Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 316/ШШ2025/00405

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван би

 Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ******* ******* *******, ****** **** байрт байрлах, ******* ******* ******* ******* /РД:******/-ийн нэхэмжлэлтэй, холбогдох утас:*******

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум ***-р баг, ******* тоотод оршин суух хаягтай, овогтой /РД:РС**********/-д холбогдох утас : **************

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,620,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

"******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ахуйг сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг ******* ******* ******* *******  болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ******* ******* ******* ******* нь газар тариалан, мал ******* ******* салбарыг чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Б.  нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 19,080,000.00 төгрөг байна. Үүнд:

1. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БНБУ-тех-101-01 дугаартай Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ

2. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр БНБУ-Тех-101-01 дугаартай Барьцааны гэрээ

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 19,080,000.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 9,540,000.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,080,000.00 төгрөг, нийт 28,620,000.00 төгрөг гаргуулахаар байна.

Иймд Б. болон Г.Энхтуяа нараас үндсэн төлбөр 19,080,000.00 төгрөг, анз 9,540,000.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 28,620,000.00 /хорин найман сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 48 дугаар тал/: ... " ******* ******* ******* ******* төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД:6829147/ нэхэмжлжлтэй. Б.Мөхбаяр нанад холбогдуулан 28,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөний үнийн дүн дээр маргаангүй.

Нэхэмжилсэн мөнгийг ******* ******* ******* корпорацад төлж барагдуулахад маргаан алга. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлхийг тайлбарл******* өгснийг ойлголоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 28,620,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 28,620,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН