Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00086

 

       2026        02           09                                       157/ШШ2026/00086

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч          Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 1 дүгээр баг, ******* 5 дугаар гудамж 501а тоот, ******* аймгийн ******* сум дахь сум дундын  *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг *******н 14-1403 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******од холбогдох

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 161,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын  Прокурорын газрын Ерөнхий прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хариуцагч Ц.******* нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг жоншны талбайд тай маргалдаж чулуу авч шидэж зүүн гарын сарвуу хэсгийг онож түүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.

Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0268490 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ц.*******од Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зөрчлийн хэргийн хохирогч нь Ц.*******од чулуугаар цохиулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг ******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 161,000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

...Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж хуульчлан заасан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 31 дүгззр зүйлийн 31.1 дэх хэсэг, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Ц.*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч Ц.*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь (IBAN090090) 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү. *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* аймгийн ******* сумын *******ын байгууллагаас нэхэмжилсэн 161,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны үед төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь хариуцагч Ц.*******оос “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 161,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ******* төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хариуцагч Ц.******* нь тай 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг  жоншны талбайд маргалдаж чулуу шидэж, сарвуу хэсгийг оносны улмаас нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан тус цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч гийн оногдуулсан №0268490 дугаартай шийтгэлийн хуудас, ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32/08 дугаар албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна. /хх-ийн 5-7 хуу/

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул хариуцагч Ц.*******оос 161,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь  “...161,000 төгрөгийг 2026 оны 02 сарын 28-ны үед төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж тус тус хуульчилсан.

 

Иймд нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх хариуцагч Ц.*******од холбогдох иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” буюу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 161,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,480 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,740 төгрөгийг хариуцагч Ц.*******оос гаргуулж, төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******од холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 161,000 (нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын *******ын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,740 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ