээс эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр.

-Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож орон сууц хуулийн дагуу С.*******д шилжсэн байдаг.

-Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг заасан. Гэтэл 25 жил болсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон асуудал байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч Д.*******ээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт   /1 дүгээр хх-ийн 3-4 дүгээр хуудас/

-******* овогт Дашдондогийн *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа баримт   /1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/

-Орон сууц бэлэглэх гэрээ  /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/

-Д.*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/

-, Л.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр     хх-ийн 8 дугаар хуудас/

-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/,

-Э.Номин-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/

-Итгэмжлэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/

-Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /1 дүгээр хх-ийн 12-14 дүгээр хуудас/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/11735 дугаартай албан бичиг, хүсэлт /1 дүгээр хх-ийн 246-247 дугаар хуудас/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/11415 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 2 дугаар хуудас/

-Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн бакалаварын диплом, хавсралт /1 дүгээр хх-ийн 2-250 дугаар хуудас/

 

4.Хариуцагч Б.гаас:

-Нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /1-р хх-ийн 161 хуудас/

-Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр /1-р хх-ийн 162,163 дугаар хуудас/

 

5.Хамтран нэхэмжлэгч Э.*******эс: Итгэмжлэл /1-р хх-ийн 245-р хуудас/

6.Өмгөөлөгч гээс:

-Монголын нотариатчдын танхимын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаартай албан бичиг  /2-р хх-ийн 26-р хуудас/

-Үндэсний төв архивын 2026.01.08-ны 20 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн -р хуудас/

-Монголын Нотариатчдын танхимын 2025.12.17-ны 1150 дугаартай албан бичиг. /2-р хх-ийн -р хуудас/

-Зээлийн мэдээллийн лавлагаа /2-р хх-ийн 50-55-р хуудас/

-******* аймгийн Архивын тасгийн 2025.12.16-ны 08/19 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 56-р хуудас/

-Д.*******ийн Төрийн болон ХААН банкны зээлийн дансны харилцагчийн хуулга /2-р хх-ийн 57-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

7.Шүүхээс: Итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр

-Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 157/ШЗ2025/00266 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дүгээр байрны тоотын хувийн хэрэг /1хх-ийн 39-89 дүгээр хуудас. Нийт 52 хуудас баримт/

-тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 157/ШЗ2025/00267 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14/7176 дугаартай албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ЕГО125/17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 122, 123-134 дүгээр хуудас/,

-тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 157/ШЗ2025/00808 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08/8 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 183, 184 дүгээр хуудас/

-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 214-221 дүгээр хуудас, 2-р хх-ийн 4-6-р хуудас/

-тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 157/ШЗ2025/00980 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 990 дугаартай албан бичиг, Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 226, 227 дугаар хуудас/

-******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1044 дугаартай “...******* аймгийн Архивын тасагт хандана уу” гэх албан бичиг /2-р хх-ийн 18-р хуудас/

-******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/26 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 24-р хуудас/

-тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 157/ШЗ2026/00062 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7/57 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 31-р хуудас/

-тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 157/ШЗ2026/00067 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний төв архивын 2026.01.12-ны 03/42 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 36-41 дүгээр хуудас/

 

8.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

-, нараас гэрчийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-213-р хуудас, 2-р хх-ийн 1-3, 7-8-р хуудас/-ийн тэмдэглэл зэргийг бүрдүүлэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нар нь хариуцагч Б.д холбогдуулан 2001 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба шаардах эрхийн үндэслэлээ:

2.1.Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй, 2001 оны 6 дугаар сарын 09-нд ******* суманд байгаагүй, 2000 оны 9 дүгээр сард нөхрөөсөө салаад, ажлаасаа гараад Улаанбаатар хотод суралцахаар явсан, дахиж *******т ирээгүй гэж, 

2.2.Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 1,500,000 төгрөгөөр С.******* нь худалдан авсан боловч бэлэглэсэн, гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасныг  зөрчсөн гэж,

2.3.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба 2024 оны 12 дугаар сарын 27-нд зээлийн материал бүрдүүлэн и-монголиагаас лавлагаа авахдаа өөрийн нэр дээр орон сууц бүртгэлтэй, улмаар бусдад бэлэглэлийн журмаар шилжсэн болохыг мэдсэн, нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ “байрны ордер охин бид 3-ын нэр дээр гарсан гэж ташаа бичсэн, гарах гэж байгаа гэж хэлж байсан”, тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй...” гэж тус тус тодорхойлов.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байх ба үндэслэлээ:  

3.1.Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авсан буюу Д.******* бэлэглэхийг зөвшөөрсөн, түүний бичвэр, гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж,

3.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар хуульчилсан ба уг хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч тал шаардах эрхээ 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэж тодорхойлсон боловч үүнийгээ нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж,

3.3.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар гэрээний талууд хэлцлийн гол нөхцлийн талаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө иргэн С.*******д хуулийн дагуу шилжсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан талууд мэтгэлцэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

4.1., Д.******* нар нь 1990 онд танилцаж, улмаар 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Э.******* мэндэлсэн,

4.2., Д.******* нар нь 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 4 дүгээр сарын 19-нд нас барснаар гэрлэлт 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон,

4.3.Маргаан бүхий дүгээр байрны тоот орон сууцанд Д.******* нь нөхөр хүүхдийн хамт 1994 оноос эхлэн амьдарсан,

4.4.******* баяжуулах үйлдвэрийн Орон сууцны хувьчлалын товчооны хурлын 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авсан тул 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өмчлөх эрх олгосон байх ба хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд нь , Д.*******, Э.******* гэх,

4.5.Үл хөдлөх  эд хөрөнгийн бүртгэлийн 0027680 дугаартай, ******* хотын 3 дугаар хороо, дүгээр байрны тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь /3 хүний хамтын өмч/ мөн тул 2001 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрчилгээ олгосон гэх,

4.6. 2001 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Орон сууц бэлэглэлийн       гэрээ”-гээр маргаан бүхий орон сууц нь иргэн С.*******д шилжсэн гэх,

4.7.Өвлөх эрхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай гэрчилгээний дагуу эх Боржигон овогт Самдангийн Должинсүрэнгээс охин *******гийн д өвлөгдсөн /нотариатч Б.Оюунбилэг/ гэх,

4.8.Маргаан бүхий орон сууцны гэрчилгээ Б., нарын /2 иргэний өмч/ нэр дээр гарч улмаар 2019 оны 10 дугаар сарын 25-нд           Худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Д.Ганбатад, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Д.Ганбатаас Б.д  худалдсан, 2019 оны 12 дугаар сарын 05-нд Б.гийн /нэг иргэний өмч/ гэж бүртгэгдэн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон гэх үйл баримтууд тогтоогдов.

 

5.******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Холбоо дүгээр байр, тоот, 28.9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд болох , Д.*******, Э.******* нарын хамтран өмчлөх дундын өмч мөн байна.

 

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүн болох эхнэр Д.*******ээс бичгээр зөвшөөрөл авч, нотариатаар гэрчлүүлсэн байна гэж шүүх үзлээ.  

Харин охин ******* овогт Эрдэнэцогтын ******* 2001 оны 6 дугаар сарын 09-нд 10 настай байжээ. /1-р хх-ийн 10 дугаар тал/

 

6.Нэхэмжлэгч Д.******* нь 2001 оны 6 дугаар сарын 09-нд бэлэглэлийн гэрээг бичгээр үйлдээгүй, гарын үсэг зураагүй, ******* суманд байгаагүй, 2000 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод суралцахаар явснаасаа хойш нэг ч ирээгүй байж байгаад 2005 онд ын ажил явдалд оролцохоор л ирсэн гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0125/17 дугаартай дүгнэлтэнд:

-“Шинжилгээнд ирүүлсэн “2001.06.09” гэсэн огноотой “Орон сууц бэлэглэх гэрээ” гэсэн баримтын гэрээ хэсгийн гар бичвэр болон түүний доод хэсэгт байх “Бэлэглэхийг зөвшөөрсөн хамтран өмчлөгч  Дашдондогийн *******” гэсэн гар бичвэрийг нэг хүн бичсэн байна.

-Шинжилгээнд ирүүлсэн “2001.06.09” гэсэн огноотой “Орон сууц бэлэглэх гэрээ” гэсэн баримтын гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн “2001.06.09” гэсэн огноотой “Орон сууц бэлэглэх гэрээ” гэсэн баримтын бичвэрийн доод хэсэгт “Бэлэглэхийг зөвшөөрсөн хамтран өмчлөгч” гэсний ард “Дашдондогийн *******” гэсний урд байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ийн гэх гарын үсэг болон бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.” гэжээ. /1-р      хх-ийн 127-р хуудас/

 

Уг шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талын 2001 оны 6 дугаар сарын 09-нд бэлэглэлийн гэрээг бичгээр үйлдээгүй, гарын үсэг зураагүй гэх тайлбар няцаагдаж байна.

 

7.Маргаан бүхий орон сууцыг иргэн С.******* нь 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтын талаар хариуцагч Б., гэрч , нар мэдүүлдэг ба хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авсан гэж тайлбарлав.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бол бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гэрээний хувьд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлдгээрээ ижил төстэй.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж, 40.3 дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор” тус тус  хуульчилсан байна.

 

Гэрээний талууд болох , С.******* нар нь нас барсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө буюу маргаан бүхий орон сууцыг оос С.*******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон, энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

 

 Иймд Иргэний хуулийн  43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” байх тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

8.Гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн, мөн худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч тал маргав.

 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр байна гэж хуульчилсан байна.

 

, С.******* нарын хооронд дээр дурдчсанчлан                худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч нь татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулахыг хүссэн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан.

 

Өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн тухайд хүсэл зоригоо илэрхийлэгч нөгөө тал дүр үзүүлж буй нөхцөл байдлыг мэдээгүй байх шаардлага тавигдах боловч гэрээний талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангасан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хэлцлийн тухайн талын эрмэлзэж буй зорилго болох тодорхой төрлийн татвараас зайлсхийж буй нөхцөл байдал нь хэлцэл зөвхөн хүчин төгөлдөр байхад биелэхээр байвал уг хэлцлийг дүр үзүүлсэн хуурамч хэмээн үзэхгүй.

 

Харин халхавчлагдсан хэлцлийн тухайд талуудын уг хэлэлцээр эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байж болох ба талууд санал нэгдэн дэмжиж, хүчин төгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн тохиолдолд халхавч хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Тиймээс нэхэмжлэгч талын гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

9.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна.” гэж, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрх үүссэн үеийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэж тодорхойлон “тухайн өдөр 20 сая төгрөгийн зээл авахад шаардагдах үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахдаа мэдсэн” гэж тайлбарлан  зээлийн мэдээллийн лавлагааг /2-р хх-ийн 50-55 хуу/ хавсаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх тайлбарыг нотлоход хүрэлцэхгүй, хангалтгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2025 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө бичсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ба нэхэмжлэлд “...ордер нь охин бид гурвын нэр дээр гарсан, та 2 гэртээ хэзээ ирэх вэ гэж гуйдаг байсан...” гэж, мөн “...бид гурвын орон сууцанд хадам тал, ээж, ах, дүү нар нь амьдардаг гэсэн ойлголттой явж ирсэн...” гэж бичсэнээс дүгнэхэд Д.******* нь өөрийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй гэдгийг мэдэж байсан, шаардах эрх 2001 онд үүссэн, улмаар хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл бий болж байна.

 

Учир нь:  Маргаан бүхий дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг дундын өмчлөлийн ногдох хэсгийн хамт хувьчлан авсан үндэслэлээр 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн өмчлөх эрх олгосон /1-р хх-ийн 46 хуу/ байдаг. 

 

 Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь 2000 оны 9 дүгээр сард суралцахаар ******* сумаас Улаанбаатар хот явсан, түүнээс хойш ******* суманд ирээгүй гэж тайлбарладаг бөгөөд тэрээр Олон Улсын Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 1999-2003 оны хооронд суралцсан болохыг дурьдах нь зүйтэй. /1-р        хх-ийн 2-250 хуу/

 

10.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” тушаалын 1 дэх заалтаар “Нотариатч ажиллагаагүй сумдад түүний үүргийг хавсран гүйцэтгэхийг хавсралтад дурьдсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зөвшөөрсүгэй” гэжээ.    /2-р хх-ийн 38 хуу/

 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны02 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар “******* сум байгуулах тухай” тогтоолын 1 дэх заалтад “******* аймгийн Дархан сумаас тус сумын 5 дугаар баг бөгөөд Блор-Өндөр хотыг тусгаарлаж, шинээр ******* сум байгуулж, төвийг нь *******т байхаар тогтоосугай.” гэжээ. /1-р хх-ийн 60 хуу/

 

Дээрх эрхийн актуудаас үзэхэд 2001 онд ******* сум байгуулагдаагүй, Дархан суманд харъяалагдаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Гэтэл дээрх сайдын 113 дугаар тушаалын хавсралтад ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нямжав гэсэн нь ойлгомжгүй, энэхүү баримтаар “Оюунбилэг” гэж хүн нотариатын үүрэг гүйцэтгээгүй гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******, Э.******* нарын 2001 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэгийн гэрээг хүчин төгөдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах тухайнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

11.Нэхэмжлэгч талын гаргасан нотариатын үйлдэл үнэн зөв эсэх болон хамтран өмчлөгч тус бүр тус тусдаа мэдүүлэг гаргах байтал Д.******* мэдүүлэг гаргаагүй байхад гэрчилгээ олгосон гэх улсын бүртгэлийн үйлдэл  үнэн зөв эсэх маргааныг дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

12.Түүнчлэн гэрч “...тэгээд очиход авгай, хүүхэд нь ирсэн гээд намайг ороход коридорт лысва, хуйлж боосон зүйл, одоо бодоход хөнжил гудас байсан байх...” гэж мэдүүлсэн ба “Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ”-ний 1.5-д заасан “эд хогшлын бүртгэл” хэсэгт “лысва ш 1” гэснийг дурьдах нь зүйтэй. /1-р хх-ийн 45-р тал/

 

13.Нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 603,150 төгрөг төлсөн байх ба “өмчлөх эрх шилжүүлж өгөхийг даалгах буюу эд хөрөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад орон сууцны үнэлгээг 75 сая төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 532,950 төгрөг төлсөн гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан.  

Хэрэгт авагдсан “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг”,  “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ” зэрэг бичгийн баримтуудад “... тоот 28,9 м.кв 2 өрөө 312,120 төгрөгийн үнэ бүхий орон сууц...” гэжээ. /1-р хх-ийн 46, 47, хуу/

 

Тиймээс “өмчлөх эрх шилжүүлж өгөхийг даалгах буюу эд хөрөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн үнийг 312,120 төгрөгөөр толорхойлж, ногдох тэмдэгтийн хураамж 10,014 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, илүү төлсөн 522,936 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарын “2001 оны 06 сарын 09-ний өдрийн Орон сууц бэлэглэгийн гэрээг хүчин төгөдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 603,150 (зургаан зуун гурван мянга нэг зуун тавь) төгрөгөөс 80,214 (70,200+10,014) төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, түүний илүү төлсөн 522,936 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ